Цар тахлын үед зарлага өссөн ч ядуурал буурчээ | News.MN

Цар тахлын үед зарлага өссөн ч ядуурал буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед зарлага өссөн ч ядуурал буурчээ

Цар тахлын үед зарлага өссөн ч ядуурал буурчээ

Монгол Улсад анх удаа НӨАТ-ын цахим бүртгэлийн их өгөгдөл ашиглан Covid-19 цар тахал дэгдсэн 2020 оны өрхийн зарлага, ядуурал, өрхийн тэгш бус байдлыг судалжээ. Судалгаагаар 2020 онд өрхүүдийн зарлага өссөн ч ядуурлын түвшин 4.8 пунктээр буурсан байна. Ялангуяа, хөл хорио тогтоосон 1, 4 дүгээр улиралд өрхийн хэрэглээ улсын хэмжээнд буурсан байна. Цар тахлын үед зарлага буурч, ядуурлын түвшин тодорхой хэмжээд доошилсныг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн удаагийн багц арга хэмжээнүүдийн нөлөө хэмээн үзжээ. Тэрхүү арга хэмжээнүүд нь эдийн засагт нэн шаардлагатай амь тариа болж байсан хэдий ч улсын гадаад өрийн дарамтыг улам бүр нэмэгдүүлж өрийн тогтворгүй байдал руу илүүтэй түлхэн оруулж байгааг судалгаанд дурдсан байна. 

  • Сар бүр хүүхэд бүрт олгодог мөнгөн тэтгэмж 20.000 төгрөг байсныг 2020 оны дөрөвдүгээр сард 30.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн бөгөөд улмаар тавдугаар сараас эхлэн хүүхэд бүрт 100.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн.
  • Мөн Монгол Улсын Засгийн газраас ядуу өрхүүдэд олгодог хүнсний талон 18.000 төгрөг байсныг 36.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.
  • Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 2020 оноос нэмэгдүүлэх шийдвэрийг цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас гаргасан байв.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө суларсан ч хүн амын хэрэглээг өмнөх жилийнхтэй харьцуулахад 2020 оны хатуу хөл хорио тогтоосон цөөхөн саруудад л буурчээ. Өрхийн зарлагыг хүүхдийн тоотой нь харьцуулан судалснаас үзвэл хүүхдийн тоо олон байх тусам нэг хүнд ногдох зарлага бага байсан бол хүүхэдгүй өрхийн нэг хүнд ногдох зарлага хамгийн өндөр байна. Тухайлбал:

  • Нэг хүүхэдтэй өрхийн нэг хүнд ногдох зарлага сард 250-300 мянган төгрөг байгаа бол
  • Дөрөв ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрхийн нэг хүнд ногдох зарлага сард 100-200 мянган төгрөг болж хэлбэлзэж байжээ.

Хүн амыг хэрэглээний түвшингээр нь таван тэнцүү бүлэгт хувааж дүн шинжилгээ хийж үзсэн байна. Тухайлбал, хамгийн ядуу 20 хувийнх нь хэрэглээнд цар тахлын хямрал онцгой нөлөөлжээ. Хатуу хөл хорио эдгээр таван бүлгийн хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал

  • Эхний хөл хорио (1-3 дугаар сар) нь хамгийн ядуу хоёр бүлгийн айл өрхүүдэд илүү хүндээр туссан бол
  • Хоёр дахь удаагийн хөл хорио (11-12 дугаар сар) нь эдгээр бүлгүүдийн зарлага  гурав, дөрөв дэх бүлгийнхтэй харьцуулахад харьцангуй бага хэмжээгээр буурсан байна.

Ерөнхийдөө, хоёр дахь удаагийн хөл хорио нь нийт хүн амын зарлагад эхний хөл хорионы үеийнхээс илүү хүнд туссан бөгөөд нийгмийн халамжийн дэмжлэгийг нэмэгдүүлээгүй байсан бол ядуу өрхүүдэд илүү хүнд тусахаар байсан аж.

ХҮН АМЫН ХЭРЭГЛЭЭ 2020 ОНЫ ТУРШ САРААС САРД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙСАН 

Өрхийн нийт зарлага 2020 оны нэгдүгээр сард огцом буурсан боловч 2020 оны  зургадугаар сарын сүүлээс эргэн нэмэгдэж цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрчээ. Эдгээр үр дүн нь Монгол Улсад явуулсан саяхны судалгааны үр дүнгээр давхар нотлогдож байна.

Гэхдээ халдварт цар тахлаас сэргийлж 2020 оны эхэн болон төгсгөлд тогтоосон хоёр удаагийн хатуу хөл хорио нь хүн амын хэрэглээ буурах, ядуурал, тэгш бус байдал нэмэгдэх зэрэг олон үр дагаврыг үзүүлсэн байна. Түүнчлэн 2020 оны турш сараас сард хүн амын хэрэглээ тогтворгүй байж асар ихээр хэлбэлзэж байжээ. Илүү нарийвчилж үзвэл Монгол Улс 2020 оны хоёрдугаар  сарын эхнээс 11-р сар хүртэл хил боомтоо хааж, хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээг хэрэгжүүлж, 1-3-р сард тогтоосон хатуу хөл хорионы дараагаас дотооддоо чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг нээж, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээсэн зэрэг арга хэмжээнүүд авч байсан юм.

Түүнчлэн оны эхэн үеэс гадаад худалдаанаас хамааралтай эдийн засгийн үйл ажиллагаанууд зогсонги байдалд орсон ч дотоодын эдийн засгийн үйл ажиллагаа 2020 оны ихэнх хугацаанд ердийн байдлаараа өрнөж байсан. Бүтэн жилийн байдлаар нь судалж үзэхэд өрхүүдийн 2020 оны зарлага 2019 оныхоос өндөр байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн дэмжлэгийн томоохон арга хэмжээний үр дүнд ядуурал, тэгш бус байдал буурч, дотоодод халдвар дэгдэх үе хүртэл эдийн засгийн зарим үйл ажиллагаа тасалдаагүй байна. Түүнчлэн ядуу бус хэсгийнхний хэрэглээ нэмэгдэхэд ч нөлөөлсөн байх магадлалтай байна. Гэсэн хэдий ч, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд нь хатуу хөл хорионы уршгаар хүн амын хэрэглээнд учрах сөрөг нөлөөллийг даван туулахад хангалттай бус байсан гэж судалгаанд дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 202.9.46.76

buh baiguullaga ajillaj chadahgui, orlogo bhgui bhad yaduural buursan gej uu?

Avatar

Зочин 2021-08-03 202.179.24.63

Зүгээр мөнгө тараавал ядуурлаас гарнаа гэх гээд байна л даа . Зүгээр сууж буй хүмүүст мөнгө тараагаад байвал үүнийг хүртэх сонирхолтой хүмүүсийн тоо олширно, үүний хэрээр толгой нь ядуурч , юм сэтгэхээ болино, юу л хэлснийг нь дагах болж , амархан жолоодогдоно, ……. гэх мэтээр логикууд байнаа байна

Avatar

Зочин 2021-08-03 202.179.24.63

Nймэрхүү юм бичиж толгой угаахаа болимоор юм . Гэвч үүнийг нь уншаад толгой нь угаагдаад байдаг хэсэг бүлэг байдаг , үүн дээр нь тоглодог бас хэсэг бүлэг байдаг болохоор яалтай ч билээ

Avatar

Гочоо 2021-08-03 66.181.161.109

Зарлага өсөхөөр чинь ядуурал ихэсдэггүй юм уу. Ямар гээчийн тоо байдаг байна аа хөө

Avatar

Zo 2021-08-03 59.153.115.171

Haana buursan yum be.ard tumnii dund neg yavaad uzdee nohodoo

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.82

Админ сэтгэгдэл устгадагаа болиорой

Avatar

оюутан 2021-08-03 66.181.189.151

ха ха, супер онигоо, ҮСХ бүхэл бүтэн байгууллага ийм тооцоо судалгаатай байдаг

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.82

Манайхан ч нэг иймэрхүү амьдралгүй СУДАЛГАА гаргаж ТӨР ЗАСГАА хуурч байгаа юм даа… БОДИТ АМЬДРАЛТАЙ нийцээгүй ийм судалгааг ДЭЭД ДАРГА нарт хүргэж ард иргэд ямар хүнд НӨХЦӨЛД АМЬДАРЧ байгааг САНААТАЙ НУУН ДАРАГДУУЛДАГ …. Бодит амьдрал дээр ХҮНСНИЙ БАРАА гурвалжин будаа 1 кг нь 2020 2р сард 2500 байсан бол өнөөдөр 4500 төг …. сарын өмнө ӨД нойлын цаас 10ш нь 7500 байсан бол өнөөдөр 9000 төг бензин 1450 +300+300 өнөөдөр 2050 төг бэлэн хувцас 2000 с 10000 төг.р нэмэгдсэн амьдрал дордсоор л

Avatar

Зочин 2021-08-03 66.181.188.145

Ингэж ядуурал буурсан тооцоо гаргаад байх уу даа. хийсэн нь ядуурч, хийгээгүй нь энэ тооцоог гаргагч

Avatar

Зочин 2021-08-03 64.119.19.20

Аргагүй дээ,
-Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төг өгч байна,
_Түлээ нүүрс үнэгүй,-Тог цахилгаан үнэгүй, -Халаалт дулаан үнэгүй,
-Халуун хүйтэн ус, цэвэр ус, уур паар үнэгүй,-Бохир ус, Хог хаягдлыг нь үнэгүй зайлуулж хаяж өгч байна, Бизнес эрхэлдэг хүмүүсийн байр байшингийн халаалт дулаан, тог цахилгаан, халуун хүйтэн ус, уур паар үнэгүй, бохир ус үнэгүй
-Хүнсний талоныг хавтгайруулан тарааж өгч байна,
-Бүх төрлийн бараг 10-аад төрлийн халамж өгч байна,
-Бэлэн мөнгө ч элдэв янзаар өгч байна

Avatar

Зочин 2021-08-03 103.136.254.8

mahnii une ussun ch buursan bna,

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.5

Үнэн үү..

Avatar

Зочин 2021-08-03 192.82.76.95

Битгий худлаа улин хуцаад бай.Та нарын судалгаа гаргана гэж юу байдгийн.

Avatar

Зочин 2021-08-03 64.119.21.167

ЭҮҮЛ ҮҮҮ, ДУРАКУУД АА, АЖИЛ ОРЛОГОГҮЙ БОЛОХ ТУСАМ ЯДУУОАЛ ЧИНЬ БУУРААД БАЙНА ГЭЖ БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.88.196

МАНАЙ МОНГОЛЧУУД АЛИВАА БАРАА ТАВААРЫН ҮНЭ ХАНШНЫ ӨСӨЛТИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЛЭЭГЭЭР БОЙКОТОЛЖ ҮНИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ Ш ДЭЭ.
1) ҮНЭ НЬ ӨСӨӨД БАЙГААГ БАРАА БҮҮ АВ !!
2) БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ БАРАА ТАВААРАА БӨӨНИЙ ҮНЭЭР ИХ ХЭМЖЭЭГЭЭР САР УЛИРАЛ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭР АВЧ НӨӨЦӨЛЖ СУРВАЛ ӨДӨР БҮР ИНФЛЯЦИ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж