“Файзер”, “Модерна” компаниуд вакцины үнээ нэмлээ | News.MN

“Файзер”, “Модерна” компаниуд вакцины үнээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

“Файзер”, “Модерна” компаниуд вакцины үнээ нэмлээ

“Файзер”, “Модерна” компаниуд вакцины үнээ нэмлээ

Европын холбооны нийлүүлтийн гэрээнд тусгагдсан “Файзер”, “Модерна” компаниудын Covid 19-ийн эсрэг вакцины үнэ нэмэгдсэн талаар “Financial Times” сонин мэдээллээ. Тухайлбал, өмнө нь нэг тун нь 15.50 евро буюу 18.39 ам.доллар байсан "Файзер" вакцины үнэ 19.50 евро (23.15 ам.доллар) болж өссөн аж. Мөн гэрээнд анх тусгагдсанаар нэг тун бүрийн үнэ нь 22.58 ам.доллар байсан  "Модерна" вакцин 25.50 ам.долларын үнэтэй болжээ.

Мэдээлэлд ойр байдаг нэгэн эх сурвалжийн мэдээлснээр "Модерна" вакцины үнийг анх 28.50 ам.доллараар тогтоох гэж байсан ч захиалга нэмэгдсэнээр шийдвэрт өөрчлөлт орсон байна. “Файзер” компаниас Европын холбоотой байгуулсан гэрээний талаар ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй гэсэн юм. Тодруулбал, “Европын холбоо гэрээг бүрэн хянаж дуусахаас өмнө гэрээнд тусгагдсан мэдээллийг нийтэд дуулгах боломжгүй” гэжээ. “Модерна” компаниас ч мөн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.

Европын холбооноос энэ зуны сүүл гэхэд  насанд хүрсэн амынхаа нийт 70%-ийг вакцинжуулахаар зорьж байгаагаа өнгөрсөн Мягмар гаригт /2021.7.27/ мэдээлсэн билээ. Мөн вакцин үйлдвэрлэгч дөрвөн компаниас нэг тэрбум гаруй тун вакциныг есдүгээр сарын эцэс гэхэд хүлээн авч дуусна гэж ЕХ өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-08-02 202.9.46.135

Эгэл хог хятвд вирус минь худлаа хуцалгvй Монголоос далд орж шавар хэрмэндээ хог вирустэйгээ чада хог данжаадын vлдэгдэлээ.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.181.191

Uursduu tahal gargaad, daraa ni unetei vaccine zarna

Avatar

Эгэл 2021-08-02 103.57.94.172

Оросын хэвлэлүүд Спутник хийлгээд гэр бүлээрээ мажийсан Красноярскийн иргэдийн тухай шуугиан байна Нуудаг цаг өнгөрчээ

Avatar

зочин 2021-08-02 66.181.183.82

Хэдэн зуун сая хүн спутник вакцин хийлгэж,амиа авраад байна.Спутник вакцины эсрэг зориуд буруу дайсганасан сурталчилгааг сөрөг талынхан маш их явуулж байгаа.

Avatar

hiilgsen shu 2021-08-02 126.156.86.146

Moderna hiilgechilee

Avatar

daranguilax,blokloj,buxnbalidx sonirxoltoi xachin iluu nobshiin yrbagchid zaxiix bj 2021-08-02 130.253.28.1

uymbolgon deer,bucheed,mashin deer loozognood,afraid yriagaar ch baigaa yumuus.

Avatar

trash bolgoj,muuxai xotoor yax ch uym bulee, xuuramchxans. 2021-08-02 130.253.28.1

chutgur guilagchdad medee zaajs.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.184.134

Хэ хэ вирус вакцин ийм л хорлонтой бизнес юм даа

Avatar

zochin 2021-08-02 173.176.63.13

Unendee Odoogoor Phizer , Moderna-2 iluu vaccine delhii deer baihgui.
Medeeleliin RNH buyu NANO- technology deer tuslguurlasan. Yaltachigui eneeder ENGLish , USA terguutei ulsuud delhiid terguulj bna daa

Avatar

зочин 2021-08-02 202.9.47.19

Хятад вакцин Дельтаг дийлэхгүй

Avatar

Зочин 2021-08-02 202.126.94.99

Спутник вакциныг л оруулж ирмээр байх юм!

Avatar

Зочин 2021-08-02 202.179.26.255

Манай хувийн хэвшлийнхэн оруулж ирээсэй хийлгэх юм сан

Avatar

Зочин 2021-08-02 64.119.19.181

Та еерее Вакцинуудыг шинжиж сонжоод л хvлээгээд сууж бай! .тэгэж байтал Азаар вакцин хийлгэх ч шаардлагагvй болох ч юм бил vv!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж