Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ | News.MN

Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ

Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд амралтын өдрүүдэд нийт 729 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 478 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт  зургаан хүн гэмтсэн  байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн дөрөв,
  • Жолооч гэмтсэн нэг,
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн гурав
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн нэг,
  • Зорчигч гэмтсэн нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Орон нутагт:

  • Автомашин онхолдсон тав,
  • Хоёр автомашин мөргөлдсөн хоёр дуудлага иржээ.

Харин гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илрүүлсний нийслэлд 142, орон нутагт 82 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчлийг илрүүлсэний 63555 нийслэлд, 8254 орон нутагт тус тус бүртгэгджээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох,  өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-02 202.179.27.214

баахан малыг торгуулиас чөлөөлж эрхийг нь сэргээгээд байхаар давралгүй дээ

Avatar

иргэн 2021-08-02 202.126.90.19

Энэ бол ардчилсан монголын жинхэнэ дүр зураг.

Avatar

Зочин 2021-08-02 64.119.19.40

Малнууд бүр цагаандаа гарчихсан байна лээ. Согтуу машин барьчихаад намайг цагдаа 450К аар торгоод эрх хасчихлаа арай дэндлээ гээд цагдаа нар торгохоо урьтал болголоо фэйс дээрээ пост хийдэг болчихсон байна. Сүүлдээ хүн алчихаад хууль шударга бус байна иргэнээ шоронд хийх гэлээ шоронжсон нийгэм нтр гээд сошиалаар солиороход тун ойрхон байна.

Avatar

Зочин 2021-08-02 103.26.194.248

Ойрхон биш ээ, эхлээд, давалгаалаад удаж байна.

Avatar

зочин 2021-08-02 202.21.100.210

Шийтгэл нь чанга шүү дээ

Avatar

Зочин 2021-08-02 202.126.89.177

Хятад улс архи ууж сонтуугаар машин жолоодсон хүн өчиндөр нэгч бүртгэгдээгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж