Х.Баттулгыг МАН явуулсан ч МАН-аас тэр явсангүй! | News.MN

Х.Баттулгыг МАН явуулсан ч МАН-аас тэр явсангүй!

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Х.Баттулгыг МАН явуулсан ч МАН-аас тэр явсангүй!

Х.Баттулгыг МАН явуулсан ч МАН-аас тэр явсангүй!

Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэх хэлц үг Монголын улс төрд яг давтагдаж байна. Тодруулбал, МАН Х.Баттулгыг явуулсан ч тэр МАН-аас явсангүй.

Нэгэн цагт М.Энхболдыг унагаах гэж МАН-тай сүжирч гүйсэн ч, санаанд оромгүйгээр "ганцаардсан" Х.Баттулга өдгөө Токиогийн олимпод тамирчдад массаж хийсэн шигээ улс төрөөс хол яваа мэт харагдах болжээ.

Тэрбээр өнгөрсөн өвлийн У.Хүрэлсүхийн огцром нүүдэлд  цочирдохдоо С.Батболдыг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгаж,  удалгүй  МАН-ыг тарааж улс төрд түйрэн тавихыг хүссэн чадаагүй.  Үнэндээ Х.Баттулгын дахин зургаан жил Төрийн тэргүүн болох мөрөөдлийг нь санаатай, санамсаргүй хоёрын дунд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийсэн "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" нь З.Энхболд.

У.Хүрэлсүхийн улс төрийн гэнэтийн мэхийг тооцоолоогүй самбо бөхийн дэлхийн аварга маань байгаа оноогүй сумаа тавьснаас хөрөнгө мөнгө, хамаг юмаараа “шатаж”, МАН-ынханд импичмент хийлгүүлж, хөөгдөх дээрээ ч тулсан.

ХИЛИЙН ЦААДАХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО

Токиод айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд япончууд хөөрхөн гөлөг бэлэглэсэн. Гээд аяны богцондоо гөлөгнөөс өөр юмгүй ирсэн Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны гадаад айлчлал багагүй шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр Токиод санал солилцох төдий уулзалт хийсэн нь ядаж л  өмнөх Ерөнхий сайдууд  яваад ирэхдээ санамж бичиг зурдаг байсан гадаад харилцааны уламжлалтай харьцуулбал доошоо орсон айлчлал боллоо гэж дүгнэгдэж буй юм.

Улс орон нь цар тахалтай, экспорт импорт нь гацчихаад байхад Ерөнхий сайд нь олимпийн наадмыг зорьсон нь улс төрийн зорилготой байсан гэх яриа МАН-ын цагаан байрнаас сэвэгдэж буй.  Өөрөөр хэлбэл, Токиод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууцаар уулзсан тухай.

Х.Баттулга АН-ын тамгыг авч өгөхийг Ерөнхий сайдаас гуйсан болохыг “хөх шувуу”-д жиргэж байна. Хариуд нь М.Энхболд, С.Батболд нарын эсрэг хамтрах саналтай байгаагаа хэлжээ.   Мэдээж, овоо босгоогүй бол шагшрах шаазгай олдохгүй. Хэрэвзээ улс төрийн хүрээнд “тэнэж” буй энэ мэт хов жив үнэн бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хоршил МАН, АН-ыг авахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайд өнгөрсөн хавар зуу хоногийнхоо тайлангийн үеэр Х.Баттулгатай сайн харилцаатай болохоо нуугаагүй бөгөөд тэднийг холбох гүүр нь “Херо” болж харагдаж, хардагдаж байна.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гол дайсан нь М.Энхболд, С.Батболд гэхээсээ нам дотроо УИХ-ын дарга Г.Занданшатарыг улс төрийн хүрээнийнхэн заацгааж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон  НАМЗХ-ны хурлаар Ерөнхий сайдын томилгооны санал дэмжлэг авалгүй унасан нь намын жинхэнэ даргын төлөөх ил, далд тэмцэл МАН-ын "пентхауст" аль эртнээс эхэлсний нэг илрэл.  Ямар ч байсан УИХ-ын даргын зөвлөх өдөр шөнөгүй засгийн сайд нарыг олон нийтийн сүлжээнд нүддэг, шүүмжилдэг болсон нь цаанаа улс төрийн зорилгогүй гэвэл ёстой гэнэн хүүхдийн дүгнэлт болно. Нөгөө талаар Х.Баттулгатай гар барьвал МАН-ын ах нарынхаа дэмжлэгийг Л.Оюун-Эрдэнэ алдаж магадгүй юм.  Женко Баттулгад дургүй хүн МАН-д Ч.Хүрэлбаатар, С.Батболд, М.Энхболд, Л.Энх-Амгалан гээд цөөнгүй бий.

МИХАИЛД НЭГ БОДОЛ БАЙГАА

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсондоо одоо ч шаралхаж яваа. МАН-ыг тараах захирамж гаргаж байсан тэрбээр Монголын улс төрөөс тийм ч амархан явчихгүй болов уу. Түүнд эргэн ирэх сайхан шалтаг бий болсон нь Токиогийн олимп. Жүдогийн тамирчдын амжилтаар нэр нүүрээ хийгээд АН-ыг авах нь түүний өдрийн бодол шөнийн зүүд гэхэд дэгсдэхгүй.

Х.Баттулгын ном уншдаггүй, хууль бичиг тоодоггүй сул талыг ашиглаж МАН-ынхан дахин нэр дэвших боломжгүй болгон, Үндсэн хуулийг өөрийнх нь гараар ёсчилон батлуулж Монголын улс төрөөс  зайлуулсан ч тэрбээр МАН-аас салж явахгүй нь бололтой. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд Х.Баттулгын хамаг хар, цагаан пиарыг хийсэн түүний хуурай дүү Б.Баатар төрсөн дүүгийнхээ пиарыг хариуцаж буй хэнд ч ойлгомжтой харагдаж буй.

Б.Баатар өөрөө ч МАН-тай хамтарч байгаа ч Х.Баттулгаас урваагүй болохоо сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг.

“Карантин 14”, “Мэдээллийн урсгал”, наадмын кино концерт гээд Засгийн пиар болгоны ард Б.Баатар нэр дуулдаж буй.Тиймээс ах дүү хоёрын "ашиг сонирхол"-ыг илтэд буруутгаж, дургүйцэх хүн МАН-ын цагаан байранд олон байгаа бололтой. Түүнчлэн ялсан монголчууд сүүлийн үед Ерөнхий сайдыг “магтах” ажилтай болсноос харахад У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулаад Х.Баттулга МАН-ын шинэ даргатай нэгдэж АН-ыг авах төлөвлөгөө боловсруулж яваа бололтой.  Тэрбээр нөхөн сонгуульд биш намдаа хүч, хөрөнгө хаяхаар шийдсэн, гэхдээ  АН-ыг С.Эрдэнээс авч чадахгүй бол Ногоон намыг дарга болж 2024 оны сонгуульд бэлтгэх бодолтой яваа гэх. Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх нь хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болохгүй гэх газаргүй.

Гээд Токиогийн олимпийг ашиглаад унасан нэр хүндээ овоо сэргээж авсан Х.Баттулгын хувьд цаашдаа Л.Оюун-Эрдэнийн сайн хамтрагч гэхээсээ гол өрсөлдөгч болж магадгүй юм. Учир нь, улс төрд үүрдийн дайсан ба нөхөр гэж үгүй!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-02 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

зочин 2021-08-02 192.82.88.234

Баттулга мэтийн боловсролгүй хүн eрөнхийлөгчийн алба хашаад байхад боловсрол мэдлэг ,сэтгэлтэй залуус төр засгын ажил хийлгүй яадгийн.Eр нь eөк их амар ажил юм.эрх үүрэг ньч тиймхэн.хэдэн жил чимээгүй байхад л болдог юм бна гэж бодогдсон шүү.ккк

Avatar

Зочин 2021-08-02 66.181.182.186

Олимпид жудогоор мэдаль авсан нь улс төрд ард иргэдэд түй ч падлий байхгүй бизээ Эрдэм ном боловсрол мэдлэггүй хүн төрийн толгойд гарахлаар яаж заваардагийг ард түмэн ойлгосон нь гарцаагүй

Avatar

Hehe 2021-08-02 103.57.92.15

Yu ch bicheed bgaa yum usad bolovsrol ezemshsen nuhur chini mgliig suid hiihee duhuu bizde

Avatar

Цоогий 2021-08-02 202.126.88.58

Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй хаха МАН Х.Баттулгыг явуулсан ч тэр МАН-аас явсангүй. хаха. Ядаж жиших юмаа зөв олж эхэл л дээ. Гөбс улаймаар

Avatar

Цоогий 2021-08-02 202.126.88.58

Чиний дүгнэдэг чинь ч дээ нохойн баас л байна. Баттулга тэнэгтээ эрхээ хасуулсан биш алдсан юм шиг харагдавч оносон. Энэ зэргийг ойлгохгүй хүн л ийм өндөрлөгт хүрэв гэж. Хүчгүй ерөнхийлөгчийн суудалд 6 жил алдсанаас хүчтэй ерөнхий сайдын суудалд эртхэн зүтгэсэн нь дээр. Тиймдээ ч боломжийг ашиглан ерөнхийлөгчийн эрхийг хасан ЕС-н эрх мэдлийг нэмсэн. Нэр хүнд МАНгаруудаас хавьгүй илүү байгааг чи ч мэдэж байгаа. АНд ч МАНд ч тэр угаадсыг нь долоож үзэл суртлыг цацдаг та нар л жинхэнэ нохойн гөлөг.

Avatar

Zochin 2021-08-02 66.181.160.33

Battulga bol turiin undur deed alban tushaal hashih chadahgui hashuulj bolohgui gedeg ni mun ch olon yuman deer batlagdsan haragdsan hedehen setguulch undur hulsuur avaal udur shunugui uuriiguu magtuuldag jinhen mafijsan manant uls turiig bii bolgoh geed zutgeed baidag gedeg ni bol todorhoi l haragdaj bna jinhen buh niitiin shudarga sanal asuulga yvuulbal mani hun suuliin bair l mushgaj taarah baih ene hun offshor oruulj uriig chini darna shudarga shuuhiig bii bolgono 60 terbumaar l garsan

Avatar

Зочин 2021-08-02 66.181.161.77

Эдийн засгийн мэдлэггүй хүн хэзээч төр удирдаж чадахгүй.Сүүлийн үед намын бөөцийлтөөр гарч ирсэн хүмүүсийн царай хараг-дах шиг боллоо. Эцэст нь Монголын ард түмэн хохирч үлдсээр байгаа шүү.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.161.23

Бүх л насаараа л жижүүр хийж бүгдийн бөгсийг долоож амьдрах тавилантай гөлөг байх юм даа

Avatar

Зочин 2021-08-02 202.21.113.238

Энэ элбэгээгийн үг байна даа

Avatar

Зочин 2021-08-02 192.82.69.188

Оюунэрдэнийг аль Женкотой хармаа нэг гэдгийг мэдээд байсан юм аа. Хөгийн бацаан одоо ямар хор найруулж анд нөхдөө араас нь хийх гэж байгаа бол.

Avatar

Зочин 2021-08-02 202.9.40.43

Оюун-Эрдэнэ бол улс орныг чадварлаг удирдана гэхэд үнэндээ итгэхгүй байна. М.Энхболд, С.Батболд гэх мэт хүмүүсийнхээ энд хүрч чадахгүй мөртлөө тэднийгээ элдвээр хавчиж муулна гэдэг бол үнэхээр муу хүний шинж шүү дээ. Хийж буй үйлдэл нь нэг л биш байгаа л харагдах юм.

Avatar

Зочин 2021-08-02 172.58.141.7

Erhes gene uu? Jinhene ugaadasnii g*** bna daa ingej tenegteheesee ichij amidraach yamar valiar sejgiin lovsh ve

Avatar

Зочин 2021-08-02 109.252.127.252

Хурэлсунээ хузуугуй Махан толгойтоо зайлуулаач. .эсвэл луйвараар монгоор авсан еронхийлогчийн суудалаасаа хамт зайл.

Avatar

Battylga yrbaagyi medegdel xuucen bn. 2021-08-02 130.253.28.1

yatx

Avatar

Зочин 2021-08-02 37.228.213.242

женко бол хууль уншаад ойлгодоггүй түвд хужагын тагнуул юм ш дээ..бас их хор найруулна даанч амжмилт олохгүй ониго болох нь л их

Avatar

Зочин 2021-08-02 203.91.115.46

Энэ олон жил ээлжилж Төр барилцаж бүгд өндөр албан тушаал хашлаа. Улс орныхоо байж бгаа царайг хар, хэн нь ч өөрчилж чадсангүй. Одоо МАН-д ганцхан боломж бна. Эх орон, үр хүүхдээ боддог бол Азийн бар болго, чадахгүй бол чацага царайлаад баяртай. Ахиж гарахгүй гэдгийг хатуу сана. Энэ жоохон улсыг хөгжүүлэхэд амархан шдэ, толгойгоо сайн ажлуул. Том орны туршлага судал

Avatar

Улстөрч зочин 2021-08-02 202.126.90.71

Женко бол Монгол төрийг Монголын ардчиллыг төдийгүй АН-ыг ч хагалан бутаргаж самарч хаясан хогын н**ш шүү!!

Avatar

Gerfhads 2021-08-02 73.78.181.221

Баттулга гэж тэнэг мулгуу хүнээр могол улс дутлаа гэжүү ёстой баас хүрч байна кк удахгүй шорондоо явбал таарнаа адгийн шаар гэдгийг долигнуур гарууд нь мэдэх цаг ирэх байлгүй ёстой адгийн атгага санаатай луйварчин гэдгийг моголчууд мэдэж байгаа шоронгоор хүн айлгадаг адгийн ерөнхиылөгч байлаа түүх харуулна аа

Avatar

Хотын хөдөөнии хүн 2021-08-02 64.119.23.206

Хүүхдиин фонд байгуулах мөнгө ард түмэн цуглуулсаныг мартаагүй биз ээ жёнко херо хоёрт байнга сануулах юм шүү херо би хадгална гэсэн сайхан угааж бгаа байх даа

Avatar

Зочин 2021-08-02 202.21.108.7

Бүгд зайлаасай эргүү станууд

Avatar

Зочин 2021-08-02 202.9.41.12

Su Batbold gai bolno doo ene ulsad

Avatar

Зочин 2021-08-02 103.57.95.163

ҮАЗ ийн нэрийг барьж их сүүлэрсэн дээ

Avatar

Chingis 2021-08-02 192.82.88.171

Umhii tuvd tairdas janhuug ogtsruulj shorond hii!

Avatar

Зочин 2021-08-02 202.9.40.72

Нэр хүнд нь өсөөд байсан юм байхгүй ээ. Жудод бол элэгтэй ч улс төрд бол суудлын бөглөөс.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.185.195

Баттулгыг одоо боль гэгчээр яасан балай юм бэ. Жүдогоор аваад дараагийн олимптой бэлд

Avatar

ҮНЭН 2021-08-02 192.82.69.64

МАН ө***г АТГАГЧТАЙ ХАМТАРЧ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН МАН БОЛ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД

Avatar

зочин 2021-08-02 202.126.89.76

Монголын улстөрд огт хэрэггүй, хамгийн аюултай этгээдүүд. 3 сая хүний хувь тавилан, тусгаар тогтнол энэ хэдэн албингуудад түй ч хамаагүй шүү дээ. Яаж заяа нь хөяхаараа ийм адгийн, боловсролгүй, жудаггүй, хүн чанаргүй хүмүүст төрийн дээд эрхийг атгуулчаад байдаг байна аа? Заяа чинь гэж.. ккк

Avatar

Зочин 2021-08-02 64.119.19.181

Энийг Уяангын нехер шинэ гавъяат бичсэн бн аа!? Ккк.

Avatar

as 2021-08-02 122.201.21.247

Battulgiig hairlaad baisan yum algaa gehdee ingeed baihaar ni Elbegdorjid bur durgui hurgeedeg shuu …

Avatar

Зочин 2021-08-02 64.119.26.33

Mongoliig hudaldah hulgaich nar chini ed nar, Jenko Hvvk metiin bolovsrolgvi, vzel bodolgvi , mungunuus uur yum boddoggvi. bodoh chadvargvi, Bers, DUdS dvvrgesen dvvrsen noiliin nogoon tegnvvd shvv !!!

Avatar

Иргэн 2021-08-02 49.0.142.180

Улс төрөө гэж монголчуудыг муухай харагдуулж байна даа. Залхаж байна шүү.

Avatar

Зочин 2021-08-02 122.201.22.115

Харин ч ном уншина,түүхээ сайн мэддэг юм биш үү амьсгаа минь.?

Avatar

Зочин 2021-08-02 64.119.21.247

Танай сайтын эзэн ч бас бишээ боол нь оюулзаганы боол суганы үс амундра биздээ та нар яасиин ккк

Avatar

Mergen 2021-08-02 66.181.161.81

Mie g harluulah, Ene namiig hagalan butargah geed baij yadgiin tiim yum bolohgyi Oyun Erdene her ee Battulga gegchtei 1 orond orvol dahij undiihgyi shuu Teriugee erh bish medej bgaa bol uu

Avatar

Зочин 2021-08-02 64.119.19.70

Женкод ямарч хүч нэр нөлөө байхгүй. Херо Баатар ямар улс төрч биш энийг холбогдуулаад яахав. Оюукийн хувьд дангаар ямар ч асуудлыг шийдэхгүй. Намын дарга нэртэй ч эрх мэдэл байхгүй.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.161.5

За яах вэ монголчуудын амьдралыг унагачихгүй шиг монголын нэр хүндийг алны арчуур болгочихгүй бол дээгүүр яах нь одоо дүүрчээ….

Avatar

МАН ынхан хохьно 2021-08-02 203.169.49.106

62 уулаа ялчихаад намын даргынхаа толгойг Жэнкод алдаж байвал ёстой заяа чинь тэр дээ. Баттулгын зөв

Avatar

ABCD-korea-gaas 2021-08-02 211.36.146.193

Holhon shig zailaachee ! Omhii g**** minee !

Avatar

Зочин 2021-08-02 66.181.177.122

Хүзүүгүй Элбэгхулгайч Х.Баттулгын нэр хүнд өндөр байгаад яасан их хорсоно вэ ???

Avatar

Хотын уугуул иргэн 2021-08-02 192.82.70.58

Ёстой тэнэг юм бичжээ. Жишээ нь, "Токиод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууцаар уулзсан" ч гэх шиг. Үнэн хэрэгтээ, уулзьяа гэвэл заавал Японд биш Монголын уудам нутгийн хийгээд Улаанбаатарын хаана ч "нууцаар" уулзаж болно шүү дээ. Ж.ЭРХЭС ээ, мэдэхүй чадахгуй тоглоомоор бүү тогло.

Avatar

Зочин 2021-08-02 202.9.40.170

ЮУ Ч БИЧЭЭД БАЙДАГЫН ОЙЛГОХ ЮМ АЛГА. ЭЛБЭГЭЭ Л БИЧЭЭД ЭРХЭС НЭРЭЭР НИЙТЛҮҮЛСЭН ЮМ БАЙЛГҮЙ. ХОШИН ШОГ.

Avatar

Зочин 2021-08-02 202.126.89.100

20 жил галзуучууд,хоосон чалчигчид,попууд,хийрхэгчид гэх мэт дан хоосон толгойнууд улс төрд байсаар дараагийн үе,эрүүл ухаантай хүн орох нөхцөлгүй балиар газар болсон.

Avatar

иргзн 2021-08-02 202.179.25.90

Эрхэс гэгч Сэтгүүлч нэртэй Галзуугийн өдрийн тэмдэглэл

Avatar

ПАРТИЗАН 2021-08-02 64.119.20.117

М.ЭНХБОЛД ЗАСАГ ОГЦОРУУЛАХ ГЭЭД НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ БАЙГАА ДАА ӨШӨӨГӨӨ ОЮУЭРДЭНЭЭЭС АВЧ Л ТААРАА ККК

Avatar

иргзн 2021-08-02 202.179.25.90

Эрхэс гэгч энэ Хор хутгаж Хов баздаг дэргэд Баттулга Хийсэн ч юмтай Хэлэх ч үгтэй Ард олныхоо дунд ямарч л байсан Нэр хүндээ алдаагүй яваа Хүндэтгэл хүлээсэн Хүн шүү, Эрхэс Чи бол хажууд нь нэг иймэрхүү зүйлээр Талха олж иддэг бол Тэр хүн тийм биш , Яаж ч харлуулаад муулаад гүтгээд нэмэргүй , ийм зүйлээр нээг их хол явахгүй шүү

Avatar

Зочин 2021-08-02 202.126.88.201

Ёооё баттулгыг зайлуулаач ямар дуусдаггүй шунал вэ

Avatar

Зочин 2021-08-02 64.119.16.9

БУРХААН ЭНЭ БАЛАЙГ МОНГОЛ УТ-ӨӨС БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ

Avatar

Зочин 2021-08-02 103.57.95.117

Х Баттулга ямар сайндаа л Үндсэн хуулийн өөрт хамгийн хамаатай хэсгийг уншилгүй соёрхсон биз дээ. Энэ нь юм уншдаггүй хар гай шүү дээ. Хар ухаантай болохоос оюун ухаангүй толгой шүү дээ. МАН- ыг татан буулгана, УИХ -ын гишүүдийг 108, хугацааг нь 5 жил болгох, ерөнхийлөгчийн засаглалтай болгох санал асуулга явуулах гэж оролдсон, цаазын ялыг сэргээх гэж оролдсон зэрэг тэнэглэл бий шүү дээ

Avatar

Гэбэр 2021-08-02 66.181.161.77

Ерөнхийлөгч маань буугаад явсан ч анхаарлын төвд бна дөө

Avatar

Zochin 2021-08-02 103.229.123.194

Oyun-Erdene ugaasaa l ulaaniig kharj urvaj, shariig kharj sharvaj yavdag, alban tushaaliin tuluu etseg ekher ch khudaldaj, mungunii tuluu 2 nydee ch ukhaj ugukhuus butsakhgyi nukhur shyy dee. Khurdan zailuulakh kheregtei. Neg medekhed MAN-iig AN-d niilyylchikhsen baij magadgyi l baikh shyy.

Avatar

Зочин 2021-08-02 103.57.95.117

Ж Эрхэс гэх энэ этгээд ямар ч логик байхгүй МАН, АН хоёрыг хооррнд нь хольж хутгаад холин бантан болгосон нийтлэл гэхэд ч хэцүү юм бичжээ. Ерөнхийдөө өөрийнхөө мөрөөдлийг бичих гээд уншас л алджээ

Avatar

Зочин 2021-08-02 124.158.96.179

Жонхуу шоронгоос айгаад юу гэж МАН -аас слах вэ дэ.? Шоронгийн түлхүүр МАН -д байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-02 66.181.161.63

Баттулга угаасаа нэр хүнд өндөртэй буусан. Жүдо бол тэр хүний хувьд цэвэр хобби, спорт, амь амьдрал нь юм.
Харин улс төрийн хувьд бол чимээгүй гэтэх бар юм л даа. Эх оронч хүн шүү. Танай сайт мөн ч их гутаах гэж үзэх юм даа. Ард түмэн мэднэ шүү дээ.
Ном харин ч сайн уншдаг л даа. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг шаахаа л больчих

Avatar

Зочин 2021-08-02 202.126.89.145

Battulga nom unshih bitgii hel bichig vsegt muu shvvdee !!!
Hiisen hergeer ni shorond ni yavuulahgvi bol, uuruu ter haas haa ch yavahgvi, Mongoliin uls turiin bug bolsoor l bna.

Avatar

Ямар 2021-08-02 103.10.23.85

Өөрийг чинь хувьд л Баттулга нэр хүндтэй байгаа байх. Бүх хүнийг төлөөлж ярих хэрэггүй. Жүдо дагаж яваад нэр хүнд нэмэгдсэн юм байхгүй, улс төрд биш, жүдод байх ёстой гэдэг нь л харагдлаа.

Avatar

Зочин 2021-08-02 202.126.88.144

ОЮУЭРДЭНЭ ийг яаралтай залруулахгүй бол МАН онколдоно

Avatar

Зочин 2021-08-02 43.228.129.131

NEWS.MN үг үсэг найруулгын алдаагаар дүүрэн юм бичмэр шүү болжээ, сэтгүүлч нарынх нь тархи сэтгэлгээ боловсрол нь ядмагхан ч юм даа хөөрхий

Avatar

Зочин 2021-08-02 192.82.81.126

Утга авцалдаа муутай, галзуу хүний өдрийн тэмдэглэл. Элбэгдоржийн энэ сайт Баттулгын эсрэг л байвал юу ч хамаагүй бичих юм аа. Ингэж элдэв юм эрээчиж суугаa түүнийг шалгах яасан бэ ?!

Avatar

Irgen 2021-08-02 202.9.46.4

Yostoi ugui baih shuu.

Avatar

Зочин 2021-08-02 202.9.40.119

МАНАН-гийн сайт битгий худлаа мэдээлэл цацаж иргэдийг хагаралдуул. хэн танай нийтлэлд итгэх юм. Зайл цаашаа

Avatar

Зочин 2021-08-02 192.82.89.155

Ж.ЭРХЭС дандаа нэг хөгийн юм бичиж байх юм. Яаж өдөр болгон ийм юм бодож амьдардаг байнаа

Avatar

Зочин 2021-08-02 202.55.191.130

Төлбөртэй сэтгүүлчийн нэг хэлбэр. Ямар 1 ашиг сонирхлоороо л ингэж өөрийн дүгнэлтийг зориуд оруулж байгаа.

Avatar

Зочин 2021-08-02 150.129.141.212

Элбэгдоржийн сайтад нь Элбэгдоржийг нь сайн миалах хэрэгтэй. Элбэгдорж байгаа цаг АН өөдлөхгүй. Түүний хийсэн нүгэлийг Монголчууд удахгүй эдлэнэ дээ

Avatar

Хаха нууцаар гадаадад уулзаад уу Эбэ минь болио!!! 2021-08-02 64.119.21.16

Хаха нууцаар гадаадад уулзаад уу Эбэ минь болио!!!

Avatar

хаха гадаадад нууцаар уулзах уу? тэнэгт ЭБЭ-ийн МАНАН минь 2021-08-02 64.119.21.16

хаха гадаадад нууцаар уулзах уу? тэнэгт ЭБЭ-ийн МАНАН минь. Монголдоо болохгүй тэ???

Avatar

зочин 2021-08-02 66.181.161.46

Энэ Ц.Элбэгдоржын сайт юм шүү Монголчуудаа . Х.Баттулгаас айж явдаг Элбэгдорж энэ нийтлэлээрээ хэдэн ч хувилбараар яс хаячихав даа . Шоронд орно гэхээс түүний шээс нь савирч байгаа .

Avatar

тт 2021-08-02 202.9.41.9

Малаа Баттулга чинь оросоос монголын хөгжилийг гацаах даалгавартай оросын барьцаанд орсон хүн Энэ хүний нийгэм эдийн засагт учруулсан хохирол асар их

Avatar

Зочин 2021-08-02 66.181.170.73

хаа ч байсан ЕС амар юм бодох юм. энэ улсын төрийн цагаан солиотнууд тэгнэ ингэнэ гээд шааж өгөх юм даа. ЕС болохын тулд эхлээд женко ан ын дарга болох хэрэгтэй дараад нь 24 он болоод УИХ сонгуульд ан ялсан тохиолдолд яригдах асуудал шд мэдсэээр байж хэрэггүй хов базахаар боль нус.мн

Avatar

Zochin 2021-08-02 122.201.31.203

Mangar buhiig burhan shitgechih blguidee

Avatar

Зочин 2021-08-02 124.158.96.179

Жанхуу АН -ыг аргалж аваад ЕС болоод Хүүкээс хариугаа авна гэж боджийгоодоо.

Avatar

Зочин 2021-08-02 202.179.21.224

Elbegdorj Da Ganbold 2 oo hol ochij hutsaarai har l******d. Tsahia-n Elbegdorj ta odoo bolno. Ta ingehed 8 jil ajillaj bhdaa MAXH MAH-g taraah ni yasiim be?!!!!!!!!!!! Ta odoo duugui bai

Avatar

Лхагва очир 2021-08-02 66.181.160.13

Чамд Баттулгын ннэр хүнд унасан гэж хэн хэлэв элбэгшунал ззүдээ ярьж өгөө юу

Avatar

Зочин 2021-08-02 49.0.142.18

Гуцдаг улаанитнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж