“Өөрийн буруугаас олон хүн амь насаа эрсдэлд оруулж байна” | News.MN

“Өөрийн буруугаас олон хүн амь насаа эрсдэлд оруулж байна”

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

“Өөрийн буруугаас олон хүн амь насаа эрсдэлд оруулж байна”

“Өөрийн буруугаас олон хүн амь насаа эрсдэлд оруулж байна”

Хоёр хүн автомашинтайгаа живжээ, олон хоногийн эрлийн ажил мухардлаа, завьт эргүүл цогцсыг нь олжээ, дөрвөн настай хүү хиймэл нууранд живжээ зэрэг гарчигтай мэдээлэл гарах нь элбэг харагдана. Зуны дэлгэр цагт агаар салхинд гарах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр анхаарал болгоомжгүй байдлаас болж эндэх хүмүүсийн тоо түүнийг дагаж өсчээ. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг дуудлага мэдээллийг хүлээн авсан цагтай уралдаж зохион байгуулдаг ч гэнэтийн гамшигт өртсөн иргэдийг аврахад оройтсон байдаг аж.

Онцгой байдлын алба хаагчид  эрсдэлд орсон иргэн бүрийн амь насыг аль болох аварч, хамгаалахыг хичээдэг. Гэвч эрэл мухардаж, тухайн иргэн амь насаа алдсан гэх мэдээг ар гэрийнхэнд нь дуулгаж, эрлийг зогсоох талаар хэлэхэд хүлээж авдаггүй гэдгийг Онцгой байдлын газрын алба хаагчид хэлж байв. Олон улсын жишгийг харвал хайхрамжгүйгээс болж хохирсон бол өөрөө нөхөн төлбөр тушаадаг.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн мэдээллээс харвал зөвхөн усны ослоор 1123 хүн нас барсан байна. Тэдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ болгоомжгүйгээс амь насаа алджээ. Аврах ангийн бие бүрэлдэхүүн усанд осолдсон иргэнийг 3-10 хоногт эрэн хайж, эрэл мухардаж ар гэр нь зөвшөөрвөл авран хайх ажиллагааг зогсоодог аж. Гэхдээ ихэнх тохиолдолд ар гэрийнхэн нь эрлийг зогсоохыг зөвшөөрөхгүй, цогцсыг нь олж ирэхийг "шаарддаг" байна. Угтаа бол иргэд ухамсартай байж, гол усны ойролцоо амарч зугаалахдаа өөрийн биеэ хянаж чаддаг байвал ийм үзэгдэл давтагдахгүй. Мөн 10 хүртэлх насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж жилд 15-20 орчим хүүхэд усанд зуурдаар осолддог.

Энэ жил баяр наадмын өдрүүдээр онцгой байдлын хэлтэст ирэх дуудлага мэдээллийн тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. Тухайлбал, наадмаар аялж зугаалж байхдаа голд живсэн, урссан, автомашинтайгаа живсэн зэрэг дуудлага өмнөх жилийнхээс өссөн аж. Нэг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад хэдий ч хугацааг зарцуулах боломжтой. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд хэдэн төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн тогтсон ханш байдаггүй. Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс олон төрлийн контент хийдэг. Үүнд, олны танил хүмүүс ч уриалга гарган идэвхтэй оролцдог.

Нийслэл, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг ч зуны цагт ачаалал нь эрс нэмэгддэг байна. Зарим хэсэг нь завь эргүүл, нөгөө хэсэг нь эрэн хайх, аврах ажиллагаа, үлдсэн нь морьт эргүүл болон бусад авран хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ жилийн тухайд хөл хорио суларч, хөлтэй хүн бүр хөдөө агаар салхинд гарахыг зорьсон жил байсан. Үүнийг дагаад үер усанд амь насаа алдах хүмүүсийн тоо өндөр байгаа юм. Он гарснаас хойш 1-6 насны 10 хүүхэд усны ослоор амиа алджээ. Эцэг, эхийн хариуцлага эргээд толгой дээр нь буухад ухамсарлах нь гэм биш зан. Тиймээс иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа өөрийн болон бусдын амь насыг эрстэхээс ямагт урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-02 202.21.100.210

Зөв шүү сэтгүүлчид чадвар дутаж байна. Алдаатай ичиж байна.. Редактор гэж орон тоо байдаг бол… хүн авч ажиллуулмаар бана.

Avatar

Онч 2021-08-02 66.181.179.153

Та өөрөө яаж бичиж байгаа нь энэ вэ?

Avatar

ИХ МОНГОЛ 2021-08-02 103.9.90.130

Сэтгүүлч маань монголоор зөв сэтгэж бичмээр байна. Жнь:
1. "мэдээлэл гарах нь элбэг харагдана." гэхийн оронд "мэдээлэл гарах нь нэлээд харагдана."
2. "эрэн хайх ажиллагаанд хэдэн төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн тогтсон ханш байдаггүй." гэсэн оновчгүй бичлэгийн оронд "эрж хайхад олгох зардлын жишиг байхгүй"
3. "Нэг… аврах ажиллагаа зохион байгуулахад хэдий ч хугацааг зарцуулах боломжтой" гэдгийг "Нэг эрэн хайх, аврах ажиллагаанд хэр хугацаа зарцуулахыг тооцох аргагүй" гэвэл зөв болох юм.

Avatar

Онч 2021-08-02 66.181.179.153

Зассан чинь улам утгагүй болчихжээ.

Avatar

Зочин 2021-08-02 37.47.226.181

Dandaa iluu jum ruu ordog uls daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж