"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна" | News.MN

"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

Оршуулгын газрын салхин дор байршиж ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь эрсдэлтэй гэж “Хүчит шонхор” захын махны ил задгай худалдааг хориглох саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын баталсан захирамжийн дагуу энэ сарын 1-нээс гадаа талбайн түрээсийн төлбөрөө төлж, зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг худалдаачдын эрх ашиг зөрчигдөж эхэлжээ. Ариутгал халдваргүйтгэл хийж, өдөр тутам лабораторид шинжлүүлж худалдаа эрхэлдэг ченжүүдийн үйл ажиллагаа тэг зогсвол махны эрэлт түүнийг дагаж өснө. Мөн махны үнэ өсөх ба малчдаас ирэх махны нийлүүлэлт багасах зэрэг олон сөрөг талтай аж.

Энэ нь зөвхөн худалдаа эрхлэгч нарт хамааралтай асуудал мэт боловч бодит байдал дээр эцсийн хэрэглэгчдийн эрх ашигт халдаж байгаа явдал болохыг иргэд шүүмжилж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ёстой газраас иргэдэд сонголтгүй, тулган шаардах хэлбэрээр махны үнэ болоод хомсдолд хүргэх эрсдэлийг бий болгож байгаад иргэд болоод худалдаа эрхлэгчдийн зүгээс бухимдалтай байлаа.

“Хүчит шонхор” захын удирдлагуудын хэлж байгаагаар:

-Худалдаа эрхлэгч түрээслэгчдийн зүгээс гэнэтийн гаргасан энэхүү шийдвэрт бухимдалтай хандаж байгаа. Гадна талбай түрээслэгчид зүгээр газар мах аа дэлгэж тавиад зардаггүй. Зориулалтын хөргүүртэй машиныг худалдан авч түүн дотроос мах зардаг. Стандартын дагуу гэж шаардаж байгаад бүх худалдаачид хөргүүртэй ижил машинтай болсны дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж харж байна. Манай захын тухайд нийслэлийн иргэдийн махны хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг. Үүрийн 04:00 цагаас нээж нийслэлдээ хамгийн хямд бөгөөд баталгаат мах зардаг гэдэг утгаар хүмүүс ч зорин ирдэг. Гэтэл оршуулгын газрын салхин дор байдаг гэх шалтгаанаар бидний эрх ашигт халдаж байгаа юм. Зөвхөн худалдаачдын ч биш иргэдийн аж амьдралд ч нөлөөлөх алхмыг хийж байна. Тиймээс бид энэхүү захирамжтай холбоотойгоор албаны хүмүүстэй уулзаж, ярилцаж байна. Үнэхээр оршуулгын газрын салхин дор гэдэг шалтгаанаар ил задгай гэж тодотгоод байгаа махны худалдааг болиулж байгаа бол хажууд байрлаж байгаа “Нарантуул 2”, “Нарлаг дэнж” зэрэг захын үйл ажиллагаанд ч хяналт тавих ёстой шүү дээ гэсэн юм.

Мөн цаасан дээр бичсэн захирамжаа хэрэгжих боломжтой эсэх тал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бодит нөхцөл байдалтай танилцаагүй, иргэдийн аж амьдрал хэрхэн өрнөж байгааг мэдэхгүй байж амралтын өдөр захирамж гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардана гэдэг бол зүйд нийцэхгүй гэдгийг хэлэв.

УУТАЛЖ, САВЛАСАН ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ШАХААНД ОРУУЛАХ ОРОЛДЛОГО

“Хүчит шонхор” захын махны худалдагч Н.Ариунаа:

-Захирамжийн талаар мэдээлэл аваад их гайхлаа. Нэг хэсэг захыг нүүлгэн шилжүүлэх талаар ярьж байсан бол өнөөдөр ил задгай мах худалдан борлуулахыг хориглоно гэх юм. Төрийн удирдах шатанд байгаа хүмүүс иргэдийн бодит байдалд огт нийцэхгүй шийдвэр гаргаж байна. Хөгшин настай гэлтгүй хүн бүр идэх хоол хүнсээ аль сайныг нь шилж сонгож авдаг. Гэтэл гадна талбайн түрээслэгчдийг болиулж, дотор зарж байгаа махыг вакуумжуулна гэх юм. Мах худалдаж авч байгаа хүн эргүүлж тойруулж харж авдаг болохоос чихэр авч байгаа юм шиг гоё савлагаатайг нь авна гэхгүй. Тиймээс энэ шийдвэрийг миний хувьд эсэргүүцэж байгаа. Өчигдөр шийдвэр хэрэгжиж эхлэх сургаар өглөө хөдөөнөөс орж ирэх мах багассан. Иргэд ч үнэ өсч магадгүй сургаар чадлынхаа хэрээр л нөөцөлж байна. Нөгөө талаар ууталж, савласан үйлдвэрийн махыг зах зээл дээр өрсөлдөгчгүй гаргаж ирэх оролдлого ч байж болох юм.

МАХНЫ ХУДАЛДАГЧ Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ:

– Ганцхан “Хүчит шонхор” захыг худалдаачдыг онцолж байгаад бухимдаж байна. Махны ченжүүд өндөр үнээр мах зарж ашиг сайн олдог гэдэг. Бодит байдал дээр нэрнээс цаашгүй. Махны үнэ өдийд буурдаг. Гэтэл энэ шийдвэртэй холбоотойгоор харин ч өсөх хандлагатай боллоо. Сураг сонссон малчид хот руу мах ачуулахаас татгалзаж байна. Хэдийгээр гарал үүслийн бичиг байгаа ч товчоогоор нэвтрүүлэхгүй бол яана гэсэн айдастай. Худалдаачид бид туйлдаж байна. Covid-19 гээд иргэдийн эдийн засгийн чадавх муудаж мах гулуузаар нь авах хүний тоо буурсан. Хүмүүс яг л хоногийн хэрэгцээндээ тохируулж мах жинлэж авч байна. Үнэ ханшийн хувьд ямааны мах 8500-9500, үхрийн мах 11500-14500, хонины мах 9500-10500 төгрөг байгаа.

МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГ БУУРСАН Ч ОДОО ХЭДЭЭР ӨСӨХИЙГ ТААШГҮЙ

ХУДАЛДАГЧ Б.САРУУЛЦЭЦЭГ:

-Хөдөө орон нутгаас өглөө бүх мах ирдэг. Хүмүүс ч үүнийг андахгүй мэднэ. Иргэдэд хямд үнээр чанартай мах авах нь чухал учраас манай захыг зорьдог. Өдийд махны үнэ буурч, худалдан авагч цөөрдөг. Харин энэ шийдвэрийн талаар мэдээлэл авсан хүмүүс танай зах хаагдчихсан юм уу, хөдөөнөөс машинтай мах ирэхгүй байна уу гэж утсаар их асууж байна. Худалдагчдын зүгээс энэ мэдээллийн эсрэг байр суурьтай байгаа. Бид түрээсийн төлбөр төлж, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажилладаг. Тийм байтал өглөө бүр лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа махыг дахин вакуумжуулж, ууталж зарна гэвэл манай зах ямар ч хэрэглэгчгүй болно. Та нар бодож үз л дээ. Махны ил задгай худалдааг бүрэн зогсоож, махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатарын дөрвөн талд бөөний худалдааг явуулж, хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрнө гэдэг мэдэгдлийг танилцуулсан. Худалдаа эрхлэгч бидний зүгээс хотын дарга шийдвэрээ буцаахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ.

Нийслэлд “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Барс”, “Баянзүрх”, “Хархорин”, “Саруул”, "Амгалан", "Их наяд" захуудад махыг ил худалдаалж байгаа аж. Иймээс эдгээр худалдааны төвүүдэд хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгожээ. Гэхдээ захирамжид заасан хугацаа болсон ч задгай махны худалдааг хэн ч зогсоогоогүй байгаа юм байна.

ИРГЭН Т.ГАНБАТ:

-Манайх жижиг цайны газар ажиллуулдаг. Махны үнэ хоёр хоногийн өмнө ирэхэд хямд байсан бол өнөөдөр 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны ханш нэмэхээр таваг хоолны мөнгө 500 төгрөгөөр дагаад л өснө. Бэлэн хоол авч иддэг хүн улам цөөрч байна шүү дээ. Би хувьдаа ШӨХТГ, МХЕГ гээд хяналт тавьж ажиллах ёстой байгууллагууд бүгд хуйвалдаж байна гэж хардаг. Эмээлт захын бойн дээрээс өдөрт хэчнээн тонн малын мах Хятад руу гарч байна. Хэрэв ил задгай худалдаа гэх нэрийдлээр махны эрэлтийг өсгөвөл ашиг түүнийг хэд дахин давах магадлалтай. Тиймээс улс төрийн нөлөө бүхий хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангаж ажиллахын тулд ядарсан иргэдийн хэтэвч рүү өнгийж, махны үнийг өсгөх шалтгааныг гаргаж ирлээ.

ИРГЭН З.БАЯРЦАЦРАЛТ:

-Малчид тээвэрлэлтийн зардлаа нэмээд зардаг байсан үе бүр дуусч байх шиг байна. Одоо ил задгай худалдааг хориглож, стандартын дагуу бэлтгэсэн мах нэрийдлээр махны үнэ тэнгэрт хадна. Бензиний үнэ нэмсэн шиг махны үнэ нэг л өглөө босоод ирэхэд хэд дахин нэмчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Эрүүл ахуйг бодсон бол нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Анхнаасаа зохицуулалт хийж чадаагүй байж албаар үнийн хөөрөгдөл үүсгэх гэсэн оролдлого болов уу гэж харж байна. Сүүлийн 30 жил энэ захын үйл ажиллагаа хэвийн явагдаад л ирсэн санагдах юм.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫН ГАДНА ТАЛБАЙН ТҮРЭЭСЛЭГЧ:

-Миний хувьд энэ талбай дээр мах зараад долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь ил задгай талбайд худалдаа хийхгүй гэдэг шаардлага удаа дараа тавьсан учраас түрээслэгчид бүгд хөргүүртэй машин авсан. Машины үнэ ханш хамгийн багадаа 6-8 сая төгрөгийн ханштай байдаг. Бид ардаа амьдралтай гэр бүлээ тэжээх ёстой учраас аргагүй эрхэнд шаардлагыг хүлээн авч бүхээгтэй, хөргүүртэй машинаас худалдаа эрхлэх болсон. Тэгсэн чинь өнөөдрөөс махаа ууталж, заавал павилонд суухыг шаардаж байна. Түрээслэгчдийн хувьд өдөрт 20 мянган төгрөг, махны гарал үүсэл шинжлүүлэхэд 4-5 мянган төгрөг төлдөг. Тэр бол асуудал биш. Хамгийн гол нь хоногийн хоолоо залгуулах гэж байгаа бидэнд павилон авах мөнгө байхгүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл манай гэр бүл гадаа гарах байх.

Эмээлт болон бусад зах, худалдааны төвүүдийн гадна талбайд махны худалдаа эрхэлдэг хүн олон бий. Тэр бүрт хариуцлага тооцож чаддаггүй байж ард иргэддээ гай болсон шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна. Дотор лангуу дээр зарна уу, гадаа машины тэвшин дээр зарж байгаа махнаас авна уу худалдан авагчийн эрх. Хүн өөрийн идэх хүнсээ хүссэн газраасаа авах эрхтэй. Зах, худалдааны төв дотор зарж байгаа гэхээр заавал стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан гэсэн үг биш шүү дээ. Тэр бүү хэл ууталж, савласан үйлдвэрийн махыг шахаанд оруулах нь зөв сонголт биш гэдгийг худалдагчид хэлж байв. Цаашид энэ хэвээр шийдвэр гарсаар байвал өчнөөн сая малтай хэдий ч үйлдвэрээс савлагдаж гарч ирж байгаа бүтээгдэхүүнийг авах ганцхан сонголттой болчхож ч магадгүй учир тус захын худалдаачид тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ удирдлагууддаа уламжилжээ. Хэрэв нийслэлээс гаргасан захирамж хэрэгжиж эхэлснээр махны үнэ тэнгэрт хадаж, малын махны эрэлт үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 122.201.22.14

Улайдаггүй Улаан гэдэг хулгайч сайд махны зах зээлийг хятадуудын гарт өгөөд хятадын махны үйлдвэрүүдийг маш олноор байгуулж махны үнийг огцом өсгөөд одоо тэр үйлдвэрүүдээ ажлаар хангах 2 р төлөвлөгөөндөө орж байх шив дээ . Тэр үйлдвэрүүдэд юу шахчихаад зарах болоо

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.117

Махны салбараа хятадуудын гарт өгөөд хятад руу мах экспортлохоор махны үнэ өсөх нь аргагүй ш дээ. Манай улсын бүх малын мах хятадын хэд хоногийн хэрэгцээг хангах бол? Өөрсдөө жил бүр оросоос улаан буудай авдаг байж одоо бас хятад руу гурил экспортлоно гэсэн юм яриад л байна лээ. Тэгвэл гурилын үнэ ч гэсэн өсөх нь тодорхой.

Avatar

GBP 2021-08-03 203.91.115.46

Харин тиймээ. Хивэгээ хятад руу гаргаад монголчууд хивиг олж идэхээ болиод байна. Заримыг нь тэр үнээрээ монголдоо борлуулаачээ

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.28

Бөгсөө арчаад гараа угаахгүй шууд махтайгаа заваан авгай нар

Avatar

Зочин 2021-08-03 202.55.188.41

Дандаа заваан юм боддог тархины тураал хун хог тэр оо болгонд угаалтуур гар ариутгагч баидаг

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.28

муусайн махны дамчид наад захтайгаа дэлбэрч үүхээрэй манайх угаасаа австралиас махаа авдаг энэ авгай нар оо ороод дамскаа нүцгэн гараа солино шээчээд баачаад гараараа арчаад орж ирээд гараа махаа арчина бузарууд

Avatar

Зочин 2021-08-03 84.115.209.217

ХҮЧИТ ШОНХОРИЙН ЭЗЭД ШИНЭ ТАЛБАЙ ЭСВЭЛ НЭГ ЗААЛ ТАНХИМ НЭЭГЭЭД ТЭНД БӨӨНИЙ МАХАА ГАДАА МАШИНЫ ТЭВШИН ДЭЭРЭЭС БИШ ДОТОР ЛАНГУУНААС ЗАРДАГ БОЛГОХ НЬ ЗӨВ. ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВРИЙН ХУВЬД Ч ЭНЭ НЬ ДЭЭР ТЭР ХӨРГҮҮРТЭЙ МАШИН ДОТРОО МАХАА ХАДГАЛААД ЗААЛАНД ОРУУЛЖ ЗАРНА БИЗ ОДОО ИЛ ЗАРАХДАА МАШИНЫХАА ХӨРГӨГЧИЙГ АЖИЛЛУУЛАХГҮЙ ХААЛГАА НЭЭГЭЭД Л ЗАРЖ БАЙГАА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-08-03 103.229.120.43

Гар дээрээс мах зарж болохгүй зөвхөн хөл дээрээсээ зарж болно. Д. Сумьяабазар.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.47.19

Хүчит шонхороос мах авдаг, Дандаа угааж байж хэрэглэнэ, Ер нь ариун цэвэр бол 0 шүү

Avatar

Иргэн 2021-08-03 192.82.64.220

Бензин, талх гээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчээд байхад махны үнээ буулгах арга хэмжээ авахгүй эсрэгээр нь үнэ нэмэгдэх ажил хийж байдаг ийм амьдрал мэдэхгүй хөлдүү толгойтой дарга нар байх гэж. Малчид нь оруулж ирээд зардаг, арай хямд мар аюах боломжтой арга, газар байхад. Одоо тэгээд жирийн иргэн нь махаа өрөөлөөр нь эсхүл гулуузаар авч болохгүй, үйлдвэрийн гэх тэнгэрийн байсан бол одоо сансрын үнэтэй мах авах уу. Картын бараа шиг болгож байгаа тэр Сум даргаасаа тайлбар аваач.Эрүүл үү

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.81

Эрүүл мэндээ л бод

Avatar

ard irged 2021-08-03 150.129.143.152

Vakum nertei zavaarsan yu n medegdehgui mahnaas uuruu harj shilj songoj avdag huuchin n deer shuu. Tertei tergui unwtei avdag mahaa harj songonoo. Amidrald niitsehgui yum hutsaj baihaar emeeltiin bayan hujaa chenjuudee juramla mal shig darga naraa!!!

Avatar

dd 2021-08-03 64.119.24.76

ченж сэтгэгхүйнээсээ салаад савлаад эвтэйхэн зарчиж чадахгүй бол гонгиноод шахагдаж дээ…. Юу гэж гонгиносон ч бай, хөгжиж дэвшиж дараагийн түвшиндээ гарах цаг нь болсон !!!

Avatar

1 2021-08-03 202.9.40.190

Зөв шүү дээ.хүчит шонхор дэндүү заваан бохирдол ихтэй газар.өвөл эрт машин дээрээс харанхуйд мах аваад гэртээ ирээд үзтэл нил шороо хялгас шивтэр бсн.Ийм заваарсан юм бэлдэж зардаг малчид, ченжүүд өөрсөддөө дүгнэлт хийж ариун цэврийн наад захын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой.Хөдөөний оркуудад хэлэхэд шаардлага л тавихаар МАХ ИДДЭГГҮЙ МАЛ уу гэж хараахаа боль.Тэр махыг чинь хотын бид зүгээр биш ажил хөдөлмөр хийж олсон мөнгөөрөө худалдаж авдаг юм

Avatar

Зочин 2021-08-03 202.131.233.10

Зайлаа 4 дүүрэгт тэнцүүхэн гарга худлаа монополдох гээд байна уу

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.82

Махны худалдааг ШИНЭ ТҮВШИНД гаргах нь зөв … гэхдээ муйхараар асуудлыг шийдэлгүй олрн талын дэвшилтэт технологийг судлах …оновчтой зөв хүртээмжтэй үйлчилгээний арга замыг судлах …. махыг аль болох элбэг байлгавал үнэ аяндаа бууна …. ЧЕНЖ …та нар махны салбараас холдсон нь дээр дээ ….МАЛЧИН + НАЙМААЧИН + ХУДАЛДАН АВАГЧ нар учраа олоод явчихна ….

Avatar

Махны ченж 2021-08-03 203.91.112.114

Саналаа бичье.
Олон хүн ченжийн гар дамжаагүй мах идмээр байна гэнэ. Бодит байдал дээр харин ч энэ ченж гэж адлагдаад байгаа хүмүүс чинь Улаанбаатарыг махтай залгуулж байгаа шүү. Ер нь ямар ч наймаа арилжаа хийж байгаа хүн зарж байгаа бараа дээрээ ашигаа тооцож наймаа хийдэг шүү дээ. Махны ченж гэж адлагдах эдгээд хүмүүс шатахуун, авто машин, ажлын хүч, татвар, хураамж гээд олон төрлийн зардал гаргаж байж, махны нийлүүлэлтийг хангадаг гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.47.26

ГУЦ оо, З А Й Л Ц Г а а, өөр ажил олж хий

Avatar

Зочин 2021-08-03 202.21.109.121

ХАХА

Avatar

Зочин 2021-08-03 180.149.93.98

засссс шаагаарай

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.81

Зардал гарахуу тайлан байна уу…

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.82

Махны худалдаачид АРД ТҮМЭНД маш эрүүл цэвэр махаар үйлчлэх ёстой …. Махны худалдаачид лангуугаа ФЕРРИ гээр зодож угаана ….хэрэглэж байгаа алчуур бээлий нь өнгөө алдсан сэжиг хүрмээр усаа зөөж байгаа хувин сав нь бохир заваан байдаг ….

Avatar

ҮНЭ НЬ ӨСӨӨД БАРААГ БҮҮ ХУДАЛДАЖ АВ !!! 2021-08-03 202.126.88.196

ЕР нь ЦААШДАА МОНГОЛЧУУД ЯПОН, СОЛОНГОС ГЭР БҮЛҮҮД ШИГ МОНГОЛ АЙЛ БҮРТ МӨНГӨ САНХҮҮ ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ГАНЦ Л ХҮН, ХАРИН ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗӨВХӨН АЖИЛ Л ХИЙДЭГ 5-10 ХҮНТЭЙ БОЛЖ ЦӨМӨРӨӨ САХИЛГА БАТТАЙ, ЗӨВ ЗОХИСТОЙ ҮРЭЛГЭН БУС ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЖ БАЙЖ Л УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ ДЭЭ…!!

Үнийн Өсөлттэй тэмцэх сайн Арга бол Иргэд өөрсдөө тэр үнэтэй барааг Худалдаж Авахгүйгээр Бойколтлох. Тэгж чадвал Өндөр үнэ аандаа бууна

Avatar

Зочин 2021-08-03 202.9.46.43

ЧЕНЖ БА МАХНЫ ХУДАЛДААЧДЫГ БАЯЖУУЛАХЫН ТУЛД БОХИРДСОН ҮНЭ ӨНДӨРТЭЙ МАХ АВЧ АЙХ ХЭРЭГГҮЙ.ҮЙЛДВЭРИЙН АРГААР БОЛОВСРУУЛСАН МАХ МАХАН БҮТЭЭГДҮҮН БИДЭНД ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Avatar

Үнэ Өсөөд буй барааг бүү ав 2021-08-03 202.126.88.196

МАНАЙ МОНГОЛЧУУД ҮНЭ ХАНШ НЬ ӨСӨӨД БАЙГАА ТАВААРЫГ ХУДАЛДАЖ АВАЛГҮЙ БОЙКОТОЛВОЛ ҮНЭ НЬ ААНДАА БУУРНА Ш ДЭЭ !! ЗААВАЛ АВАХ АЛБАТАЙ Ч БИШ.
ЕР НЬ ИРГЭД БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНТЙ БАРАА ТАВААР, ХООЛ ХҮНСЭЭ АЖИЛ АМЬДРАЛАА ЗОХИЦУУЛААД ТӨЛӨВЛӨӨД ХЯМД БӨӨНИЙ ЦЭГҮҮДЭЭР ЯВААД ИХ ХЭМЖЭЭГЭЭД НӨӨЦЛӨӨД ДАРАД СУРЧИВАЛ ИНФЛЯЦИ, ҮНИЙН ӨСӨЛТ 2-Т ДАРЛУУЛАХГҮЙ Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.88.196

ДЭЛХИЙН ХААНА Ч ХЭТ ҮНЭТЭЙ БАРААГ ЯМАР Ч ҮНДЭСТЭН ХУДАЛДАЖ АВДАГГҮЙ БИЗДЭЭ. ОДОО Ч МИНИМАЛИСТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ НОЁЛЖ БАЙНА. ЗӨВ ЗОХИСТОЙ СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭРҮҮ АЛХАХ ЦАГ ХЭДИЙН ИРСЭЭН.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.231

Саналаа хэлье. Замын-Үүдэд ачааны машины уртаас урт дараалал үүсгэж, тээврийн зардал нэмэгдэж, барилгын материалын үнийг 60-110% нэмсэн.Яг энэ шиг махны хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөөд ченжүүдэд муу нэр зүүгээд, үнэ өсгөх арга юм.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.81

Энэ бол өар асуудал. Заавал машин гэж байхаар татвараа төлөөд вагоноор ачаагаа ачаачээ.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.108.9

Сумтай гарын толгой гж олгой.

