Б.Бат-Эрдэнэ дарга суудлаа сольж, ГЕГ-т очих уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ дарга суудлаа сольж, ГЕГ-т очих уу?

Б.Бат-Эрдэнэ дарга суудлаа сольж, ГЕГ-т очих уу?

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаа хийхээс илүү өөрийгөө пиардаж, попорлоо гэсэн шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн зүгээс багагүй гаргах болсон. Тэрбээр ТҮЦ-ийн худалдагчаас  эхлээд шатахуун импорлогчдыг шалгаж байгаа тухайгаа өглөө оройгүй сошиалд тавихаас гадна титэм үг багагүй айлддаг.  Тэрбээр дуучин Ч.Уранхолбоотой хамтарч ТҮЦ-энд шалгаж хийж, сүрийг үзүүлсэн ч маргааш өглөө нь цэцэг барьж уучлалт гуйсан гээд түүний шоу энтертаймент их.

Тэгвэл “ББ” нь нэг тэрбумын төсөвтэй  ШӨХТГ-ын даргын албан тушаалаа голж, ГЕГ-ын даргаар очихоор хөөцөлдөж яваа гэнэ. Замын-Үүдийн ариутгалын хаалганаас болж ГЕГ-ын дарга Б.Асралтын суудал ганхах болсон. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Батболдын ойрын хүн бөгөөд түүний оронд очих хүмүүс Тусгаар тогтнолын ордноор эргэлдэх болсон байна.

Тэднээс хамгийн амбиц ихтэй, албан тушаалд шунаж буй хүн нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ гэж намынхан нөхөд ярьж байна.  Түүний томилгооны асуудлыг Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж