"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай" | News.MN

"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

COVID-19

"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"

"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"

Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн, Эрүүл мэндийн сайд асан Анагаах ухааны доктор А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Ургамлын харшлын улирал эхэлсэн. Тэгэхээр харшлыг Covid-19 халдвараас хэрхэн ялгах вэ. Харшил, халдвар хоёрын шинж тэмдэг бараг л адилхан байгаа шүү дээ?

-Монгол Улсын хэмжээнд хүн амын 1-1.5 хувь нь ямар нэгэн харшилтай. Улаанбаатар хотын хувьд амьсгалын замын харшилтай  хүмүүсийн 68.3 хув нь шарилж лууль, согоовор, ерхөг, хус, улиасны харшилтай байна. Ийнхүү үет ургамал, модлог ургамлын тоос,  зүлэг өвсний харшилтай хүмүүсийн харшил сэдрэх цаг хугацаатай давхцан Covid-19 халдварын оргил тархалтын үе давхцаж байгаа нь мэргэжлийн эмч нарын санааг ихэд зовоож байна.

Уг халдвартай ургамлын тоосны харшилтай хүмүүс андуурагдах, мөн тэд давхар халдвар авах бүрэн боломжтой байна.  Тийм учраас улирлын чанартай ургамлын тоосны харшил, халдвар хоёрыг асуумж, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр ялган оношилж цаг алдалгүй эмчлэх нь чухал.

Цар тахлын үеийн сонгомол хэд хэдэн шинж байдаг. Тухайлбал бие эвгүйрч булчин үеэр өвдөх, халуурах, толгой өвдөх, хөлс гарах, хуурай ханайх, цээжээр өвдөх, амьсгаадах, хоолой өвдөх, амт үнэр мэдэхгүй болох, гэдэс гүйлгэх, дотор муухай оргих зэрэг шинж нь ургамлын тоосны харшлын үед илрэх нь маш ховор.

Ургамлын тоостой хавсарч цар тахлаар өвчилж болно. Энэ үед хам шинжүүд илүү хүндрэлтэй явагдах тул цаг алдалгүй  яаралттай ялган оношилгоог хийхийн тулд түргэвчилсэн оношлуураар болон PCR шинжилгээгээр баталгаажуулна. Харин харшил хүндэрч байна гэж бодож цаг хугацаа алдвал цар тахлын хүндрэлд нэрвэгдэж, амьсгал дутагдлын хам шинжид өртөж амь нас болон амьдралын чанараа алдахад хүрэх эрсдэлтэй.

Монгол Улсад "дельта" вирусийн долоон тохиолдол бүртгэгдсэн. Иргэдийн зүгээс "дельта" вирусыг нийтэд алдчихсан байх гэж хардаж буй. Хоруу чанар ихтэй уг вирусаар өвчилсөн хүнд ямар шинж тэмдэг илрэх бол?

-Вирусийн амьдралын мөчлөг түүний онцлог нь эзэн биеэ солих бүрд хувьсан өөрчлөгдөж, мутацид орж тэр хэрээрээ өвчин үүсгэх хоруу чанар, тархах хурд нь нь улам бүр нэмэгддэг. Энэтхэгт өнгөрсөн 2020 оны аравдугаар сард анх бүртгэгдсэн "дельта" хувилбар нь дотроо дахин хоёр төрөлтэй. Тухайлбал, Калифорниагийн "L452R" хувилбар, Өмнөд Африк болон Бразилын "E484Q" гэсэн хоёр өөр хувилбараар тархаж байгааг эрдэмтэд тодорхойлсон. Энэ "дельта" хувилбар нь Англид бүртгэгдсэн "альфа" хувилбараас  1.5 дахин  хурдацтай халдвар тархаж байгаа юм байна. "Дельта" хувилбарын шинж тэмдэг нь Covid-19-ийн анхны хувилбартай ижил хэдий ч залуу хүмүүс түүнд илүү өртөж амьсгалын замыг илүү хурдтайгаар  гэмтээж, амьдарлын чанарыг огцом муутгаж байгааг судлаачид онцолжээ.

Үүнээс гадна биед илрэх шинж тэмдгийн хувьд зарим улс орны хийсэн судалгаанаас харахад "дельта" вирусийн халдвар авсан өвчтөнд дотор муухай оргих, ходоод өвдөх, огих, хоолны дуршил буурах, сонсгол муудах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг нэмэлтээр илэрсэн байна.

Нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь  ард иргэдээ хэрхэн вакцинжуулсан байдал, түүний үр дүн хэрхэн баталгаатай байгаагаас хамаарах болно гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Огт вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн хувьтай шууд холбоотойгоор  дельта вирусийн шинэ омгууд үүссээр байх болно гэж судлаачид үзэж буй. Жишээ нь, Английн “Lancet” сэтгүүлд бичсэнээр "Pfizer" вакцины хоёр тунгаас 14 хоногийн дараа "дельта" хувилбараас 88 хувь, "альфа"-гаас 93 хувь хамгаалж байгааг судалсан үр дүнгүүд нийтлэгдсэн байна.

Иймд "дельта" хувилбарын эсрэг “booster” буюу вакцины гурав дахь тунг хийлгэх эсэх талаар дэлхий олон орны эрдэмтэн хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, Англид вакцины гурав  дахь тунгийн талаарх судалгаа шинжилгээг эрчимтэй хийж байна. Тус улс одоогоор дэлхий даяар түгээмэл хэрэглэж байгаа олон вакцинаас хамгийн их хамгаалах чадвартайг нь гурав дахь тун болгон ирэх намраас иргэддээ санал болгох төлөвлөгөөтэй байна.

Эцэст нь хэлэхэд иргэд Covid-19 болон түүний хувилбаруудын халдвараас сэргийлэх боломж байна. Вакциндаа идэвхтэй хамрагд, хувийн ариун цэврээ зөв сахь, хамгаалах хэрэгсэл маскаа зөв хэрэглэ, тогтмол зүү, хүний бөөгнөрлөөс хол бай, өвчний шинж илэрмэгц  хугацаа алдахгүй эмчид хандаж яаралттай эмчилгээнд ор. Вирус таны хурданд тохирч хуваагдан үрждэггүй тул түүнээс өрсөж арга хэмжээ авахгүй бол та түүнд өрсүүлнэ. Аль болох эрт эмчилгээнд орно тэр хэмжээгэээр хүндрэл, үлдэц бага байна.

Нэгэнт шинж тэмдэг нь илэрсэн бол PCR шинжилгээний оношоо батлана гэж цаг алдахгүйгээр шууд эмчилгээ хийлгэхийг та зөвлөж байгаа. Гэтэл зарим эмнэлэг заавал PCR нэхдэг?

-Иргэдийн дунд маш их эргэлзээ тээнэгзэл байдаг юм байна. PCR шинжилгээг хэзээ, хэнд, яаж  хийх нь их чухал. Миний хувьд шаардлагагүй шинжилгээний тухай яриад байгаа юм. Шаардлагатай PCR гэж бас бий. Жишээ нь халдварын голомт нь тодорхой, гэр бүлийн гишүүн болон ойрын хавьтлуудын хэн нэгэн  Covid-19 халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байхад бусад нь заавал PCR эсвэл түргэвчилсэн хийж байж эмчилгээнд орох хэрэггүй. Халдварын батлагдсан тохиолдол гэж өрхийн эмнэлгүүдэд санхүүжилт өгдөг тогтолцоо, нөгөө талдаа  иргэд шинж тэмдэг нь эмнэл зүйгээрээ батлагдсаар байхад шинжилгээ хүлээж цаг алдах асуудал гарсаар байгаа юм. Хугацаа алдсан цаг, минутаар нь тооцох хэмжээний хүндрэл, эрсдэлд иргэд ороод байна.

Дараагийн нэг асуудал нь PCR шинжилгээ хийхэд төлбөрийг төрөөс ч бай, иргэн өөрөө төлсөн ч бай тэр нь ямар нэгэн үр дүнтэй байх ёстой. Хөдөө ажлаар болон аяллаар явах гэж 2-3 хоногийн өмнө PCR шинжилгээ өгөх гээд халдвар авсан хүмүүсийн  ойрын хавьтлуудтай холилдож шинжилгээ өгч болохгүй.

Тийм учраас тэд шинжилгээгээ өгөхдөө халдвар хамгааллын дэглэм барьсан эсэх, өгчихөөд  хаагуур яваад хэнтэй уулзаж халдвар авсан эсвэл аваагүй юу гэдэг нь дахиад л эргэлзээтэй. Тэгэхээр тэр хүн шинжилгээ хийлгэсний үр дүн гарахгүй. Харин сайн чанарын түргэвчилсэн оношлуураар зөв авах юм бол өндөр өртөгтэй PCR-аас дутахааргүй. Тийм учраас хотоос гарах постуудад явуулын лаборатори ажиллуулж эргэлзээтэй болон эерэг гарснаа буцаачих юм бол илүү үр дүнтэй санагддаг. Эргэлзээтэй гарсан хүнээ ёстой PCR шинжилгээгээр шалгаж болно шүү дээ. Эдгээр асуудалд үр дүн багатай үрэлгэн зардал хаана хаанаа гаргаад байна уу даа гэж хараад байгаа юм.

Харин цар тахлын үеийн ялган оношилгоонд PCR-аас өөр хэрэгтэй зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас л олон талыг хамарсан судалгаа гадаад, дотоодын туршлага олон улсын дүрэм, улс орны өөрийн онцлогт тулгуурласан зөв алхмуудыг хийх явдал л үнэ цэнэтэй байна.

-Эдгэрсэн иргэдийн хувьд эхний хэдэн сардаа зовиур нь арилахгүй, ядарч, сульдаж, мартамхай болсон гэдгийг хэлж байна. Эдгэрсний дараах гам, эмчилгээ хийх шаардлагатай юу?

-Цар тахлын дараах хам шинж гэж дэлхий нийтэд яриад эхэлсэн. Энэ бол тухайн вирусийн хоруу чанар хэр их байгааг харуулж буй маш том илэрхийлэл.  Хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг гол эрхтэн болох уушги, түүний завсрын эдийг ямар аймшигтайгаар гэмтээж байгаагаас бүх зүйл эхэлнэ. Тийм учраас бусад хүчилтөрөгчөөр тэжээгдэх бүх эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлж байгааг бид харж байна. Бүх эрхтэн системд хүчилтөрөгчийн хэрэгцээ багасч, ялангуяа цуллаг эрхтэн тархи, зүрх, элэг бөөр зэрэгт  ишеми үүсэх, цус өтгөрснөөс болж тромб(цусан бөглөрөл) үүсэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Тийм учраас энэ өвчнөөр ямар нэгэн аргаар өвдөхгүй байх, өвдлөө гэхэд маш хөнгөн шинж тэмдэг илрэнгүүт л эмчилгээнд орох зайлшгүй шаардлагатай.

Одоо бидний хамгийн чухал анхаарах асуудлын нэг нь хүндээр өвдсөн, хүчилтөрөгчийн хангамж захын судсанд 94-өөс бага болж ямар нэгэн хэлбэрээр нэмэлт хүчилтөрөгч авсан, амьсгалын аппаратад орсон иргэдийн хувьд түүнийг удаан хугацаанд хяналтад авах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зайлшгүй шаардлага байна.

Уушгины эд эсийг улам цааш фиброз болгохгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл,  уушгины эд түүний завсрын эдүүд холбогч эдээр солигдож сорвижилт даамжирахаас хамгаалах шаардлагатай. Фиброз болсноос болж уушгины уян хатан чанар алдагдаж цулцангуудын ханаар хүчилтөрөгч нэвтрэхгүй болж цааш амьсгаадах, амьсгал авахад хүндрэл үүсэх улмаар хүчилтөрөгчийн архаг дутагдалд ордог. Үүнээс болж олон эрхтэн системд өөрчлөлт өгч наад зах нь хурдан ядарч сульддаг, мартамхай байдал үргэлжилдэг.

Ийм учраас зайлшгүй цар тахлын дараах хяналтыг хийх тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Цаашилбал төрөлжсөн сувилалыг зохион байгуулах шаардлагатай. Одоо үйл ажиллагаа нь жигдэрсэн, магадлан итгэмжлэгдсэн сувилалуудаас сонголт хийж даатгалаас санхүүжилтийг нь нэмж санхүүжүүлж зохион байгуулахад болохгүй гэх газаргүй. Эдгээр сувилалуудаас зохион байгуулалтыг нь мэргэжлийн түвшинд хийж, хүний нөөцийг нь бэлтгэн төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой.

Иргэн та цар тахлаар өвдсөн бол нарийн мэргэжлийн уушгины эмчид хандаж, фиброз байгаа эсэхийг тодорхойлуулах хэрэгтэй. Хэрэв байгаа бол эмийн эмчилгээ хэрэгтэй эсэх эсвэл агаар эмчилгээ амьсгалын дасгалууд хэрэгтэй эсэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Та тамхи татдаг бол маш түргэн тамхиа хаях хэрэгтэй. Уушги фиброз эхэлсэн л бол 5-6 жилийн дараа өнөөдрийн С-вирусээр халдварласан хүмүүс хэрхэн яаж хүндэрч цирроз, хорт хавдар болж байгааг мэдэх билээ. Хэн нэгнийг айлгах юм уу сэтгэл санааны дарамтад оруулах гэж байгаа зүйл огтхон ч биш. Үүнээс хамгаалах, амьдралын чанарыг нь уртасгах боломжийг эртнээс бэлдэх нь чухал.

-Бүрэн тунд хамрагдсан иргэд халдвар авсны дараа илүү сайн дархлаа тогтдог гэх яриа байна. Энэ үнэн үү. Дахин халдвар авахгүй, бусдад халдвар тараахгүй ч гэх ойлголт байна?

-Цар тахлаас сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд дархлаа тогтолтын талаар улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон судалгааг вакцин тус бүрээр хийж зарим судалгаанууд хэвлэлд гарсаар байна. Юутай ч вакцинд бүрэн хамрагдах нь цар  тахлын хүндрэлээс хамгаалах үндэс нь болж байгаа учир ач холбогдол өндөр хэвээр байгаа юм.

Харин  та халдвар авсан бол мөн л вакцинжуулалтынхаа хугацаатай адил хугацаагаар дархлаа тогтоно. Ойролцоогоор 4-6 сарын хугацаанд халдварын эрсдэл бага гэж үзэх ч энэ хугацаанд дахин халдвар авч байгаа тохиолдлууд бас бүртгэгдсээр байгаа. Тийм учраас аль болох нөгөө л хэдэн халдвар хамгааллынхаа дэглэмийг барьж  цааш үргэлжлүүлэх л чухал. Би дээр дурьдсан уг вирусийн хоруу чанар их тул үлдэц ихтэй учраас ямар нэгэн аргаар халдвар авахгүй байх л хамгийн зөв.

-Монгол Улс 12-18 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ вакцин хийлгэхээс болгоомжилж байсан бол одоо идэвхтэй хамрагдаж байна. Хүүхдийг вакцинжуулалтад хамруулахад юуг анхаарах шаардлагатай вэ. 12-оос доош насны хүүхдүүдийг хэзээнээс вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-Монгол Улсын нийт хүн амын дунд 1.2 сая хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн дунд 12-18 насны хүүхдүүдэд “Файзер” вакциныг хийхээр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Хүүхдэд "Файзер" вакцин хийх судалгаа дуусч, АНУ-н Өвчний хяналтын төв (CDC),FDA болон "ДЭМБ" хүлээн зөвшөөрч энэ вакцинжуулалтыг хийж байна. Уг вакциныг хүүхдүүдэд хийснээр бие организмд эсрэг бие хамгаалалтын тогтолцоо үүсдэг.

Хэрэв Covid-19 туслаа гэж бодоход таны хүүхдийн дархлаа түүнтэй тэмцэхэд аль хэдийн бэлэн болсон байдаг. Дархлааны эсэд танигдаад санамжийн эсэд үлдэх  учир цар тахлаас хамгаалах, өвдлөө гэхэд хөнгөн эмнэл зүйн шинж илрэх юм. Цар тахлын эсрэг вакцин нь уг вирусийн бүтцэд байдаг мессенжер РНК д суурилан S уургийг нь гаргаж авч хэлбэржүүлж тогтворжуулсан өндөр молекулт биологийн бэлдмэл.

Тийм учраас түүний найрлагад байгаа хэлбэржүүлэгч бодист хэт мэдрэг биш бол ургамлын тоосны харшил болон бусад харшлын гаралтай архаг өвчтэй хүүхдүүд хийлгэж болно. Харин харшилтай гэх хүүхдүүд хурц сэдрэлтийн үедээ хийлгэхгүй, эмчилгээ хийлгэж намжмал үедээ  орсон бол хийлгэж  болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-02 66.181.170.73

Элэгний хатууралтай гэвэл ямар эм уух вэ?

Avatar

zochin 2021-08-02 202.179.26.255

Mergejlin emch naraas uridchilan sergiileh uzlegt orj uzuulmeer bna yadardag bolood bna hooloi hunduurleed bna tolgoi ergeed bna ajilin achaalaltai humuust mash hund tusaj bna shuu gertee zugeer suudaguud ni yum medrehgui bh shig bna hamgiin gol vaktsiniig songoltgui hiilgej horduulsand gomdoltoi bna shuu CPUTNK, PAIZER 2-ig hiilgeh bsan yum odoo unegui uzleg hiij humuust zuvluguu onshilgoo hiih heregtei shuu

Avatar

Зочин 2021-08-02 202.126.89.114

Шаана биз. Вакцин хийлгэлээ гээд ийм олон өвчтэй болох уу. Өвчний үүрээ үнэгүй үзүүлчих санаатай. Ингэж суухаар гарч ажил хийгээд хувийн эмнэлэгтээ үзүүлээч.

Avatar

zochin 2021-08-02 202.179.26.255

Odoo buh humuusee uridchilan sergiileh uzlegt oruulah heregtei bna aa hooson ingej yarih ni iluuts bj bna jinhene mergejlin emch nar uushig, eleg, buur, hooloi, medrelin emch nar yaraltai negdsen jurmaar tegj bj vaktsin hiilgeh esehee togtooh heregtei bna.

Avatar

zochin 2021-08-02 202.179.26.255

Korono tusaagui ch gesen vaktsini hundrel 3 dahi vaktsin iig hiih eseh muu vaktsin hiilgeed haymaraad bgaa humuus bna

Avatar

иргэн 2021-08-02 202.126.88.169

Хүмүүст хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Баярлалаа.

Avatar

Зочин 2021-08-02 202.21.113.238

shaagaa odoo boliooo

Avatar

gadniixan hot xulduuj,+ sensdej mangarlaj baij XOOLOO CHANAXGYI BOLB.tendh 2021-08-02 130.253.28.8

XOT XULDUUX GEJ, XET DARANGUILJ BAIJ.

Avatar

ydaan blokloj, tuildbal Ulsgulun, Zadalsan! vaksinaar yu ch xaldaaj muutgaj. 2021-08-02 130.253.28.8

– Xulurdgui baij baigaad – xulruud car bolob.
– 7xonog xanialgamar bolood,- daragdab.
– xaluuraagui.
– Rentgnd zugeer.

Avatar

Иргэн 2021-08-02 202.126.88.61

Олон давхар харшилын хувийн эмнэлэгтээ хүн ард түмнээ бодоод уушигны тасаг нээгээд үнэгүй аваач эмчдээ тэгж тус хүрэхгүй бол олон юм бичээд ч хэрэггүй дэ.

Avatar

Зочин 2021-08-02 103.212.119.225

Шаасан байна даа. Хувилбаруудаа ч ойлгоогүй хүн байна. Англи хэл мэдэхгүй, дам мэдээллээр шааж өгчээ.

Avatar

jhdjb 2021-08-02 202.9.40.80

novshiin avgai

Avatar

Зочин 2021-08-02 192.82.89.167

Арьс өнгөний эмч байж битгий уушиг амьсгалын замын өвчин ярьж гуцаад байгаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж