Буудлага: Э.Даваахүү 23-р байрт орж, олимпоо өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Токио 2020

Буудлага: Э.Даваахүү 23-р байрт орж, олимпоо өндөрлүүлэв

Буудлага: Э.Даваахүү 23-р байрт орж, олимпоо өндөрлүүлэв

НЭМЭЛТ:

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалын урьдчилсан шат өндөрлөлөө. Энэхүү төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү 565 оноотой, 23-р байранд орж, тэмцээнээ дуусгав. Түүний төрөлд нийт 26 тамирчин өрсөлдөж, 582 болон түүнээс дээш онооотой зургаан тамирчин шигшээ шатанд үлджээ.

Монголын буудлагын тамирчдын хувьд олимпийн наадам хаалаа. Энэ удаагийн Токиогийн олимпод Э.Даваахүү,  О.Гүндэгмаа, Ц.Анударь, О.Есүгэн зэрэг Монголын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Ц.Анударь болон Э.Даваахүү нар хамгийн өндөр амжилтыг үзүүлж, шигшээ шатанд шалгарахад ганцхан оноо дутсан.

Ц.Анударийн хувьд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу төрөлд 576 оноотой есдүгээр байр эзэлсэн. Шигшээ шатанд 577 оноо болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарсан. Харин Э.Даваахүүгийн тухайд эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 577 оноотой 12-р байрт орсон. Шигшээ шатанд 578 болон түүнээс дээш оноотой мөн найман тамирчин шалгарсан билээ.


Токио-2020 олимпийн буудлагын тэмцээнүүд өнөөдөр/2021.08.02/ өндөрлөж, сүүлийн аваргуудаа тодруулна. Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд өрсөлдөж буй Э.Даваахүү сая сүүлийн 30 сумаа буудаж, 565 оноо аван 23-р байрт бичигдэж байна. Тэрбээр өчигдөр эхний 30 сумынхаа дараа 283 оноотой 23 дугаар  байранд явж байсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж