Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Прокурор асан Ш.Нямдоржийн гэрт АТГ нэгжлэг хийж байна

Нийслэлийн прокурорын газрын  даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2021.08.02/ нэгжлэг хийж байна.  Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн нь  нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын бичлэг задарсан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татагдсан хэргийг шалгаж буй үйл явдлуудтай холбоотой гэх мэдээлэл бий. 

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй, хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо" хэмээн мэдээлж байв. Дашрамд дурдахад, орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилж тушаал бууруулсан билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж