Хан-Уул дүүргийн “Их наяд плаза”-гийн өргөтгөлийн барилгын гадна фасадны хэсэг шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр /2021.8.2/ 17:00 цагт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллажээ. Галын шалтгаан болон ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад:
-17:00 цагт “Их наяд плаза”-гийн гадна талд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан бөгөөд ямар нэгэн хохирол учирч, хүний амь нас хохироогүй гэсэн юм. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Шуурхай очсон учраас гал тархаагүй гэдэг мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