“Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна”

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна”

“Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна”

НЭМЭЛТ:

Токиогийн олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн МУГТ М.Анхцэцэг:

-Юуны өмнө намайг дэмжсэн бүх монголчууддаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Энэ амжилтанд минь хөтөлсөн аав ээж, хайртай ханьдаа, холбоонынхон, хүндийн өргөлтийн спортыг дэмждэг, үздэг хүмүүстээ баярлалаа. Уучлаарай гэж хэлмээр байна. Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна.

2016 онд 18 настай анхны олимпдоо балчирдаж байлаа. Энэ удаагийн олимпод илүү том, илүү туршлагатай болоод ирсэн. Олон багтай ажилласан. Сэтгэл зүй, терапист баг гээд нэг хүний ард олон баг байдаг. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо бид нарыг дэмжиж, маш их төсөв гаргаж, бэлдсэн. Төрөөд гурван жил болж байна. Ээж болсон хүний сэтгэл зүй, 18 настай охины сэтгэл зүй шал өөр. Илүү том зорилготой болж, хорвоог өөрөөр хардаг болсон.


М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн гурав дахь оролдлогоороо 147 кг өргөж, Доминиканы тамирчны 256 кг-ийг өргөсөн амжилтыг давах гэсэн боловч амжилтгүй болж, хэсгийнхээ дөрөвдүгээр байрт орлоо.

Алтан медалийг Хятадын тамирчин Ван Зоүюү 270 кг өргөсөн амжилтаараа хүртсэн бол мөнгөн медалийг Эквадорын тамирчин Тамара Салазар 263 кг өргөж, хүрэл медалийг Доминиканы тамирчин Крисмери Сантана 256 кг өргөж тус тус хүртлээ. Манай тамирчин М.Анхцэцэг хүрэл медаль хүртэхэд ердөө дөрөвхөн кг дутлаа.


М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр 142 кг өргөж, нийт 252 кг-ийг өргөв. Ингэснээр тэрбээр хэсэгтээ хоёрдугаар байранд бичигдэж байна. Түүний өмнө Доминиканы тамирчин 256 кг өргөсөн амжилтаараа бичигджээ.


М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөрөө 140 кг өргөж, нийт 250 кг-ийг өргөлөө. Тэрбээр эхлээд огцом өргөлтөөрөө 110 кг өргөсөн юм. Түүний хэсэгт багтсан тамирчдаас Франц тамирчин 247 кг, Америк тамирчин 246 кг өргөсөн байна.


МУГТ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөлөө. Түүний хэсэгт багтсан Хятадын тамирчин 115 кг өргөж, одоогоор хэсгээ тэргүүлж байна. Хүндийн өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов.

М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна. Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан хоёр тамирчин байна.


Огцом өргөлтөөр 87 кг өргөөд байсан Э.Билэгсайхан сая түлхэлттэй өргөлтөөр 116 кг өргөлөө. Түүний хэсэгт багтсан Бельгийн тамирчин 215 кг өргөсөн амжилттай тэргүүлж байгаа бол манай тамирчин хоёрдугаарт бичигдэж байна.


Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө. Түүнтэй хамт нэг хэсэгт багтсан Гуатемалагийн тамирчин Скарлет Усело Маррокин эхний оролдлогоороо 85 кг, Кубын тамирчин Эюркениа Дувергер Пилета 96 кг, Бельгийн тамирчин Анна Ван Беллинхен 96 кг тус тус өргөв.


Токио 2020 олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.02/ үргэлжилж байна. Монгол Улсын тамирчин Э.Билэгсайхан  10:50 цагаас эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөх болно. Өдгөө 22 настай түүний хувьд анхны олимпдоо оролцож байна.

Түүний дараа 14:50 цагаас М.Анхцэцэг 87 кг-ийн жинд өрсөлдөнө.

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо /International Weightlifting Federation/-ноос зарласан жагсаалтаар Э.Билэгсайхан тивийн квотоор олимпийн эрх авсан. Монголын эмэгтэй хүнд жингийн туйванчдаас олон улсын хэмжээний мастер цолыг анх хүртсэн Э.Билэгсайхан нь Дэлхийн цомын болон Ази тивийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн  цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай, Монгол Улсын рекордыг 48 удаа шинэчлэн тогтоосон тамирчин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж