НЭМЭЛТ:
Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалын урьдчилсан шат өндөрлөлөө. Энэхүү төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү 565 оноотой, 23-р байранд орж, тэмцээнээ дуусгав. Түүний төрөлд нийт 26 тамирчин өрсөлдөж, 582 болон түүнээс дээш онооотой зургаан тамирчин шигшээ шатанд үлджээ.
Монголын буудлагын тамирчдын хувьд олимпийн наадам хаалаа. Энэ удаагийн Токиогийн олимпод Э.Даваахүү, О.Гүндэгмаа, Ц.Анударь, О.Есүгэн зэрэг Монголын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Ц.Анударь болон Э.Даваахүү нар хамгийн өндөр амжилтыг үзүүлж, шигшээ шатанд шалгарахад ганцхан оноо дутсан.
Ц.Анударийн хувьд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу төрөлд 576 оноотой есдүгээр байр эзэлсэн. Шигшээ шатанд 577 оноо болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан. Харин Э.Даваахүүгийн тухайд эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 577 оноотой 12-р байрт орсон. Шигшээ шатанд 578 болон түүнээс дээш оноотой мөн найман тамирчин шалгарсан билээ.
Токио-2020 олимпийн буудлагын тэмцээнүүд өнөөдөр/2021.08.02/ өндөрлөж, сүүлийн аваргуудаа тодруулна. Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд өрсөлдөж буй Э.Даваахүү сая сүүлийн 30 сумаа буудаж, 565 оноо аван 23-р байрт бичигдэж байна. Тэрбээр өчигдөр эхний 30 сумынхаа дараа 283 оноотой 23 дугаар байранд явж байсан билээ.
Мөнгөнтамир адуучин сэтгүүлч 2021-08-02 64.119.22.177
Арчилалын ачаар арчаагүй ОРК би хүрэл олон нийтэд мэдээ бичиж шуугуйлж байна. Мөнгөн *л… царайлсан Тамирын голын нэрийг гутаасан ОРК
Маш сайн байна 2021-08-02 64.119.22.177
Хөлөө буудчих бол уу гэж айж байсан , харин ч сайн байна. Дараа дараагийн олимпод Гүндэгмаа эмээгийнхээ амжилтыг насаараа эвдээрэй.
Зочин 2021-08-02 210.238.186.160
Өө сүүлээсээ 4-т орсон бна баяр хүргэе. Олимп шүү дээ тамирчдаа дэмжье
Зочин 2021-08-02 202.21.108.249
chaddagaaraa 30,40 bairaa ezleh shiv bayrlaaa
Зочин 2021-08-02 192.82.80.24
ene ch bish byydlaga bugd myy hoish orloo emegteichuudiih ni heruulch hel am diildehgui hogiin yos zuigui tamirchidtai gazar
zochin 2021-08-02 122.201.23.84
Буудлагынхан дараагийн удаа олимод явах тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл сайн хийлгэх хэрэгтэй
Зочин 2021-08-02 202.21.108.249
buudlagiin alag tolgoit tetgevertee garaa
Зочин 2021-08-02 192.82.89.167
35 оноо алдаж буудна гэдэг маш муу гэсэн үг