Монголын тамирчин Э.Цэндбаатар өчигдөр Оросын тамирчинд шүүгчдийн оноогоор ялагдаж, тун харамсалтай зүйл болов. Тэрбээр эхний хоёр үе өрсөлдөгчөө оноогоор ялж, гуравдугаар үед оноогоо хамгаалах гэж хичээсэн боловч буруудан, шүүгчид Орос тамирчны талд ялалт өгсөн. Үүнийг эсэргүүцсэн Монголын үндэсний олимпийн хорооны албаныхан гомдол гаргаж, үүнийг зохион байгуулагчид хянан хэлэлцээд Орос тамирчны ялалтыг хэвээр үлдээж, алдаатай шүүсэн Кубын шүүгчийг цаашид олимпод ажиллуулахгүй байхаар болсон гэнэ.
"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбоо луйвраараа алдартай. 2016 оны Риогийн олимпийн боксын тэмцээний үеэр луйвар, булхай дагуулсан олон шүүлт гарсан. Та бүхэн санаж байгаа бол гавъяат тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчинг илт давуу ялсан ч тулааны эцэст шүүгчдийн оноогоор ялагдаж байсан түүхтэй.
2016 оны олимпийн үеэр Ирландын боксчин Майкл Конлан Оросын тамирчин Владимир Никитинийг илт давуу илүүрхсэн боловч шүүгчид Орос тамирчинд ялалтыг өгсөн. Үүнийг эсэргүүцсэн Майкл Конлан шүүгчид рүү дунд хуруугаа гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Удалгүй олимпийн дараа Майкл Конлан мэргэжлийн бокст хөл тавьж буйгаа зарласан.
"AIBA"-ийн булхайтай, шударга бус шүүлтүүд сонирхогчийн боксын тамирчдыг мэргэжил рүү орох гол шалтгаан болдог.
Риогийн олимпийн дараа "AIBA" тус олимпийг шүүсэн 36 шүүгчийнхээ бүгдийнх нь эрхийг хассан. Мөн мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн. Улс орнуудын зүгээс ч "AIBA"-ийг буруутгаж, авлигал, хээл хахуульд идэгдсэн, шударга бус байгууллага хэмээн зарлаж, Олон улсын олимпийн хороонд шахалт өгч эхэлсэн. Олон улсын олимпийн хорооны албаны хүмүүс ч хоёр талт мэдэгдлийг хийсэн. Нэг хэсэг нь олимпийн боксын тэмцээнийг "AIBA" бус өөрсдөө зохион байгуулах саналтайгаа илэрхийлж байсан бол нөгөө хэсэг нь 2024 оны Парисын олимпийн хөтөлбөрөөс боксыг хасах саналтай байсан.
2019 онд Олон улсын олимпийн хороо шийдвэр гаргаж, өөрсдийн шүүгчдийн бүрэлдэхүүнээ Токиод ажиллуулна гэж мэдэгдсэн. Гэвч эдгээр шүүгчдийн ихэнх нь өнөөх л "AIBA"-ийн гишүүнчлэлтэй шүүгчид байв.
Байдал эвгүйтсэнийг мэдсэн "AIBA"-ийн зүгээс өнгөрсөн 2020 онд шинэ ерөнхийлөгчөө сонгохоор шийдэж, сонгууль явуулахад Оросын иргэн Умар Кремлев олонхын саналаар ялсан. Умар Кремлев сонгогдсоныхоо дараа хэлэхдээ “AIBA-г сэргээн босгох зам амар биш. Ганц шөнийн дотор шийдчихгүй. Бид нэгдэж, нэг үүрэг даалгавартай, нэг зорилготой ажиллах хэрэгтэй. Дэлхийн спортын хүмүүсийн AIBA-д итгэх итгэлийг сэргээж, "AIBA"-ийн олимпийн статусыг сэргээх нь гол” хэмээж байв.
"AIBA"-ийн өмнөх ерөнхийлөгч Узбекистаны Гафур Рахимов нь зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хэрэгт орооцолдож байв.
Умар Кремлев Олон улсын олимпийн хороонд өгсөн амлалтандаа 3-4 сарын дотор бүхий л асуудлыг зохицуулна гэж хэлсэн. Хэлсэн ёсоороо ч асуудлаа цэгцэлж, холбооныхоо өр болох 16 сая ам.долларыг төлж, ивээн тэтгэгчдийг татаж эхэлсэн. Гэвч харамсалтай нь, Токио 2020 олимпийн наадмын боксын тэмцээн хэл ам дагуулж эхэллээ.
Өчигдөр МУГТ Э.Цэндбаатараас гадна Францын боксчин Мурад Алиев шүүгчдийн саналыг эсэргүүцэн 30 орчим минут рингэнээс буугаагүй. Түүнийг толгойгоороо Их Британийн тамирчныг мөргөсөн хэмээн үзэж, тулаан дуусаагүй байхад шүүгчийн шийдвэрээр хассан юм.
Олимпийн боксын тэмцээн энэ мэтчилэн хэл ам дагуулж, шударга бус шийдвэр гаргаад байвал ирэх 2024 оны Парисын олимпод бокс хэмээх спорт багтахгүй байх аюултай.
Зочин 2021-08-02 202.126.89.186
2008 оны Бээжингийн олимпоор манай Бадар-Ууган Сэрдамба хоёр алт мөнгөн медаль авахдаа бас л мөнгөөр хор найруулаад авсаншдээ. Тэрийн найруулсан хүмүүс нь байгаа шүү. Монголын ард түмэн г хуурахаа болих хэрэгтэй.
Irgen 2021-08-02 202.126.89.55
Boksiig Olompooos hasah heregtei, ulaandaa garchihsan luivarchid tsulgluulsan gazar shuu de, Novshiin orosuud yamar saindaa olimpiin horoonii ner deer oroh ve de
Зочин 2021-08-02 203.98.76.176
Orsuud 3 raund deer barag l tsohiod unagasan, hul deeree togtoj yadsan gej bichjee. ertnees jingee hasahgui yasan yum be, tulgaj hiichiheed sulidaj unaad l Covid ruu chuheed l…. haa saigui Covid l bna sh dee
Зочин 2021-08-02 139.5.216.210
Учиргүй ядарчихаагүй л харагдсан, оноогоо хамгаалахын оронд урьдынх шигээ дайрч довтолж толгох хэрэгтэй байсан юм даа. Ер нь жижиг орны тамирчид яалт ч үгүй илүүрхэж л ялахгүй бол авилгад идэвгдсэн иймэрхүү спортын төрлүүдэд ялагдах магадлал өндөртэй. Манайхан нөгөөтэйгүүр сэтгэлзүйн тэвчээр их дутуу харагдах юмаа. Хэдхээн секунд, гуравхан минутаар хэмжигдэж байгаа тулаанд насаараа ийм юман дотор амьдрах биш дээ гэж бодоод эрч хүчээ шавхан тэмцэж тулалдаж яагаад болдоггүй юм бэ? Цаг хүлээгээд л
Зочин 2021-08-02 64.119.16.114
Teneg ivanuud dandaa l luivar deerem,avilga zereg muu muuhai bolgoniig hiij baidag tiimdeech olimpod hel amgui oroltsoj chadahgui dandaa l asuudal uusgej baidag shuu dee badarchin yavsan gazar balagtai gej
Зочин 2021-08-02 66.181.182.131
Ер нь "дэлхийн.. олон улсын…" гэх статустай данхар том үндэстэн дамнасан иймэрхүү бүх байгууллагууд, бүр тэр дундаа НҮБ ч анхны зорилго үэн цэнээ, үзэл санаагаа алдсан, мафижсан, улс төржиж хүчирхэг гүрнүүдийн эрх ашигт үйлчилсэн, улам бүр хүчээ авч буй "дэлхийн шинэ боссууд"-ын гар хөл багаж болсон шүү дээ. "Шинэ боссууд" одоо бүр бүх тусгаар тогтнолыг устгаж, дэлхийн шинэ дэг журам тогтоож, хүн нэг бүрийн үйлдэл хөдөлгөөнийг хянах тамга чип суулгана, гэжуугаа. МАН-хан Монгол дахь боолууд нь
Зочин 2021-08-02 103.212.118.210
http://rusboxing.ru/news/federation-news/35114/ ene saitad oros bokschinii talaar bichjee
Зочин 2021-08-02 103.57.94.247
бэлтгэл хийхгүй завхайрч архидаж явхаар хожигдох нь тодорхой
Зүзү 2021-08-02 59.153.115.54
Хэл амгүй оноогоо хамгаалахгүй шүд.зуун довтлох байсан юм. Сүүлийн хэдэн минутаас хэдхэн секундэд л манай олон тамирчин сэтгэлзүй дутуугаас болж ялагдаж байна даа. Өөрсддөө бас дүгнэлт хийх хэрэгтэй.
Авилгачин Куба шүүгчид арга хэмжээ авсан л байнө 2021-08-02 139.5.217.189
…..алдаатай шүүсэн Кубын шүүгчийг цаашид олимпод ажиллуулахгүй байхаар болсон гэнэ.
Гэгээн зөвлөлт орны найртай сайхан сэтгэлийг нэгэн хүүтэй эхийн хайртай 2021-08-02 103.26.194.83
Гэгээн зөвлөлт орны найртай сайхан гээд 100 жил дуулаад хайртай орос ах гээд телевизорын хөтлөгч нар нь магтан уйлаад л / тв-9 усан спортын залуухан тамирчин хөтлөгч/ 1937 онд энгийн 30 мянга гаруй иргэнээ хороолгож ерөнхий сайдуудаа 7-р сарйн 10, 11-р сарын 26 тэмдэглэлт өдрүүдэд Москвад дээд хэмжээ гүйцэтгүүлж 1949 оны Сталины үеийн төмөр замаа магтан дуулан "Ган зам "гэж дуулан ОХУ-с 1000 км алсад байх Эгийн голын усан цахилгаан станцаабарьж чадахгүй хаалган боолгож байна даа
Зочин 2021-08-02 202.21.108.9
Huurhii box hojigdoj chadahgui hel amaraa zodoldoh Mgl chuudas bolj olimpoos hasagdaj gejuu
Myagmar 2021-08-02 202.126.90.45
Olimpiin turluus box iig khasakh kheregtei
jujaan 2021-08-02 184.191.80.159
Цэвэрспорт байгаа болисоон боксв Оимпоос хасах хэрэгтэй.Манахйаа байнга л луйвардуулдагв ТӨГСФОГТ, ОТГОНДАЛАЙ, ЦЭНДБААТАР
zochin 2021-08-02 66.181.178.240
boxiig olimpoos hasah n zovoo. orosiin hariyanii heden oron, heden sots ornuudiin humuus golduu ordog. dandaa luivar uusdeg tun hetsuu torol.
Зочин 2021-08-02 59.153.115.253
Манай Бадарууганыг бас дэлхийн аварга дээр оросууд луйвардаж байсан. Хаашаа янзын луйварчин улс вэ
Зочин 2021-08-02 66.181.161.42
Орос ахдаа баярлалаа. Дээрлхүүлэх тусам оросыг хайрлах орк хайр Монголын зарим хүн сүгнүүдэд байгаа. Одоо тэднүүс чарлаж гарна.
Зочин 2021-08-02 110.45.1.43
Тус тусад нь авч үзэх асуудал нээх орост дургүй шалтаг хайсан эргүүү гичийнүүдэд сайхан далим болж
Энэ Ирланд залууг сайн санаж байнаа 2021-08-02 139.5.217.189
Бас их муухай санагдаж байсан тухайн үе дээ
Иргэн 2021-08-02 203.91.115.50
Олимпоос чөлөөт бөх, боксыг хассан нь дээр.
Зочин 2021-08-02 202.21.126.30
Цэндбаатар олон хоног жин хассан гэж ТВ-ээр тайлбарлагч хэлж байна лээ. Үнэхээр 3-р раунд дээр их ядарч, хэцүүхэн л байсан. Гэхдээ 1,2-р раундад ялсан хүн, 3 дээр бага зэрэг дутуу байсан байж магадгүй ч нийт дүнгээрээ ялмаар л харагдсан даа. Луйвар орсон нь үнэн байхөө. Уг нь санаагаар болдог бол 3-р раунд дээр хүчтэй цохилтоор ялсан бол элдэв маргаангүй байх байлаа. Гэхдээ жин хассан хүн сульдана, аргагүй.
Зочин 2021-08-02 202.21.108.13
Энэ бол хоосон хардалт, хэрэв Умар үнэхээр Оросын тамирчдад ялалт өгүүлдэг байсан бол Имам Хатаев сая сүүлийн 2 үе бүтэн зодоод ялагдчихлаа шд. Оросын дасгалжуулагчид мөн л шүүгчдэд буруу өгч бна.
A 2021-08-02 106.128.22.172
Энэ Оростой огт хамаагүй, ямар улс байх нь гол биш, цаанаа асар их мөнгөтэй гэмт хэрэгтнүүдийн хоорондын бооцоо явдаг байх магадлалтай.
Зочин 2021-08-02 66.181.188.224
Мундаг юм бол нам цохихгүй яасан юм?
Иргэн 2021-08-02 203.98.77.126
Сонирхогчдын бокст нам цохих боломж бага байдаг юмаа
Зочин 2021-08-02 66.181.161.5
Олимпийн нэр хүндийг бузарласан ийм төрлийг хассан нь зөвөө.. Хэрвээ цаашид үргэлжлээд байвал хүний аминд ч хүрнэ дайнч гарах шалтаг болохыг үгүйсгэхгүй.. Юм шальгүй юмнаас болдог шүү дээ…
Зочин 2021-08-02 202.131.236.138
3 хан үе тоглож байхад толгойны хамгаалалттай хүний Майк Тайсон л нам цохих байх. Буйдан дээр удирдлага барисан гахайнаар цөм цөм шүүмжлэх юм аа нээрээ
Зоригоо 2021-08-02 192.82.72.114
Олимпийн хөтөлбөрөөс хассан нь дээр дээ.