Педри: Би ядрахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Токио 2020

Педри: Би ядрахгүй байна

Педри: Би ядрахгүй байна

Барселона болон Испанийн шигшээ багийн тамирчин Педри энэ жил ажилчин зөгий шиг л байгаа. Өдгөө 18 настай түүний хувьд сүүлийн 11 сарын турш 70 тоглолтонд оролцжээ. Тодруулбал, Барселонагийн бүрэлдэхүүнд 52 тоглолт хийснийхээ 40-д нь гараанаас тоглосон. Дараа нь Европын аваргаар Испанийн шигшээ багийн бүх зургаан тоглолтонд гараанд гарсан. Гагцхүү Швейцарийн эсрэг торгуулийн цохилт цохихоос ганцхан минутын өмнө сэлгээнд суусан. Одоо харин үргэлжлүүлээд Токиогийн олимпод оролцож байна.

Испанийн шигшээ баг маргааш Японы эсрэг хагас шигшээ шатны тоглолтоо хийнэ.

Цахим сүлжээнд ч Педригийн зураг, бичлэгийг доог тохуу болгон ихээр ашигласан. Жишээлбэл "Педри дөнгөж 18 настай байж хөлбөмбөгөөс аль хэдийнэ уйдсан харагдаж байна", "Тоглолт эхлэхээс өмнө Педри залхжээ", "Хөлбөмбөгт донтвол Педри шиг болно шүү" гэх мэтчилэн олон постууд нийтлэгдсэн.

Харин энэ жил ямар ч амралтгүй талбайд тоглож буй Педри өөрөө энэ талаараа ярихдаа “Би үргэлж амрахыг хичээдэг. Нойр авах надад хэцүү биш ээ. Нойр надад хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглоход их дэм болдог” хэмээжээ.

Европын аварга дуусаад олимпийн бэлтгэл эхлэх хүртэл есхөн хоног Педри амарсан гэнэ.

Педри олимпийн наадмын эхний хоёр тоглолтондоо ч бүтэн 90 минут тоглосон. Харин хэсгийн сүүлийн тоглолт болон шөвгийн наймын тоглолтоо гараанаас эхлүүлж, тоглолтын үеэр сэлгээнд сууж амарсан. Педригээс сэтгүүлч олимпийн наадмаа дуусгаад амрах уу? гэж асуухад тэрбээр “Би энэ спортоос таашаал авах гэж хичээж байна. Хөл маань ч сайн байна. Амралтын тухайд Барселонагийн хэлснийг л хийнэ дээ” гэжээ.

Ла лигийн 2021-2022 оны шинэ улирал наймдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж