Катар, Италийн тамирчид алтан медалиа хуваажээ | News.MN

Катар, Италийн тамирчид алтан медалиа хуваажээ

Токио 2020

Катар, Италийн тамирчид алтан медалиа хуваажээ

Катар, Италийн тамирчид алтан медалиа хуваажээ

Олимпийн өндрийн харайлтын тэмцээн өчигдөр/2021.08.01/ явагдаж, аваргуудаа тодрууллаа. Хамгийн сонирхолтой нь, эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээний алтан медалийг хоёр тамирчин хамтдаа хүртжээ. Катарын тамирчин Мутаз Эсса Баршим болон Италийн тамирчин Жианмарко Тамбери нар хоёулаа 2.37 метр харайж, алтан медалийн болзол хангасан аж.

Хоёр тамирчин хоёулаа олимпийн рекорд болох 2.39 метрийг эвдэх боломжтой байсан ч бие биенээ хүндэлж, оролдлого хийгээгүй гэнэ. Ийнхүү ганцаарчилсан спортын төрөлд хоёр тамирчин алтан медаль хүртсэн 1912 оноос хойшхи анхны тохиолдол болжээ.

Беларусийн тамирчин Максим Недасекав мөн 2.37 метр харайсан боловч илүү олон оролдлого хийсэн гэх шалтгаанаар хүрэл медаль хүртэв.

Беларус, Катар, Италийн тамирчид

Баршим Катар улсынхаа түүхэн дэх хоёр дахь олимпийн алтан медалийг авчирч байна. Түүнээс хэдхэн хоногийн өмнө тус улсын хүндийн өргөлтийн тамирчин Фарес Элбах улсынхаа түүхэн дэх олимпийн анхны алтан медалийг авсан билээ. Алтан медаль хүртсэн Баршим “Үнэхээр гайхалтай. Энэ бол миний сэрэхийг хүсэхгүй зүүд. Би их зүйл туулсан. Олон ч гэмтэл авч энэ мөчийг таван жил хүлээлээ. Харин өнөөдөр бүх золиосынхоо шагналыг хүртээд зогсож байна. Энэ мөч хамгийн үнэ цэнэтэй” гэжээ.

Харин алтан медаль хүртсэн Итали тамирчин Тамбери “Гэмтэл авсныхаа дараа би эргэн спортдоо ирэхийг хүссэн. Харин одоо алтан медаль аваад зогсож байна. Үүнийг олон жил мөрөөдлөө. Риогийн олимпийн өмнөхөн би дахин тэмцээн оролцож чадахгүй байх эрсдэлтэй гэж хэлж байсан. Үнэхээр урт аялал байлаа” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Олимп үзэгч 2021-08-02 64.119.22.177

Юу л бичээд байна даа, адуучид саальчид аа… 2,39 дээр 2 уулаа бүх оролдлогоо хийсэн."Хоёр тамирчин хоёулаа олимпийн рекорд болох 2.39 метрийг эвдэх боломжтой байсан ч бие биенээ хүндэлж, оролдлого хийгээгүй гэнэ" гэж саахалтын чинь Ягаангажид хэлснийг ингэж хамаагүй олон нийтэд бичиж болохгүй бхаа. Явж мал хуйгаа янзал аа, энд хүмүүсийн толгойг эргүүлж байхын оронд….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж