Беларусийн тамирчин бүсгүй орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Токио 2020

Беларусийн тамирчин бүсгүй орогнол хүсчээ

Беларусийн тамирчин бүсгүй орогнол хүсчээ
Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановская Токиогоос албадан нутаг буцаагдвал шоронд орохоос эмээж буйгаа илэрхийлж, орогнол авах хүсэлт гаргажээ. Тэрбээр өнөөдөр Токио хотноо олимпийн наадмын 200 метрийн зайд уралдахаар бэлтгэж байсан ч өчигдөр түүнийг нутаг буцаахаар албадан нисэх онгоц руу авч явахыг завдсан байна. Тэрбээр Беларусийн олимпийн хорооны удирдлагуудыг шүүмжилснээс ийнхүү албадан нутаг буцаагдах болжээ. Кристина допингийн шинжилгээтэй холбоотой Беларусийн спортын удирдлагуудыг шүүмжилсэн бичлэг инстаграмд байршуулсан нь асуудал дагуулжээ. Улмаар албаныхан постоо  устгахыг шаардаж, Кристинаг утсаар сүрдүүлсэн аж. Беларусийн олимпийн хорооноос түүнийг "сэтгэлзүйн болон биеийн байдлаас" болж, тэмцээнд оролцох боломжгүй гэж дүгнэн, нутаг буцахыг шаардсан аж.
RT

RT

RT

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж