"Хэрэв шаардлагатай гэж үзвэл ОХУ-ын цэргүүдийг Беларусьт оруулна" гэж тус улсын удирдагч Александр Лукашенко өнгөрсөн Баасан гаригт /7.30/мэдэгдлээ. Тэрбээр төрийн мэдлийн “Belta” мэдээллийн агентлагаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн жил засгийн газрын эсрэг зохион байгуулсан жагсаалыг гадны зэвсэгт хүчний оролцоогүй шийдвэрлэсэн. Харин энэ удаа Оросын цэргүүдийг оруулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн юм. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Беларусь улсаас цэргээ оруулах албан ёсны хүсэлтийг манай тал хүлээн аваагүй. Нэг улсын ерөнхийлөгч нөгөө улсын ерөнхийлөгчид албан ёсны хүсэлт гаргасны дагуу уг алхмыг хэрэгжүүлэх боломжтой” гэжээ.
ОХУ, Беларусь хоёр улс цэрэг, батлан хамгаалахын салбарт нягт харилцаатай орнууд. Тухайлбал, Атлантын болон Энэтхэгийн далай мөн Номхон далайн зарим хэсгээр зорчих цөмийн шумбагч онгоцнуудтай холбогддог Оросын хоёр радарын станц Беларусьт байрладаг. Мөн ирэх есдүгээр сард хуучин социалист дэглэмтэй байсан орнууд том хэмжээний хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулахаар болсон юм. Лукашенкогийн засгийн газар саяхныг хүртэл тус улсад агаарын бааз нээж, нэмэлт цэрэг байршуулах Москвагийн хүсэлтийг хүлээж аваагүй. Гэвч 2020 оны наймдугаар сард Лукашенко зургаа дахь удаагаа улиран сонгогдсоны дараа Беларусьт эсэргүүцлийн жагсаал өрнөж, улс төрийн хямрал нүүрлэснээр байдал өөр болжээ. Тэр үеэр Оросын зүгээс цэргийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж 1.5 тэрбум ам.долларын зээл олгож байв.
Лукашенко сонгогдсоноос хойш хэдэн сарын турш эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд сөрөг хүчнийхэн болон Барууны орнууд түүнийг сонгууль луйвардсан гэж үзсэн юм. Түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 35 мянга гаруй хүнийг саатуулж, цагдаа нартай мөргөлдсөн хэдэн мянган иргэн гэмтэж бэртсэн аж. Харин энэхүү хөл үймээний үеэр АНУ болон ЕХ-ноос Беларусь улсын засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн байна. Тиймээс Лукашенкогийн баасан гаригийн мэдэгдэл Барууны орнуудыг айлгах гэсэн оролдлого гэж байж болохыг улс төр судлаач Валерий Карбалевич "Associated Press" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Барууны хоригын талаар Лукашенко мөн чимээгүй өнгөрөөгүй. "Хатуу эмх цэгц, зохион байгуулалттайгаар хэдэн арван жил оршин тогтносон манай оронд хориг арга хэмжээ авах замаар эдийн засагт дарамт учруулахыг хичээж байна" хэмээн Лукашенко мэдэгджээ. Тэрбээр “Тэд манай орныг туйлдуулж болох гол судсыг тэмтрэхийг оролдож байна. Үүнийг Беларусийн экспортын чухал салбарууд болох газар тосны бүтээгдэхүүн, механик инженерчлэл, үнсэн хужир зэрэгт хориг тавьснаас харж болно. Эцсийн зорилго нь Беларусийн ард түмнийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эмнэлгийн тусламжийг авч чадахгүйд хүргэж туйлдуулснаар бослого үймээнд турхирах явдал” гэжээ.
Тэрбээр мөн ард нь Барууны хүчнийхэн байна гэж үзэж буй хүний эрхийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үргэлжлүүлэн шалгана гэж мэдэгдсэн юм. Түүний тодорхойлсноор өдгөө үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөө нь хэт даврагч үйлдэл болж хувирчээ. Тиймээс сэтгүүлч, блог хөтлөгч бүрийг сайтар хянаж байхыг төрийн албан хаагчдад уриалсан байна. Хамгийн сүүлд тэрбээр “Эрх баригчдыг шүүмжлэх нь нэг хэрэг. Бид шүүмжлэлийг зохих ёсоор хүлээн авна … Харин хувьсгалыг таашаадаггүй хүмүүст бослого, аллагыг уриалах нь өөр хэрэг” гэсэн юм.
Беларусийн эрх баригчид сүүлийн нэг сарын туршид төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг чангатгасан төдийгүй сэтгүүлчдийн ажлын байранд нийт 200 гаруй удаагийн гэнэтийн баривчилгаа явуулсан болохыг Виасна хүний эрхийн төвөөс мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт Минск болон бусад хотуудад сэтгүүлч, сурвалжлагчдыг баривчлах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна. Өдгөө Беларусийн 28 сэтгүүлч шүүхээр орох гэж байгаа төдийгүй зарим нь ял авчээ. Пүрэв гаригт тус улсын сэтгүүлчдийн хорооноос шүүх хурлаар орох гэж байгаа сэтгүүлчдэд эмнэлэгийн тусламж үзүүлэхийг шаардсан юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS
Боги 2021-08-02 202.126.89.128
Хүгийн хулгайч вэ. Суудалда үлдэхийн тулд ард түмнээ боол болгоход бэлэн хулгайч бн
01 2021-08-02 66.181.161.116
Mongold iim zuil bolohgui herew Eronhiilegch Erhii said gadnaas tsereg oruulna gwl tedniig ur udamtain n honooh bolno bi.
Зочин 2021-08-02 66.181.161.57
Zasgiin gazar ni ard tumniiigee daranguilaadl… eserguutssen irgediigee uursduu barahaa bolinguutaa gadnii ulsaas tsergiin tuslaltsaa husej bnasht. Manai ard tumen ugend orohgui jagsaj temtseed bnaa nomhruulaad uguuchee geed jinhene daranguilal. Oros ch teriig ni demjdeg hogiin uls uursdiinhuu erh ashgiin tald zogsdog huniig demjij tusalj bna. Manai batlaga ahiad songogdoogui uchraas Mongol hyatadiin taltai ediin zasgiin chigleleer hamtran ajillah ni ihessen uchraas manaid benzin zarahgui booj bn
Зочин 2021-08-02 202.21.108.18
manai MAH-HUUK l bn sh dee.HUUk unah bolbol hujaagaas tsereg tuslamj avna gesen biz dee
Заагч 2021-08-02 202.9.46.135
Vнэн нэрт vхсэн данжаадаа чамаас чацаг емхий vнэртэж байна хог вирус луухааны хаягдалаа Монголоос минь далд орж вирустэйгээ уст хог хятад вирусээ. Хог гамингийн ялгадасууд Монголоос минь зайлаасай вирус данжаадын орхидосууд.
ҮНЭН 2021-08-02 192.82.69.64
ЗӨНӨГ ӨВГӨН УЛСАА ОРОСД ӨГӨХӨӨР ШИЙДЖЭЭ
Oros tsereg oruulbal gedeg shivshig 2021-08-02 108.53.177.147
Uur ornii daranguilagch Ard Tumneesee aij, tsus ursgan darahad tuslah, undsendee ter orniig Anschluss hiih Putler uu
Зочин 2021-08-02 64.119.19.181
Орос Белорусыг алдвал Москвагаа 300 км зайд Америкын пуужин зоогдох учраас ямарч vнээр хамаагvй тогтоон барина л гэсэн vг!!! Тэгэхээс еер гарц vнэндээ байхгvй. Энэ ямарч ардчилал хvний эрх энтр гэсэн vгэн тоглоом байхгvй Орос улсын амь насны асуудал учраас цемийн з****г хэрэглэх энтр бол юу ч биш! Естой л цэргийг нэг л едер хэрэглэхийн тулд мянган жил тэжээдэг гэдгийг бодитоор харуулсан юм болно гэдэг нь ойлгомжтой.
Tenegt 2021-08-02 108.53.177.147
Orosiin propaganda ch tegj heleegui baina
Ovgon 2021-08-02 64.119.31.172
энэ тэнэг орк балайрч эрх мэдэлд донтож байж улс орноо үгүй хийж фашист оросын боол болж дуусах гээд байна да.
Зочин 2021-08-02 66.181.161.116
Монголын Ерөнхийлөгч ОХУ-аас цэрэг оруулна гээд яриад сууж байвал ямар байх вэ? Сонин байгаа биз?
Зочин 2021-08-02 61.123.11.169
hyatadiin talaas asuudal uusgebel tegej yarihaas oor arga baihq sh de
Ха ха 2021-08-02 202.179.24.152
Хошигного долоогч дүү нь юм чинь
ХУУЛЬЧ 2021-08-02 192.82.64.190
ЭНЭ НӨХӨР БҮГДИЙГ МЭДЭГЧ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЮМ БАЙХ ДАА ,,,В,В ПУТИН АХ ОРОСЫН ДҮМ ,ТҮҮН ДЭЭР ХОЛБООНЫ ХУРАЛ ,ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭЖ АЖИЛЛАЖ ИРСЭН ЗАРЧИМТАЙ ХҮН Л ДЭЭ ,,,,,ГЭТЭЛ ОРОС АХЫГ ЦАГААН ОРОС ДҮҮ МУНДАГДАЖ СУРСАН ЮМ БАЙХ ДАА,,, ,,,,
болдоо 2021-08-02 122.201.24.230
энэ хулмас цуст төгцөгийг тонилгох цаг нь болсон юм биш үү …..
Зочин 2021-08-02 66.181.188.224
Чамд хамаагүй орк минь?
ҮНЭН 2021-08-02 192.82.69.64
ЭНД ХАМГИЙН ОРК НЬ ЧИ ХУЛМАС Л БАЙНА ХАХА
Зочин 2021-08-02 192.82.70.38
губернатор белорусской области россии лукашеску гэж