Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VIII.02-2021.VIII.08/

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VIII.02-2021.VIII.08/

ХОНЬ

Шинэ оны эхний өдрүүдэд та туйлын амар амгалан байна. Ямар нэг гоц гойд үйл явдал тохиохгүй нь бололтой. Зайлшгүй санаа тавих ганц нэг асуудлыг эс тооцвол бүх зүйл ердийн, урьдын адил хэвийн байх болно. Бизнесийн түнштэйгээ түнжин хагарах, хэрэв бие даан бизнес эрхэлдэг бол эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийхийг од эрхэс танд анхааруулж байна. Санхүү, эдийн засгийн хувьд ч энэ долоо хоногт танд гойд өөрчлөлт гарахгүй. Хөрөнгө оруулалт, их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

ҮХЭР

Үхрийнхний хувьд энэ долоо хоног танд олон шинэ зүйлийн эхлэлийг сануулах болно. Амьдралын чинь шинэ эрин эхэлж буйг дохиолох үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Магадгүй танд таагүй зүйл мэдрэгдэж болох ч гүнзгий амьсгаа аваад, өөрчлөлтөд өөрийгөө бэлд. Хооллолт, нойр, дасгал гээд амьдралынхаа хэв маягийг ч өөрчлөхийг хичээ. Ажил дээрээ бусадтай эвтэй бай. Танд таалагдахгүй байсан ч нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрөх зүйл гэж бас байдаг юм шүү. Аливаад хүлээцтэй, нухацтай хандаж, шуурга салхийг дэргэдүүрээ өнгөрүүл. Өөрөө мэдээж тэр шуурганд өртөж болохгүйг санаарай.

ИХЭР

Долоо хоногийн эхэн үед та багагүй бухимдалтай байх бололтой. Хэдийгээр та зоригтой, өөртөө итгэлтэй, шийдэмгий нэгэн боловч бүх асуудлыг бие даан шийдэх нь амаргүй даваа гэдгийг санаарай. Нэлээд ачаалалтай байх тул стресст орохоос сэргийлээрэй. Хэрэв та ямар нэгэн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа бол зарим нэг шалгалтдаа бүдэрч ч магадгүй, харин ажил хийдэг бол та төлөвлөсөн ажлаа хийж амжихгүйд хүрч магадгүй. Та энэ бүхэнд бухимдах хэрэггүй, нөхцөл байдлыг сэргэгээр харж, эерэг, өөдрөг байхыг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт таны амьдралд онцын үйл явдал тохиохгүй. Мөнгө, хайр дурлал, ажил, гэр бүл гээд таны амьдрал ажин түжин байх нь. Бусад хүмүүс таныг хайрладаг, хүндэлдэг тэр чанараа гээлгүй байхыг хичээгээрэй. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, аливаа зүйлийн талаар их бодох хэрэггүй. Үүнээс болж бухимдал бий болж болзошгүй. Шийдвэр гаргахын өмнө аав ээж, ах, эгч гээд ахмад хүмүүсийн зөвлөгөөг ав. Шаардлагатай бол зарим нэг цаг давчдаагүй асуудлыг шийдэхээ хойшлуулсан нь дээр. Хүүхдүүдээсээ болж та багагүй бухимдах бололтой, гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй.

АРСЛАН

Ээдрээтэй долоо хоног айсуй. Арайхийж дуусгасан ажлын чинь араас дахиад чухал даалгавар хүлээж байна. Завжиллага, амралт хомс ажлаас болж та багагүй бухимдах бололтой. Толгой өндийх завгүй ажиллах тул энэ долоо хоног ихэд уйтгартай өнгөрнө. Энэ бүхний эцэст та ингэтлээ их ажиллаад урагш алхаж чадах байгаа эсэхдээ эргэлзэх болно. Тиймээс түр ч болов амсхийх чөлөө өөртөө өгөөд дотны найзууд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл. Үзэл бодлоосоо болж хэн нэгэнтэй маргаж магадгүй. Тэр тохиолдолд тайван байж, маргааныг намжаахыг зөвлөе.

ОХИН

Магадгүй танд байдаг хамгийн хүчирхэг чанар бол өөрт байгаа нөөц бололцоо, хүчин чадлаа маш зөв тохируулж чаддаг байдал, бас хийж буй бүх зүйлээ төгс гүйцэтгэхийн тулд хичээдэг байдал. Энэ чинь л танд өрсөлдөгчдөө нугачин дарах боломж олгодог юм. Тиймээс бүхнийг хяналтдаа аваад, эхнээс нь шийдвэрлэж эхэл. Ингэж чадвал таны ажлын талбарт ямар нэг асуудал гарахгүй. Гэр бүлийн хүрээнд хүүхдүүдтэйгээ, эсвэл дүүтэйгээ маргах, муудалцах зүйл гарч магадгүй. Гэрлэсэн хүмүүсийн хувьд хувийн харилцаанд бага зэрэг асуудал гарч болзошгүй тул уур хилэнгээ дарж, өрөөлийг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө нэг бодоод үз. Бизнесмэнүүд ажлын амжилт гаргах долоо хоног.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт та маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй байх тул аливаа зүйлийн тунг хэтрүүлчих гээд байх хандлагатай. Тэр бүр анзаарч, хайхардаггүй жижиг сажиг зүйлсийг ч та соргогоор мэдэрч, өөрийгөө тавгүйтүүлэх бололтой. Хэрэв та эдгээр сөрөг байдлыг эвээр давж гарахыг хичээхгүй бол эцэстээ том асуудал болж мэднэ. Хэрэв та бизнес эрхэлдэг бол та ихэнх цаг хугацаагаа санхүүгийн элдэв бэрхшээлийг зохицуулахад зарцуулна. Гэхдээ энэ бол түр хугацааны асуудал та санаа чилээх хэрэггүй.

ХИЛЭНЦ

Ажлын талбарт эргэн тойрныхноосоо болгоомжлохыг од эрхэс танд сануулж байна. Итгэж, найдаж явсан дотны хүн тань хуурч болзошгүй. Та ч бас ялгаагүй бусдын итгэлийг эвдэхээс сэргийлээрэй. Гэхдээ таны хувийн амьдрал гойд сайхан байх болно. Хайртай дотны хүнтэйгээ үдшийг таатай өнгөрүүлж, сэтгэл сэргэм цаг мөчийг үдэх болно. Мэдээж үл ойлголцол хэдийд ч гарч болно гэдгийг санаарай. Санхүүгийн тал дээр төлөвлөснөөс илүү зарлагатай байж магадгүй. Худалдан авалт хийхдээ ирээдүйгээ сайн тооцоолохыг зөвлөе. Аялал зугаалга хийж магадгүй.

НУМ

Шинэ он гарсаар таны оюун санаа, хүсэл эрмэлзэл тань байж болох хамгийн дээд төвшинд хүрчээ. Тиймээс сурч мэдэх, шинийг эрэлхийлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх гээд хэтэрхий амбицтай байх бололтой. Өнгөрсөн жилийн азгүйтлээ өнгөрсөнд нь үлдээгээд урагшаа том алх. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, томоохон хөрөнгө оруулалт хийх зэрэгт таагүй болохыг од эрхэс танд сануулж байна. Эртнээс дотроо хадгалж явсан хүслээ биелүүлэх гэж зорь. Санамсаргүй эх үүсвэрээс танд багагүй хэмжээний мөнгө орж ирэх болно. Шаардлагагүй зүйлд зарцуулахаас зайлсхийгээрэй.

МАТАР

Бүх зүйл таны санасаар болохгүй гэдгийг санаарай. Энэ долоо хоногт та найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ нэлээд хөндий байх бололтой. Та хувийн харилцаагаа сайжруулах гэж мэрийх боловч хэтрүүлээд байдаг муу талтай. Тиймээс уужуу тайван байж, бусдад хувь хүн гэдгээ мэдрэх орон зай олгоорой. Ажлын талбарт бүх зүйл маш энгийн байх болно.

ХУМХ

Энэ долоо хоногт та хэтэрхий гэмээр амбицтай байж, аливаа зүйлийг цаана нь гартал хийх гэж хичээх бололтой юм. Хүчтэй байж, ур чадвараа гайхуул, өрсөлдөөнөөс эмээх хэрэггүй. Элдэв хачин жигтэй төлөвлөгөөгөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тийм ч таатай үе биш гэдгийг санаарай. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, хайртай хүмүүсээ гомдоохоос болгоомжлоорой.

ЗАГАС

Ажил мэргэжлийн хувьд багагүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Ажил дээрх стресс, уур бухимдлаасаа болоод гэр бүлээ орхигдуулж магадгүй. Хэрэв та одоо хийж буй ажил мэргэжилдээ дуртай бол илүү их хичээ, үгүй бол эртнээс өөр ажлын эрэлд гарахыг зөвлөе. Энэ долоо хоногт таныг аз ивээх болно. Хэрэв та бизнесмэн, эсвэл оюутан бол ихийг хүлээх хэрэггүй. Хэвийн өдрүүд үргэлжлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж