"Шударга бусын хонгил" хуулийн байгууллагад газар авч байна Ерөнхий прокурор оо!

Хуучирсан мэдээ: 2021.08.02-нд нийтлэгдсэн

"Шударга бусын хонгил" хуулийн байгууллагад газар авч байна Ерөнхий прокурор оо!

"Шударга бусын хонгил" хуулийн байгууллагад газар авч байна Ерөнхий прокурор оо!

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” ХХК -ийн дансыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн битүүмжилсэн. Ингэхдээ хууль бусаар орж ирсэн их хэмжээний мөнгө байж магадгүй, мөнгө угааж байхыг үгүйсгэхгүй хэмээсэн байдаг. Компанийн удирдлагуудын зүгээс, эрүүгийн цагдаагийнхны нэхсэн бичиг баримт болгоныг өгч ирсэн бөгөөд тус компанийн дансанд гадаадаас шилжиж орсон мөнгөн хөрөнгийн гарал үүсэлтэй холбоотой СВИФТ гүйлгээний мэдээлэл, санхүүгийн холбогдох материалууд болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг өгсөн байгаа юм.

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу “Аба плюс” ХХК дансаа битүүмжлүүлээд нэг жил, 14 хоног болсны дараа Нийслэлийн прокурорын газраас  “Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “Аба плюс” ХХК -ийн эрх бүхий албан тушаалтнууд нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь нотлогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18,3,  18,6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хаах шийдвэрлэх нь зүйтэй байна” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр буюу Нийслэлийн прокурорын газрын тогтоолоос хойш 20 гаруй хоногийн дараа Монгол банкнаас, Худалдаа хөгжил болоод Кредит банкны удирдлагуудад хандаж “Битүүмжилсэн данс нээх тухай” албан бичгийг хүргүүлсэн байдаг юм. Ийм байхад өнөөдрийг хүртэл “Аба плюс” ХХК -ийн дансыг нээгээгүй бөгөөд бүхэл бүтэн 1,8 жилийн хугацаанд үйл ажиллагааг нь царцааж, хөрөнгө мөнгийг нь хааж боож байгааг юу гэж ойлгох ёстойг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас асууя.

Ер нь бол гадны хөрөнгө оруулагчдыг залхаан цээрлүүлж бус тэдэнд ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлж өгсөн цагт л энэ улс хөгжинө. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” ХХК бол гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татаж, хөрөнгө мөнгө босгож байгаа компаниудын нэг. Тодруулбал Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд манай хөдөө аж ахуйн салбарт ажиллах зорилготой. Компанийг үүсгэн байгуулагч Подлеснижс Игорс хэд хэдэн удаа Монгол Улсад ирж байсан бөгөөд төсөл хөтөлбөрөө судалж, эцэст нь томоохон хэмжээний “Махны үйлдвэр” байгуулж Монгол, Европын зах зээл дээр ажиллахыг хүссэн. Ингээд 2018-2019 онуудад ОХУ, Болгар, Беларус зэрэг европын хэд хэдэн улс  орны хөрөнгө оруулагчдаас хөрөнгө мөнгө босгосон байдаг. Ямар ч хохирогч байхгүй, хэн нэг нь  “Аба плюс” ХХК-ийн талаар гомдол гаргаагүй гэдгийг онцлон хэлэх нь зөв юм.

Ийм байхад бүхэл бүтэн 1,8 жилийн хугацаанд дансыг нь битүүмжилж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа нь банкуудын буруу , хууль хяналтын байгууллагынхны ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл үү. Энэ урт хугацаанд тус компани хөрөнгө мөнгөө захиран зарцуулж байсан бол Монгол Улсад хийж хэрэгжүүлэхийг зорьсон томоохон ажлуудынхаа ард нь гарчих байлаа. Дансаа битүүмжлүүлээгүй, мөнгөө хадгалуулсан бол 17 орчим тэрбум төгрөгийн хүү бараг дөрвөн тэрбум байх тооцоо гарч байна. Энэ хохирлыг хэн барагдуулах вэ? Үнэхээр дансыг нь битүүмжилсэн хэвээр байхыг хүсч байгаа бол тус компанийг үүсгэн байгуулагч Подлеснижс Игорс оруулсан хөрөнгө мөнгөө эргэн татаж хөрөнгө оруулагчдынхаа гомдлыг барагдуулахыг хүсч буй. Ингэж гадны хөрөнгө оруулагчдаа залхааж, Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэл зоригийг нь хязгаарласаар байх уу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ?

Үргэлжлэл бий…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж