Тойм: Хүндийн өргөлтийн тамирчид түүхэн амжилт үзүүлэв | News.MN

Тойм: Хүндийн өргөлтийн тамирчид түүхэн амжилт үзүүлэв

Токио 2020

Тойм: Хүндийн өргөлтийн тамирчид түүхэн амжилт үзүүлэв

Тойм: Хүндийн өргөлтийн тамирчид түүхэн амжилт үзүүлэв

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны 11 дэх /2021.08.02/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Буудлагын тэмцээнүүд өндөрлөв

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд өчигдөр явагдлаа. Энэхүү төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Э.Даваахүү хоёр өдрийн дараах байдлаар 565 оноотой, 23-р байрт шалгарав.

Монголын буудлагын тамирчдын хувьд олимпийн наадам өндөрлөсөн. Энэ удаагийн Токиогийн олимпод Э.Даваахүү,  О.Гүндэгмаа, Ц.Анударь, О.Есүгэн зэрэг Монголын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Ц.Анударь болон Э.Даваахүү нар хамгийн өндөр амжилтыг үзүүлж, шигшээ шатанд шалгарахад ганцхан оноо дутсан.

Ц.Анударийн хувьд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу төрөлд 576 оноотой есдүгээр байр эзэлсэн. Шигшээ шатанд 577 оноо болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан. Харин Э.Даваахүүгийн тухайд эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 577 оноотой 12-р байрт орсон. Шигшээ шатанд 578 болон түүнээс дээш оноотой мөн найман тамирчин шалгарсан билээ.

Хүндийн өргөлтийн тамирчид түүхэн амжилт үзүүлэв

Хүндийн өргөлтийн -87 кг болон +87 кг-ийн тэмцээнүүд өчигдөр болов. Монгол Улсаа төлөөлөн Э.Билэгсайхан болон М.Анхцэцэг нар өрсөлдсөн.

Эхлээд +87 кг-ийн тэмцээн эхэлж Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж, огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг тус тус өргөж, нийт 203 кг өргөв. Харамсалтай нь, түүний хэсэгт багтсан Кубын тамирчин 225 кг, Бельгийн тамирчин 219 кг, Гуатемалагийн тамирчин 207 кг тус тус өргөжээ.

Үүний дараа -87 кг-ийн төрөл эхэлсэн. М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 110 кг өргөж, тун сайн эхлэлийг тавьсан. Гурав дахь оролдлогоороо 112 кг-ийг өргөсөн боловч техник буруу байсан гэх шалтгаанаар хүчингүйд тооцов. Удалгүй түлхэлттэй өргөлт эхэлсэн. М.Анхцэцэг эхний оролдлогоороо 140 кг өргөж, нийлбэр жингээрээ хэсгээ тэргүүлсэн. Гэвч Хятад(270 кг), Экуадор(263 кг), Доминиканы (256 кг) тамирчид түүний захиалгыг давуулан өргөж, алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан. Манай тамирчны гурав дахь оролдлого 147 кг байсан бөгөөд хэрэв тэрбээр амжилттай өргөсөн бол нийлбэр жин нь 257 кг болж, Доминиканы тамирчинг ардаа оруулах байсан юм.

Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анх удаа олимпийн дөрөвдүгээр байрт шалгарсан нь энэ байлаа.

Токиогийн олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн МУГТ М.Анхцэцэг:

-Юуны өмнө намайг дэмжсэн бүх монголчууддаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Энэ амжилтанд минь хөтөлсөн аав ээж, хайртай ханьдаа, холбоонынхон, хүндийн өргөлтийн спортыг дэмждэг, үздэг хүмүүстээ баярлалаа. Уучлаарай гэж хэлмээр байна. Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна.

2016 онд 18 настай анхны олимпдоо балчирдаж байлаа. Энэ удаагийн олимпод илүү том, илүү туршлагатай болоод ирсэн. Олон багтай ажилласан. Сэтгэл зүй, терапист баг гээд нэг хүний ард олон баг байдаг. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо бид нарыг дэмжиж, маш их төсөв гаргаж, бэлдсэн. Төрөөд гурван жил болж байна. Ээж болсон хүний сэтгэл зүй, 18 настай охины сэтгэл зүй шал өөр. Илүү том зорилготой болж, хорвоог өөрөөр хардаг болсон.

