Морин спортын ДАШТ-д өрсөлдөх баг ОХУ-ыг зорилоо | News.MN

Морин спортын ДАШТ-д өрсөлдөх баг ОХУ-ыг зорилоо

Морин спортын ДАШТ-д өрсөлдөх баг ОХУ-ыг зорилоо

Морин спортын ДАШТ-д өрсөлдөх баг ОХУ-ыг зорилоо

Морин спортоор дэлхийд өрсөлдөх Монголын баг, тамирчид өнөөдөр /2021.08.01/ ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрджээ.

Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орон оролцож, өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн амжилттай оролцсон. Тэмцээний талаар Монголын багийн дасгалжуулагчаас тодруулахад "ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг.

Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Энэ жил даагаа нэхэх гээд эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчинтай явж байна. Энэ жилийн тэмцээнийг 2021 оны наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна" гэв.

Энэ удаагийн эрэгтэй багт:

  • А.Даваажаргал,
  • Э.Билгүүн,
  • О.Отгонбаатар

Эмэгтэй багт

  • О.Уугантуяа,
  • Э.Гантүлхүүр,
  • Д.Ангирмаа нар оролцож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-02 64.119.20.154

Энэ спорт биш ээ, цирк, шоунд л илуу ойр байх

Avatar

Их салхин гал 2021-08-02 202.131.227.82

Амжилт хүсье!

Морьтон монголчуудын үр удам гэдгийг дэлхийд харуулаад өгөөрэй.

Avatar

зочин 2021-08-02 202.21.100.210

Тахир сэлэмээ авсан уу Оросуудыг хядаад өг. ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж