Дэлхийн хамгийн хурдан хүн – Ламонт Марсель Якобс

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Токио 2020

Дэлхийн хамгийн хурдан хүн – Ламонт Марсель Якобс

Дэлхийн хамгийн хурдан хүн – Ламонт Марсель Якобс

Олимпийн наадмын хамгийн үзүүштэй тэмцээнүүдийн нэг болох эрэгтэйчүүдийн 100 метрийн ойрын зайн гүйлтийн аварга өчигдөр/2021.08.02/ тодорлоо. Усайн Болт зодог тайлснаас хойш хэн энэ төрлийн олимпийн аварга болох вэ гэдэг асуулт олон хүний анхаарлыг татаж байсан. Тэгвэл өчигдөр хүлээлт дуусч, хариулт задрав.

Хэний ч таамаглаагүй Италийн гүйгч Ламонт Марсель Якобс 100 метр зайг 9.80 секундэд туулж, Парисын олимп хүртэл “Дэлхийн хамгийн хурдан хүн” хэмээн дуудуулахаар боллоо. Харин мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Фред Керли 9.84 секундын амжилтаараа, хүрэл медалийг Канадын тамирчин Андре Де Грасс 9.89 секундын амжилтаараа тус тус хүртэв.

Энэхүү төрөлд анх удаагаа Итали тамирчин түрүүлж байна.

Өдгөө 26 настай Якобс сүүлийн жилүүдэд хүмүүст танигдаж эхэлсэн бөгөөд энэ оны эхээр Европын хөнгөн атлетикийн танхимын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 метрийн ойрын зайн гүйлтэнд түрүүлж байжээ.

Олимпийн алтан медаль хүртсэн Ламонт Марсель Якобс “Миний мөрөөдөл олимпийн наадамд түрүүлэх байсан. Харин одоо мөрөөдлөө биелүүллээ” гэжээ. Түүний хувьд АНУ-ын давхар иргэншилтэй бөгөөд түүний аав Америк, ээж Итали аж. Тэрбээр Техас мужийн Эль Пасод төрсөн ч Италид амьдрахаар шийдэж, Италийн иргэн болжээ.

Ийнхүү 1992 оны Барселонагийн олимпоос хойш анх удаа Европ тамирчин олимпийн эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд түрүүллээ. Хамгийн сүүлд 1992 онд Их Британийн Линфорд Кристи түрүүлснээс хойш үргэлж, Канад, Америк, Ямайк тамирчид түрүүлээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж