“Чингис хаан музейн ханан дээр 1000 гаруй тамга урлана”

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

“Чингис хаан музейн ханан дээр 1000 гаруй тамга урлана”

“Чингис хаан музейн ханан дээр 1000 гаруй тамга урлана”

Наадмаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Музейн бүтээн байгуулалтын талаар Монголын урчуудын эвлэлийн захирал Б.Төмөрбаатараас тодрууллаа. Одоогоор музейн чимхлүүр хэсэг болох засал, чимэглэлийн ажлыг 50 гаруй урчууд урлаж байгаа юм.

Тэрбээр “ Чингис хаан музейн чимэглэлийн ажлууд үлдээд байна. Уран барималчид хаадын тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байгаа. Музейн зүүн талд овог аймгийн 1000 гаруй тамга урлахаас 300 орчмыг нь хийсэн. Энэ ажилд маш их цаг зарцуулж байгаа.

Музейн чимэглэлийн материалаа нийслэлээс худалдан авч буй ч барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвөөс хэтэрсэн зардал гарч байна. Ойролцоогоор музейн чимэглэлийн ажил 50 хувьтай л үргэлжилж байна. Монголын урчууд өмнө нь ийм том бүтээн байгуулалтад хамтран ажиллаж байгаагүй. Өмнө нь Засгийн газрын ордны баримлуудыг л хийж байсан. Хаадын болон овог аймгуудын тамгыг хиймэл чулуугаар хийж, музейн ханан дээр байрлуулж байгаа. Хүмүүст огт үзүүлж харуулж байгаагүй гэдгээрээ онцлог” гэв.

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй. Зураг төслийг нь"Балданс" компани сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр музейн барилгын ажил 2021 оны наймдугаар сарын 25 гэхэд дуусах гэнэ.

Одоо музейн дотор засал, музейн үзвэр, үзүүлэн дэглэлт, витрин сав суулга, заал танхимуудын хуваарилалт, музейн менежмэнтийн төлөвлөгөө гээд хамгийн чимхлүүр, нарийн мэргэжлийн ажлууд үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж