"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх X сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх X сард ашиглалтад орно

"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх X сард ашиглалтад орно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний  2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах болон засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуургын станцын ашиглалтын зардлыг  тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өглөө.

“Замын-Үүд” чөлөөт бүс дээр цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, авто зам, холбоо дохиололын барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Дулааны станцын нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас /2021.07.07/ гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус станцуудын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол дан ганц “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг хангах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж