546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал товлогдов

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал товлогдов

546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал товлогдов

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 8 mэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны  нэгдүгээр сарын 18-ны өдөр  дээрх хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Тэгвэл прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны  долдугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг  наймдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товложээ.

Хэргийг эргэн сануулахад, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь 2018  оноос  эхлэн захиалга авч,  2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж