Ямайк, Хятадын тамирчид үндсэн төрөлдөө эзэгнэв

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Токио 2020

Ямайк, Хятадын тамирчид үндсэн төрөлдөө эзэгнэв

Ямайк, Хятадын тамирчид үндсэн төрөлдөө эзэгнэв

Хятадууд олимпийн ширээний теннисийг, Ямайкууд ойрын зайн гүйлтийг эзэгнээд удаж байгаа. Энэ уламжлал Токиогийн олимпод ч үргэлжлэв.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн ойрын зайн гүйлтийн тэмцээн явагдаж, алт, мөнгө, хүрэл медалийг Ямайкийн бүсгүйчүүд хүртэв. Тодруулбал, алтан медалийг Элэйн Томпсон-Хера, мөнгөн медалийг Шелли-Анн Фрэйзер-Прайз, хүрэл медалийг Шерика Жексон нар тус тус хүртжээ.

2016 оны Риогийн олимпийн аварга Элэйн Томпсон-Хера 100 метр зайг 10.61 секундэд туулж, олимпийн рекордыг шинэчлэн дахин алтан медаль хүртэв.

Дэлхийн рекорд 10.49 секунд байдаг бөгөөд Томпсон-Херагаас энэ рекордыг эвдэж чадах байсан уу? гэхэд тэрбээр “Хэрэв би эрт баярлаагүй бол чадах байсан байх. Би үргэлж хөдөлмөрлөдөг. Тэр рекордыг эвдэх цаг хугацааны асуудал. Бүх зүйл боломжтой” гэжээ.

Мөн ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд явагдаж, аваргуудаа тодруулсан.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөө Хятадын хоёр тамирчин болох Чен Мен, Сүн Инша нар тоглож, Чен Мен түрүүлж, мөнгөн медалийг Сүн Инша хүртэв. Харин хүрэл медалийг Японы Мима Ито авсан аж.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөө мөн л Хятадын хоёр тамирчин болох олимп, дэлхийн аварга Ма Лонг болон Фан Чжэньдун нар тоглож, Ма Лонг хоёр дараалан олимпийн аварга болов. Харин хүрэл медалийг Германы Димитри Овтчаров хүртжээ.

Олимпийн аваргаа хамгаалсан Ма Лонг “Урьдчилсан шатны үеэр би тоглолтдоо сэтгэл хангалуун байгаагүй. Харин шөвгийн найм болон хагас шигшээ шатанд сайжирсан. 2015-2016 оны үед миний форм сайн байж, тоглолт бүртээ л ялалт байгуулсан. Сүүлийн жилүүдэд залуу тамирчид олноор гарч ирж, өрсөлдөөн ч ширүүслээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж