Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж үгтэй. Сүртэйгээс гадна өөрт нь ч, өрөөлд ч тустай байдаг.
ШӨХТГ-ын шийдвэрээр махны ил задгай худалдааг өчигдрөөс хориглохоор болсон нь олимптой зэрэгцэн олон нийтийн сүлжээнд багагүй маргаан тарив. Товчхондоо, ШӨХТГ-ын даргын энэхүү шийдвэр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас илүү ард нь хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол явж байх магадлал өндөр. Иргэнийхээ эрх ашгаас эрх мэдэлтний эрх ашгийг нэгд тавьдаг бичигдээгүй хуультай улс шүү дээ бид. Махны ил задгай худалдааг хориглосноор махны үнэ өснө. Төрийн авлига, хүнд суртал нэмэгдэнэ. Шалгадаг, дарамталдаг, цавчдаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Манай эрх мэдэлтнүүдийн махны үйлдвэрүүд дампуурах дээрээ тулчихсан бололтой, иргэдийнээ амьжиргааг, ашиг орлогыг нь булаацалдахыг бодвол шүү дээ.
Эрх мэдэлтнүүдийн энтертаймент ихсэх тусам энгийн иргэд хохирогчид болдог. Үүний хамгийн том жишээ нь Монгол ялна. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнө ийм уриатайгаар ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга өөрөө ч Монгол ялсанд гэдэгт итгэдэггүй.
ЯЛАГДСАН МОНГОЛ БА ЯЛСАН ОРОС
Токиогийн олимпийн наадамд медалийн төлөө тоглосон боксын тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.08.01/ ОХУ-ын Алберт Батыргазиевтай тулалдаж, 3:2 харьцаатайгаар ялагдлаа. Шүүгч илт буруу шүүсэнд монголчууд бухимдаж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай эсэргүүцэл гаргахаар болсоноо МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг жиргэв. Ядуу улсын тамирчны зовлон их. Одоо яах гэхэв, орос ах гээд саймшраад Путиныг шүтээд байдаг хүмүүс тэдэндээ дээрэлхүүлж байх нь ёстой “тавилан” юм даа.
Монгол Улс эдийн засгийн асар их боломжоо алдсан. Экспортын төмөр замыг нэгэн сайн эр гацаахад л улсаараа өнөөдөр “хоолгүй хонох”-од хүрч байна. Хэрэвзээ Монгол Улс экспортын төмөр замаа тавьчихсан бол уул уурхайн бүтээгдэхүүний экпорт тэг зогсолт хийхгүй байв.
Одоогоос долоо найман жилийн өмнө төмөр замаар урд танк орж ирнэ гэдэгт монголчуудын дийлэнх нь итгэдэг байлаа. Гэвч, үнэндээ төмөр замаар урдаас танк биш хойноос вирус орж ирсэн. Хэрэвзээ төмөр замаар хятадууд танктай орж ирнэ гэсэн Х.Баттулгын үлгэрт итгээгүйсэн бол өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал өөр, ядаж л экспорт нь гацахгүй, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар цалин мөнгөө тавихдаа санаа зовохгүй байв.
Экспортын төмөр замын эсрэг Х.Баттулгын популизм бараг 11 жил үргэлжилж, Монгол Улс доод тал нь 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээв. Хэрэвзээ Гашуунсухайтын төмөр замыг барьсан бол “Эрдэнэс Тавантолгой” жилдээ 30 сая нүүрс экспортод гаргах боломжтой байсныг эдийн засагч Л.Наранбаатар дурддаг.
2021 оны эхний хагас жилд Монгол Улс ердөө 12 сая тонн нүүрс экспортод гаргасан нь төмөр замгүйтэй шууд холбоотой. Гэтэл Монгол болон Австралийн экспорт буурсан нь ОХУ-д завшаан болж, тус улс Азийн зах зээл дэх нүүрсний экспортоо нэмэгдүүлж, Монголыг шахах бодлого хэдийнэ барьж эхэлсэн.
Хойд хөршийн тэргүүн Якутаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд 1000 гаруй километр төмөр зам шинээр барих төслийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн хавар зарласан бөгөөд Якутаас коксжих нүүрсийг Хятад руу зөөх гол шугам болох гэнэ.
Харин Монголын нүүрсний гол шугам бол Гашуунсухайтын төмөр зам. Гэвч, уг төмөр замыг өргөн царигаар барьж байгаа. Тиймээс Хятадын нарийн царигтай төмөр замаар холбоход дахиад бөөн зардал, өртөг гарч таарах нь. Х.Баттулгын “Бодлогын хувьд хойч үедээ хараалгахгүй гэж өргөн царигийг сонгосон” нь эдийн засагт ч, байгаль экологид ч хохиролтой. Харин ч жинхэнээсээ хойч үедээ хараалгах сонголт болсон байж мэднэ.
МУУ МЕНЕЖЕР
Нэг сарын дотор шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөв. Төр өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлтийг хүчээр барьсны үр дүн энэ л дээ. Зах зээлийнхээ жамаар явж байсан бол үнэ огцом нэмэгдэж, инфляци хөөрөгдөхгүй байсан ч байх.
Монгол Улс шатахууныхаа 90 орчим хувийг ОХУ-аас, тэр тусмаа "Роснефть" компаниас авдаг. АМГТГ-ын орлогч Ц.Эрдэнэбаяр ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс шатахууны нийлүүлэлт, нөөцийг бүрдүүлэх үүднээс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна" гээд гол нь дотооддоо шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухлыг сануулав. Шатахууны импортын дийлэнх нь Оросоос нийлүүлдэг бол уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятад руу экспортолдог Монголын хувьд популизм хийх нь улсаа хорлож байгаатай ялгаагүй. Жоомоо алах гээд гэрээ шатаачихаж болохгүйг ШӨХТГ-ын даргад сануулахад буруудахгүй ч биз. ШӨХТГ-аас шатахуун импортлогчдыг шалгаж, торгуулийн арга хэмжээ авахаар, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болсноо зарласны дараа Аи-95, 98 шатахууны импорт тэг зогсож, үнэ өссөн билээ.
Төрийн дарамт шахалт, авлига ихсэх тусам эцсийн хэрэглэгчид хохирогч болж үлддэг.
Хэрэвзээ Б.Бат-Эрдэнэ тэнд ч махны худалдаанд оролцож, энд нь ТҮЦ-ийн худалдааг шалгаж, Ж.Батзандангийн хэлснээр энтертаймент хийгээд байвал үнэ улам л өснө гэсэн үг. Төр угаасаа муу менежер. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Замын-Үүдийн ариутгалын ногоон хаалга байна. Импортын жинхэнэ тээг нь тэр хаалганы ард нуугдсан муу менежерүүдийн авлига, хүнд суртал байсан нь тодорхой.
Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гээд том популистуудын Монголд учруулсан хор хохирлыг нь тооцвол далай цаашаа. Тэдний хүссэнээр "Рио Тинто"-г хөөгөөд явуулчихсан бол Монгол Улс өдийд цалин, цавгаа яаж тавих байсан бол. Тэд мэдээж, халааснаасаа эмч, багш нарын цалинг өгөхгүй. Авчиг популистуудыг сонгох тусам хохирлыг нь бид халааснаасаа төлсөөр л байна.
Зочин 2021-08-02 103.57.93.97
Женког Өмч хувьчлал, Төмөр замын хэрэг…..ээр шалгах юм болж, зайтай нөхөр Ерөнхийлөгч болоод таг болсон тухай ярьдаг. Одоо явах газар руугаа явна гэж ярих болж. Түүний багийнхан одоо бол Баттулга шиг мундаг хүн байхгүй тухай амаа чилтэл сэвж байна. Харин хүний өөрийн намын хашрууд нь Женко, Элбэгээ, Эрдэнэ, Бат-Үүл зэрэг арваад топ хор найруулагчид байгаа цагт улстөр будлиантай, Монголчууд ч тайван амьдарч хөгжихгүй ээ гэнэ, аль нь зөв болоод байнаа
зочин 2021-08-02 202.21.108.11
Женког их хурлын гишүүн байхад сүржигнээд SWAT очиж бөөн дуулиан болж байсан биз дээ. Тэгээд чимээгүй болсон. Юу ч олоогүй л байхгүй юу. Баттулга руу хийх дайралт өнгөрсөн оноос маш их байсан. Тэр бүрт Баттулга чимээгүй л тэвчээд суугаад байлаа. Юу бодож явдаг хүн юм болдоо? Төмөр замын мөнгийг солонгос хүн идэж уусан нь тогтоогдсон. Тэгэхээр одоо тэр хүнийг ноолохоо болиод өөр өөрсдийн ажлаа л хийцгээе.
Зочин 2021-08-02 66.181.161.54
Ter hvniig noolohoo bolih bish bvvr sain noolj shorond ni yavuul!!! Udaad baih hereggvi, dariuhan l yavuulbal sain. Vhsen buuriin tolgoinoos aub hereggvi ! Tsagdaa shvvhed vaigaa gar hulvvdiig ni bushuu avch hayachee, Hvvkee,Oyukaa !!!
Зочин 2021-08-02 124.158.69.159
х****а, олоогүй байхдаа яахав дээ. Олох баримтаа өгөхгүй бөхөөр хамгаалаад сүйд болсон ш дээ
Зочин 2021-08-02 202.21.108.9
Erh barigchid chin Batlagiin mahni uildverig bish hujaanudinha mahni uildveruudig demjlee . Hot toirson myangan hujaagin uildverud algaa urchin bayarlj bn
Зочин 2021-08-02 202.21.108.9
Oron garan, shizotoi hun uuriinhu setgegdlig bichje.
Зочин 2021-08-02 192.82.73.134
Pussy batlagaa demj demj uhernuudee mgl chn yalagdaad duuslaa olymp deer ch amidral deer ch
Зочин 2021-08-02 64.119.23.103
Махыг илзадшай худалдаалхаа больсноор хонины мах кг дутамдаа 1300 аас 2000 төгөргөөо нэмэгдлээ
Энэ нь женкогийн мах импексийг дэмжиж байгаа арга гэдэг нь тодорхой.
Зочин 2021-08-02 192.82.89.59
ээбэгийн сайт болио. Баттулга эх оронч хүн тулдаа АН-ын бузар булайтай эвлэрээгүй
Зочин 2021-08-02 192.82.73.134
Harin ardchilsan nam batlagiin buzartai evlereegui yum shu
Монгол хүн 2021-08-02 202.21.100.210
Баттулгын төмөр замын балайрал хэзээ ч мартаж болохгүй маш том алдаа юм шүү. Үр хүүхэд нь байвал насан туршид нь тэдэнд эцэг чинь ингэсэн гэж байнга чихэнд нь хонх уяж байх ёстой гэж бодож байна
Battulgiin zovoo.. 2021-08-02 192.82.93.12
Harin ch mash zov shuu. Udahgui tvvh Shawnee.hervee odjargaliin hujaa nariin zam talisman bol heden horongo oruulagch nertei hujaa nar bas uhaa hudagiin heden ger bvl l baijij zasagd heden yum tatvar nereer ogood bolonoo.
Иргэн 2021-08-02 203.98.77.126
Ажлаа өгчихсөн хүнийг одоо болтол хэмлээстэй. Одоо байгаа Хүрэлсүгээ юм хий гэж жаахан ноолооч
Зочин 2021-08-02 203.91.115.49
Yas jum deeree muu heleed bga battulga chin jinhen ajil hiedeg ard tumenee boddog hun jum bish uu,hudulj ugduggui buh Tom tusulig hudulgej chadsan shu de
Зочин 2021-08-02 192.82.73.134
Huushee yu hiisiin yu giiguulsiin hudlaa poporch ard irgeddee mungu taraay gj orilsnoos uuur yag yaasiin
Зочин 2021-08-02 202.9.40.170
ЭНЭ ЭРГҮҮ АВГАЙ ЭЭЛЖИТ ХОШИН ШОГОО БИЧИЖ ДЭЭ. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ.
Unshaad oilgodoggui yu 2021-08-02 172.58.228.190
Bolovsrol jenko tuvshind gesen ug
Battalion zovoo 2021-08-02 192.82.93.12
Hi harin jenkogiin zov shuu. Ter sainshandaas tavantolgoi hvrtel zam talisman tun sain bolson doo. Odoo gashuun suhait run Tabitha bgaa ni zov.bitgii nariin tomor zam tavih bsan geed soliorood bai.tegvel boon hujaa orj irj ajiluulij baih bolonoo.
Зочин 2021-08-02 66.181.161.98
Орос тоолл
Зочин 2021-08-02 192.82.93.12
Hujaa hurliiz novshuu chi
Hohirol zardlaas uur yund sain zam be 2021-08-02 172.58.231.114
Uren taran uhsen hurungu
Зочин 2021-08-02 64.119.19.181
Жэнкогоос ял асууж хариуцлага нэхдэг цаг хэзээ ирэх юм бол??!! Мөн ч хорлонтой асар их хөнөөлтэй ажил хийсэн дээ.
Зочин 2021-08-02 64.119.17.158
Odoogiin zasgiin gazar buruutai bish yumaa. Mongol ulsiin orlogiin gol eh uusveruudiin neg nuurs zuukh tumur zamiin bodlogiin aldaanaas uudeltei yu. Nariin tumur zamaa olon jiliin umnu tavchihsan bol udiid oros ah nartai ijilhen nuursee khaytad ruu zaraad l orlogotoi suuj baih baij dee
Lavlaa 2021-08-02 59.153.115.244
Манай Төр бүх түвшиндээ тааруу байдаг бололтой Энэ цар тахал шалгаад дүнг нь тавьчихлаа Цар тахалгүй үед анзаарагддаггүй байж. Үнэндээ одоогийн удирдлагад байгаа хүмүүс энгийн үеийнхэнтэй харьцуулахад ачаалал ихтэй байгаа байх аа
Зочин 2021-08-02 203.91.112.209
Ноос ноолуур, тариа буудай гээд бөөн урамшуулал + асар олон төрлийн тэтгэмж явж байна. Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гардаг. Өөрөөр хэлбэл иргэдийн халааснаас гэсэн үг.
зочин 2021-08-02 64.119.29.217
Ene zasgiin gazart uneheer chadamj alga l gej harj bn daa. Chaddagt ni erthen ajlaa ogohgui bol uls oron elgeeree hevtlee dee hevtlee dee yaana daa yaana ……….