Наадмаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Музейн бүтээн байгуулалтын талаар Монголын урчуудын эвлэлийн захирал Б.Төмөрбаатараас тодрууллаа. Одоогоор музейн чимхлүүр хэсэг болох засал, чимэглэлийн ажлыг 50 гаруй урчууд урлаж байгаа юм.
Тэрбээр “ Чингис хаан музейн чимэглэлийн ажлууд үлдээд байна. Уран барималчид хаадын тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байгаа. Музейн зүүн талд овог аймгийн 1000 гаруй тамга урлахаас 300 орчмыг нь хийсэн. Энэ ажилд маш их цаг зарцуулж байгаа.
Музейн чимэглэлийн материалаа нийслэлээс худалдан авч буй ч барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвөөс хэтэрсэн зардал гарч байна. Ойролцоогоор музейн чимэглэлийн ажил 50 хувьтай л үргэлжилж байна. Монголын урчууд өмнө нь ийм том бүтээн байгуулалтад хамтран ажиллаж байгаагүй. Өмнө нь Засгийн газрын ордны баримлуудыг л хийж байсан. Хаадын болон овог аймгуудын тамгыг хиймэл чулуугаар хийж, музейн ханан дээр байрлуулж байгаа. Хүмүүст огт үзүүлж харуулж байгаагүй гэдгээрээ онцлог” гэв.
Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй. Зураг төслийг нь"Балданс" компани сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр музейн барилгын ажил 2021 оны наймдугаар сарын 25 гэхэд дуусах гэнэ.
Одоо музейн дотор засал, музейн үзвэр, үзүүлэн дэглэлт, витрин сав суулга, заал танхимуудын хуваарилалт, музейн менежмэнтийн төлөвлөгөө гээд хамгийн чимхлүүр, нарийн мэргэжлийн ажлууд үлджээ.








Баги 2021-08-03 202.126.90.54
Ёоой баахан адууны болсон болоогуй тамга
Зочин 2021-08-03 66.181.183.82
Улс орон хүмүүст үзүүлэх юмтай байх хэрэгтэй.Юм л бол хардаж сэрдэж учиргүй шүүмжилж хов жив хөөцөлдөхөө боль
Зочин 2021-08-03 192.82.81.189
Хэт эрээн алаг болчихвол муухай харагдах байх аа. Цөөн цэвэрхэн тамга бвал гоё харагдана.
Зочин 2021-08-03 66.181.183.140
Маш сайхан бүтээн байгуулалт болж байна. Төр засагтаа талархалаа илэрхийлэе. Бахархаж байна. Эсрэг үзэлтэнгүүд цашаа зайлцгаа.
Зочин 2021-08-03 43.242.242.24
100 тэрбумаар хийж байгаа барилга хэний шахаас вэ. Гадна фасад. Вакуум нь Хятадаас хамгийн хямдыг авчраад хэдэн 100 нугалаад шахчихсан. Хүүркагийн шунал дуусдаггүй. Хийвэл дэлхийд гайхуулах юм хий. Хийж чадахгүй бол битгий чиний дараагийн үе хийнэ. арай боловсрол өндөр, шуналгүй хүмүүс гарч ирнэ. Тэ болтол хүлээ. Тэгэхгүй бол хоосон толгойнудд Андын хөшөө ч гэх толгой хоосонос гайхуулж хэдэн их наядаар нь мөнгө үрж тоглож байна. 400 сая жууличн авна ч гэх шиг. Тоогоо ч мэдэхгүй толгой ажиллахгүй
зочин 2021-08-03 202.21.100.210
Монгол хүн нэг л удаа үзнэ. Гадаадынхан зуны улиралд л үзнэ. Чингис гэж цээжээ дэлдэж байхаар ДЭД бүтэцээ хөгжүүлээчээ.
Зочин 2021-08-03 202.9.40.171
МУЗЕЙ ҮЗЭХ ЖУУЛЧДЫН АВТОБУС ЗОГСОХ ТАЛБАЙГҮЙ …
Irgen 2021-08-03 66.181.178.122
Buh yumaa Chinggis gehdee bolimoor yum tegnee gaihuulj bgaamuu. Oor aytaihan nér olj ugj bolno sh dee
Зочин 2021-08-03 107.77.214.145
Чулуун энэ ажлыг хийж чадахгүй байна
Зочин 2021-08-03 202.9.41.15
Тэр өрсөн тоосгыг нь хараад байгаарай. Насгүй барилга.
Зочин 2021-08-03 192.82.77.246
Нээрээ хаа хамаагүй өржээ. Жаахан сэтгэл гарган хиймээр юм.
s 2021-08-03 130.253.28.1
c
boliochee,XANAN DEER ZURAJ GALZUURLAA,BAlIAR YUMIIG CHINI YZLIIN+10@@Yh 2021-08-03 130.253.28.1
HOT BALIAR BOLGOLOO,+URBAGCHID
Ner 2021-08-03 43.228.129.131
Хэдэн 10 тэрбумыг авч байж ажилчиддаа ажлын хувцас аваад өгдөггүй бирд юмаа. Хүүкийн компани уу
Зочин 2021-08-03 202.21.126.82
Tender n anhnii tusvuusuu nemj sanhuujilt avch bgaa. Soyoliin ded said Batbayar barilgad ih oroltsood bna gej harj bgaa.
СУДЛААЧ ИРГЭН 2021-08-03 202.9.46.74
ЭКСПОРТЫН ТӨМӨР ЗАМАА БАРЬДАГГҮЙ НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАМД НЬ ДАЙНЫ ЦАГ ҮЕ МЭТ ОЛОН ЗАЛУУС ЖИЛДЭЭ НАС БАРДАГ БАЙТАЛ МУЗЕЙ ТЕАТР МЭТ ӨНӨӨДӨР ЯМАРЧ ШААРДЛАГАГГҮЙ ОБЬЕКТУУД БАРЬДАГ ТЭНЭГ УЛС ДЭЛХИЙД ЦӨӨН БАЙНА ТУРКМЕНИСТАНЫ ДАРАНГУЙЛАГЧ БЕРДИМУРАДОВ Л АРД ТҮМЭН НЬ ӨЛСӨЖ ЗОВЖ БАЙХАД ӨӨРТӨӨ БҮР НОХОЙНД ХҮРТЭЛ АЛТАН ХӨШӨӨ БАРЬСАН МАНАХЙ ТҮҮНИЙ АРААС ОРЛООДОО ПУТИН ШИ ДАРАГ ХОЁР МОНГОЛД ДАРАНГУЙЛАГЧ ТОДРУУЛАХ САНААТАЙ БАЙЖ МАГАД БИД АМЕРИКИЙГ ТҮШИЖ АРДЧИЛСАН УЛС БАЙХ ЁСТОЙ
zochin 2021-08-03 122.201.23.84
Урд хөрш Чингис хааныг өвөрмонгол хүн байсан гээд музей байгуулаад олон улсад үзүүлж байхад бид нар ямар нэгэн нотлох баримттай байх ёстой биздээ. Бид өөрсдөө Чингисийн үр удам гээд яриад байгаа болохоос бидэнд нотлох баримт алга