МУГТ С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

МУГТ С.Батцэцэг энэ өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдсөн. Тэрбээр эхний барилдаанаа Францын Кумба Ларрокийн эсрэг хийж, цэвэр дарж, ялалт байгуулсан. Хоёр дахь барилдаанаа Оросын Ханум Вальевагийн эсрэг хийж, мөн 8-5 гэсэн харьцаатай ялж, хагас шигшээд шалгарав.

Түүний хагас шигшээ шатны учраа нь Нигерийн Блессин Оборудуду байлаа. Хоёр тамирчны хувьд өмнө хоёр удаа тааран барилдахад бие биенээ нэг нэг удаа даваад байсан юм. Ийнхүү хайнаа хагалах барилдаан Токиогийн олимпод тохиож, Нигери тамирчин 7-2 гэсэн харьцаатай илүүрхэв. Хэдийгээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдсан ч С.Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бухимдаа 2021-08-03 66.181.177.65

ТҮҮХЭН АМЖИЛТ гэнэ үү??? Ингэж хоосон магтаж, … яльгүй алдаа гаргаад, эсвэл ганцхан оноо дутаад … гэсээр байгаад манай тамирчид шалны алчуур болоод байгаа юм…

Avatar

zochin 2021-08-03 122.201.23.84

Трансжендер гэдэг чинь эрэгтэй хүн ш дээ! Хэрвээ энэ ороогүй бол манай Анхцэцэг хүрэл авах байж дээ

Avatar

Зочин 2021-08-03 66.181.179.12

Анхцэцэг хувийн хариуцлагагүй, тэмцэлгүй тамирчин байна. Бараг хүүхэд байхдаа, амжилт ид гаргаж байх үедээ төрсөн. Мөн төрсөнөөс хойш жингээ хасч үндсэн жиндээ орж чадаагүй. Тууштай, уйгагүй, амжилтын төлөө чин үнэнээсээ тэмцэж байгаа хүн эдгээр хариуцлагагүй үйлдлүүдийг гаргахгүй байсан. Уйлах хэрэггүй. Туйлбаргүй хүн амжилтанд хүрдэггүй юм…

Avatar

Зочин 2021-08-03 202.179.21.245

2003 онд олимпийн медал авсны дараа нь олон юм ярихыг чинь харнаа Их спорт гэсээр тамирчид хувийн амьдралаа золиосолдогийг болих хэрэгтэй АНУ-ын гимнастикч Бэйл сая сайхан дууриал үзүүлсэн шүү

Avatar

жалаа 2021-08-03 202.9.46.166

МОНГОЛЧУУД МУУ БАЙЛАА.АРГАГҮЙ, АНХНЫ ЮМ, ЖООХОН ЮМ, ТУЛГАР НЯЛХ БИЕТЭЙ ЮМ Г.М ТЭНЭГ ЯРИАНУУДАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ .ГАДААДЫН ТАМИРЧИД ТЭГЭЭД ХҮН БИШ ЮМ УУ? СУДАЛГАА БЭЛТГЭЛ, СПОРТЫН Ш/У ХӨГЖСӨН ҮЕД ЗҮГЭЭР 1 ОРОЛЦОХ БОЛ УТГАГҮЙ .СЭТГЭЛ САНАА, БИЕ БЯЛДАРЫН БЭЛТГЭЛ ОНОЛ АРГА ЗҮЙ ИХ ДУТАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.88.36

Уйлаад хэрэггүй. Чи үнэхээр сайн байсан. Их хичээсэн. Аварга заавал болоорой. Чаднаа.
Жүдогийн гарангуутаа савуулдгийг бодоход хамаагүй дээр .

Avatar

зочин 2021-08-03 103.80.211.207

Олимпын хошой медалын төлөө зүтгэнээ Батцэцэг. Амжилт хүсье ээ

Avatar

Зочин 2021-08-03 192.82.77.246

Батцэцэг ямар ч идэвх, чадваргүй бна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж