Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй жишиг гудамж бий болгох үүднээс эртэч, ажил хэрэгч иргэдэд зориулж “Өглөөний Улаанбаатар” гудамжийг “Эртэч Монгол” хөтөлбөрөөс санаачлан НЗДТГ-аас байгуулжээ. Тус гудамж өнөөдрөөс /2021.8.2/ иргэдэд үйлчилж эхэллээ. Жишиг гудамжны үйлчилгээний газрууд өглөө 6.00 цагаас үүд хаалгаа нээнэ.
“Өглөөний гудамж”-ийг ирэх сард багтаж ахин хоёрыг нээнэ
“Өглөөний гудамж”-ийг ирэх сард багтаж ахин хоёрыг нээнэhttps://news.mn/r/2458705/
Posted by News.mn on Sunday, August 1, 2021
ТӨСЛИЙН УДИРДАГЧ С.БАТМӨНХ:
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа нь өглөө эрт эхэлдэг аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага ховор байдаг. Ажилдаа эрт явдаг иргэдэд энэ бол зайлшгүй хэрэгцээт гудамж. Иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй интернеттэй орчинд хязгааргүй мэдээлэл авах боломжтой. Жуулчны гудамжийг тохижуулж, жишиг гудамж болголоо. Тодруулбал, Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22 дугаар байрны урд замын тохижилтын ажил дуусч нээлтээ хийлээ. Цаашид нийт гурван газарт "Өглөөний гудам" нээнэ. гудамж бий болгохоор ажиллаж байна. Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамжийг тохижуулна.
Мөн өвөл энэхүү гудамжны үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар ч судалж байгаа. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,
- Даваа гаригт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
- Лхагва гаригт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
- Баасан гаригт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна.
Өглөөний гудамжинд ном, цэцгийн худалдаа, зоогийн газар, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчлэх аж. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижуулсан байна.
Холбоотой мэдээ