Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна | News.MN

Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Нийслэлийн прокурорын газрын  даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2021.08.02/ нэгжлэг хийж байна.  Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн нь  нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын бичлэг задарсан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татагдсан хэргийг шалгаж буй үйл явдлуудтай холбоотой гэх мэдээлэл бий. 

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй, хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо" хэмээн мэдээлж байв. Дашрамд дурдахад, орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилж тушаал бууруулсан билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШИХИХУТАГ 2021-08-02 192.82.84.43

ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОР ГЭЖ БҮХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДТЭЙ СҮЛБЭЛДСЭН МАФИЖСАН ГАЗАР БАЙНАА…

Avatar

Зочин 2021-08-02 124.158.66.224

Налайхад байхдаа Тэрэлжийн газрыг зарж идсэн хүн шүү

Avatar

Зочин 2021-08-02 64.119.19.181

Наадуулынхаа хvvхэдvvд ээж аавынх нь нэр дээрх херенгийг нэг шалгаад vзээрэй!! Хачин юм их гарна даа!!

Avatar

зочин 2021-08-02 202.9.47.19

Эрдэнээ Авлига өгчиж, тэгээд шоронд ороогүй юм байна

Avatar

Прокурорууд шүүхээс дор авилгачид 2021-08-02 139.5.217.189

Прокурорууд шүүхээс дор авилгачид

Avatar

Зочин 2021-08-02 107.117.172.55

Цэндийн Нямдорж гэж нэг босоо ороолонгийн гэрт нэгжлэг хийвэл овоо юм гарна даа….

Avatar

Зочин 2021-08-02 202.126.88.220

Ed naraas l salj baij tsever boloh uu

Avatar

Зочин 2021-08-02 66.181.161.71

Шалгуулах юм хийсэн хүн шалгуулах нь цаг хугацааны асуудал байсан даа. Хуулийн байгууллагыг хувь хүн компанид бараг худалдцан хүн дээ.

Avatar

Зочин 2021-08-02 202.126.90.131

Цагдаа, шүүх, прокурор гээд хэлмэгдүүлэлт явуулдаг яргын газар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж