Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Сав баглаа боодлын зөвлөл, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөс санаачлан маргааш зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд хуванцар түүхий эдийг ашиглан сав баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс гадна Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан гишүүн Г.Батхүү, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцох юм байна. Тэд Зарим хальсан уутны хэрэглээг хязгаарлах тухай хууль батлагдан гарснаас хойш хэрэгжилт ямар байгаа талаар голлон ярилцах аж.
Г.Дарь
Г.Дарь