1,202,236 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

1,202,236 ширхэг хувьцаа арилжжээ
2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 330,940,702.18 төгрөгийн үнийн дүн бүхий 1,202,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+10.00%) болон "Гермес центр" ХК (HRM +8.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -7.35%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -4.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 12,733 ширхэг нэгж эрхийг нийт 3,010,746 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 299 ширхэг үнэт цаас 89,673,090 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.6 хувиар буурч, 31850.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,915,357,699,734.94 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж