Францын хэдэн мянган иргэн нийслэл Парис болон бусад хотуудад өнгөрсөн Бямба гаригт /7.31/ вакцины паспорт олгох хуулийн төслийг эсэргүүцэн жагссан юм. Ийнхүү францчуудын гурав дахь амралтын өдрөө жагслаа. Тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар улс орон даяар өрнөсөн 184 жагсаалд 204 мянган хүн оролцсоноос 14 мянга нь Парис хотын оршин суугч байв. Харин үүний түрүүчийн амралтын өдрөөр болсон жагсаалд /7.24/ 161 мянган хүн оролцсоноос 11 мянга нь Парис хотын иргэн байжээ.
Өмнөх хоёр ч эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын дунд хэт барууны үзэлтнүүд, шар хантаазтай жагсагчид болон вакцины паспорт хүний эрхийг боогдуулж байна гэж үзсэн бусад хүмүүс байв. Үймээн самуун дэгдэхээс сэргийлж Парис хотын эргэн тойронд 3000 гаруй ажилтныг хамгаалалтад гаргажээ. Жагсаалд оролцогчид цагдаа нартай бага зэрэг мөргөлдөөн гаргасныг эс тооцвол эсэргүүцлийн хөдөлгөөн тайван замаар өрнөжээ. Тухайлбал, жагсаалын үеэр нийт 19 хүн саатуулагдаж, цагдаагийн гурван ажилтан бэртсэн байна. Мөн Авиньон хотын де ла Републик хэмээх газар жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдсөнөөр жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий ашиглахад хүрчээ.
Бямба гаригт болсон жагсаалын үеэр Францын улстөрч Мартин Воннер жагсагчдад хандан “Вакцины паспортын бодлогыг дэмжсэн бүх хууль тогтоогчдыг гарцгүй болгох ёстой” гэж мэдэгдэж байв. Тэдний эсэргүүцлийн уриа нь "Дарангуйлалд үгүй гэж хэлье!", "Эрх чөлөө, эрх чөлөө", "Бид хоёрдугаар зэргийн иргэн байхыг хүсэхгүй байна", "Бид эрүүл мэндийн паспортыг хүсэхгүй байна", "Бид байсаар байх болно, Макрон биднийг хүсэхгүй байсан ч бид байсаар байх болно" зэрэг үгс байв.
Францын хууль боловсруулагчид вакцины паспорт олгох хуулийн төслийг баталж энэ наймдугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон нь иргэдийн бухимдлыг ийнхүү төрүүлсэн юм. Засгийн газрын шийдвэрээр 12-оос дээш насны иргэд вакцины паспортоор ресторан, кино театр, худалдааны төв, эмнэлэг, музей зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхтэй болох аж.
Иргэд уг паспортыг авахын тулд нэг бол вакцин хийлгэх, эсвэл сөрөг гэсэн шинжилгээний хариуг үзүүлэх, эсвэл саяхан Covid-19-ээр өвдөөд эдгэрсэн гэдгээ баримтаар нотлох шаардлагатай юм. Ийнхүү эрх баригчдын шийдвэрийг эрс эсэргүүцэх хүмүүс байхад дэмжиж байгаа иргэн ч цөөнгүй. Тухайлбал, Макрон өнгөрсөн долдугаар сарын 12-ны өдөр эрүүл мэндийн гэрчилгээ олгох хөтөлбөрийг анх танилцуулснаас 48 цагийн дотор 2.2 сая хүн вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Францын эрх баригчид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн нь маш хурдан халдварлах чадвартай дельта хувилбар дэлгэрэх болсонтой шууд холбоотой. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Франц улсад Сovid 19-ийн тохиолдол хэдхэн мянгаар тоологдож байсан бол сарын сүүлээр буюу 30-ны Баасан гаригт 24 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Вакцин хийлгэсэн хүмүүс Covid 19-ийн халдвар авсан хэвээр байгаа ч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтэх эсвэл тус вирусээр нас барах эрсдэлийг эрс бууруулдаг болохыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөсөөр буй. Гэвч уг нөхцөл байдлыг үл хамааран эрүүл мэндийн үнэмлэх буюу вакцины паспортыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж харж байгаа юм. Учир нь засгийн газрын энэхүү гэнэтийн мэдэгдлээр вакцин хийлгээгүй олон мянган франц иргэн зуны амралтаараа нийгмийн амьдралыг мэдрэхийн тулд вакцинжуулалтад бүртгүүлэхээс өөр аргагүй болжээ. Вакцинжуулалтыг далайн эрэг зэрэг хүмүүсийн аль боломжтой газруудад явуулж байгаа бөгөөд Францын хүн амын 52 гаруй хувь нь вакцин хийлгэсэн байна. Цар тахал эхэлснээс хойш Францад 111,800 гаруй хүн Covid 19-ийн улмаас нас барсан юм. Өнгөрсөн долоо хоногт Францын эрдэмтдийн зөвлөл ирэх саруудад дөрөв дэх давлагаа үүсэхийг анхааруулжээ.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: Washington Post
Зочин 2021-08-03 103.57.94.32
https://www.facebook.com/bolorma.batulzii/posts/4848811678468530
Зочин 2021-08-03 103.57.94.32
Яг ингэж бүгдийг шоронд хийх талаар, дараа нь бөхөлзсөн боол байхыг зөвшөөрсөн нэгэнд хязгаарлагдмал эрх чөлөө өгч боолчлох талаар, аймхай хулчгар сэтгэлийн тэнхээгүй, өөрийн бодол итгэл үнэмшилгүй малнууд /яг тэгэж бичсэн байдаг/ өөрсдөө хор шахуулж үхэхээр оочерлох талаар, ингэж дэлхийг бүрэн ноёлохын тулд шат дараалсан ямар ажил хийх талаар, бүр 50н жилийн өмнө өөрийгөө элит угсаатан, дэлхийн эзэн байх заяатай гэж үздэг нэгэн мангас номондоо бичсэн байдаг. https://www.facebook.com/bolorma.bat
Зочин 2021-08-03 103.57.94.32
https://www.facebook.com/bolorma.batulzii/posts/4848811678468530
Жагсаал тэмцэл бол хөгжилд хүрэх гол зам. 2021-08-03 202.21.108.9
Хамгийн их жагсаал тэмцэл өрнүүлдэг улс орнууд хамгийн эрх чөлөөтэй, хөгжилтэй, авилгагүй, албан тушаалтнууд, улстөрчид нь азаргалдаггүй, алив дайн самуунаас хамгааладсан "вакцинтай" болж хувирдаг юм байна. Тэнд жагсаж үзэл бодлоо илэрхийлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлаггүй байдаг юм байна.
Зочин 2021-08-03 172.56.27.154
Яаж жагсаал хийж зорисондоо хүрдэгийг Францчуудаас сурцгаая !!!!
Зочин 2021-08-03 64.119.19.181
200 жилийн өмнөх Францаас нь очиж суралцвал чиний түвшинд тохирно гэдгийг мэдэж байгаа юу?! Найз аа??
YouTube 2021-08-03 130.253.28.1
oy zasaglaj, blokloj.
WasRichard III Really/Britain's worst Tyrant King Richard III: Fact or Fiction/ timeline 2021-08-03 130.253.28.1
YouTube
DARANGUILAGCH tust.
( 1ni xaygiig ni opuul) kobid bloklogch,yaduuruulagch,uuriiguu oruulchdg,panalm.
Richard III- Guilty or innocent 2021-08-03 130.253.28.1
Youtube xailt
Зочин 2021-08-03 202.9.46.65
Зөвшдээ, үнэхээр тэмцэгч мундаг ард түмэн юмаа
Зочин 2021-08-03 202.21.107.71
Чи бол эргүү мал!!!