Avatar

зочин 2021-08-03 103.212.118.65

ченжгүй болж байгаа учраас дэлгүүрийн махны үнээ бууруулаач тэгээд …

Avatar

зочин 2021-08-03 59.153.86.93

Дэнжийн мянгын зах дээр
Дизелийн утаагаар утаж ариутгаад
Дээр нь гуталтайгаа туучиж
Дэлгүүр лангуунд бөөндөнө

Avatar

1 2021-08-03 66.181.189.206

Нэг талыг барьсан захиалгатай сурвалжилга байна.Д 1000 дээр зориулалтын хөргүүр нь ажилладаг болон хөргүүртэй маыин байхгүй

Avatar

зочин 2021-08-03 64.119.25.91

Баас шээсэн дээр чирчихсэн мах идэх ямар олиг байхав

Avatar

Amar 2021-08-03 66.181.189.206

Үйлдвэрт боловсруулж савлаж бэлдсэн мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж хэвших цаг болсон.Хэзээ хаана ямар орчинд төхөөрч тээвэрлэсэн баталгаагүй махнаас татгалзах цаг болсон.

Avatar

Өалкөө 2021-08-03 192.82.74.80

Малчид ч гэсэн өрөвдөл царайлчихаад дандаа харж үзүүлнэ,хандив тусламж авна,Тэгсэн мөртлөө мах,цагаан идээ нь ханасан үнэтэй байдаг .Ийм байж нийслэлчүүдээс дандаа хандив гуйна.Гуйлгачин сэтгэлгээнээсээ сал хөдөөний хөөсөн мантуу,гахайнууд минь

Avatar

Зочин 2021-08-03 202.21.109.121

УЛС ТӨСВӨӨС МӨНГӨ ӨГНӨ

Avatar

Бухимдуу хүн 2021-08-03 192.82.74.80

Махны ченжүүд ашиггүй ажилладаг гэж дандаа ярихын бүтэн нэг нугалж зарж ард иргэдийг шулдаг чинь ашиг биш юм уу

Avatar

Зочин 2021-08-03 193.160.32.154

Zov sh de aliin bolgon zavaan boxir zambaraagui bx.n

Avatar

Зочин 2021-08-03 124.158.96.179

Манай засаг ээлжит тэнэг шийдвэрээ гаргаа юу? Малчидаа бодоочээ.

Avatar

ОРК ЧЕНЖҮҮДЭД 2021-08-03 192.82.84.43

МАЛЫН БУЯН, МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ШУЛСАН, МАХАН ДЭЭР БУЗАР БОХИРДОЛ, БУЛАЙ МӨНГӨ НЭМСЭН ӨМХИЙ ОРК ЧЕНЖҮҮДЭЭС МАХ БЭЛТГЭЛИЙГ БҮР МӨСӨН САЛГАХ ЦАГ БОЛСОН

Avatar

бат 2021-08-03 202.9.40.96

хямдхан хор,халдварт өвчин агуулсан хог идсэнээс үнэтэй эрүүл хүнс идсэн нь дээр.

Avatar

зочин 2021-08-03 202.126.89.237

эрүүл ариун цэврийн шаарплага хангасан мах идэх нь зөв шүү дээ бас чэнжийн гар дамжаагүй

Avatar

Зочин 2021-08-03 64.119.20.118

Makhnii uildveruid ch gesen denjiin myangaas mahaa buunduj avaad savlaj zarj bgaa sh dee. Uildver nertei l chenj!!!

Avatar

Зочин 2021-08-03 124.158.119.35

Зөв шүүв Маш бохир нөхцөлд баталагаажилтгүй мах зардгаа болих хэрэгтэй. Худалдагч нар нь эрүүл мэндийн шинжилгээ хийлгэдэг эсэх нь эргэлзээтэй. Махыг жижиглэн цэвэр нөхцөлд зарж борлуулах цаг нь болсон

Avatar

З0чин 2021-08-03 202.126.89.123

Ард иргэд чинь хоногийн хоолондоо хүч хүрэхгүй хоосон хонож байхад махны үнийг зохиомлоор хөөрөгдөж махны үйлдвэрүүдийг дэмжиж өөрсддөө хүвь хүртэх гэсэн БатЭрпэнэ Сумьяа базар нарыг огцруулбал таарна.Ер нь Сумьяабазар байнга иргэдийнхээ эрх ашгийг хохироосон шийдвэр шаргаж байх юм.

Avatar

Zochin 2021-08-03 192.82.82.209

Zuv zuv gadna talbaid davarsan chenjvvd l bdag

Avatar

зочин 2021-08-03 202.131.243.186

зөвшдээ цэвэрхэн сайхан мах идмээр бн махны худалдаа ер их заваан байдаг

Avatar

Зочин 2021-08-03 180.149.93.98

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГАЗРУУДЫГ ХААХ НЬ ЗӨВ. ЭНЭ ЗАХИАЛГААР БИЧСЭН НИЙТЛЭЛ ШҮҮ ЮМАНД НЬ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧҮҮД НЬ БӨӨН СӨРӨГ КОММЕНТ БИЧНЭЭ ОДОО

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.123

Энэ бол ард түмний амьдрал огт мэдэхгүй авлигаар баяжсан Батэрдэнэ гэх хүний Махны үйлдвэрүүдийг дэмжиж тэднээс асар их хүвь хүртэх гэсэн санаа.Энэ далд авлигаа цэцэглүүлж улам баяжих арга.Хүчит шонхор захын гадна талбай болон лангуунаас сүүлчийн 15 жил мах авч хэрэглэж байна манай гэрийнхэнд ямарч махнаас шалтгаалсан өвчин гараагүй.Амьдарлаас тасархай шийдвэр байнга гаргаж ард иргэдээ хохироодог Сумьяа базарт хариуцлага тооцож огцруулья.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.81

Ченжүүд л баяжиж байна. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсоон.

Avatar

Зочин 2021-08-03 202.55.191.194

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БҮХ ГАЗАРЫГ ХАА ШАВХАЙТАЙ МАХ ИДЭЖ ХАНАЛАА

Avatar

МОНГОЛОО АЛДМАРУУДАД 2021-08-03 192.82.84.43

ЗӨВ ЗӨВ… МОДОН ЖОРЛОНД ОРСОН БАКАЛААРАА МАХ ШӨЛ ГИШГЭНЭ, ШУУД ТЭВШИН ДЭЭР ИЛ ЗАДГАЙ АЧНА ГИШГЭНЭ.ГАР ХӨЛӨӨ УГААХГҮЙ БОХИР ГАРААР БАРЬСААР БАЙГААД ГУЛУУЗ МАХНЫ БОГТОС,ШААНТ ХҮЗҮҮ ЭНЭ ТЭР ДАГ ДАЙР БОЛСОН БАЙДАГ БАЙХАА.МАЛАА ГАРГАХДАА ЦУСТАЙ НЬ СЭВСТЭЙ НЬ ХУТГААД ХАЯЧИХНА. ЭНЭ БҮХНИЙГ НЭГ ТИЙШ НЬ ДҮРМЭНД ОРУУЛАХ БОЛСООН

Avatar

Зочин 2021-08-03 202.126.90.26

Хаах нь зөв

Avatar

Зочин 2021-08-03 202.131.231.186

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй захуудыг хаах хэрэгтэй, эцэст нь эрүүл мэнд л хэрэгтэй шүү дээ.

Avatar

Иргэн 2021-08-03 202.21.114.170

Эрүүл махаа хаанаас олж авах нь чиний асуудал. Энд эрүүл мах битгий хэл хоолтой хонох тухай асуудал яригдаж байна. ШӨХТГ-ийн Бат-Эрдэнэ гэж дөнгөж сая архинаас гарсан хөөрсөн тагжгар ац ард түмний амьдарлыг хорлож дууслаа. Үр дүн нь сарын дараа харагдахаар чам мэт нь ойлгоноо.

Avatar

ОРКОД 2021-08-03 192.82.84.43

ЭРГҮҮ ЧЕНЖ ОРКУУДААС МАХ БЭЛТГЭЛИЙГ БҮР САЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-08-03 66.181.168.82

Ченжүүд боож үхлээ

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.81

Энэ ченж боож үхлээл дээ. Харин ч олон шат дамжихгүй мах үнэ буух ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж