“Маш их харамсч байна”

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Маш их харамсч байна”

“Маш их харамсч байна”

НЭМЭЛТ:

Боксын тамирчин Э.Цэндбаатар "Эхний үед хожсон. Хоёрдугаар үед хожсон гэж бодож байна. Гуравдугаар үед идэвхи алдчихлаа. Хоёрдугаар үед баруун гар оноод л байсан. Сайн тамирчин байна. Олимпийн рингэнд муу тамирчин байхгүй. Өөртөө байсан бензинээ тултал гаргалаа. Миний алдаа гэвэл цул алдаа байлаа. Рингэн дээрээ өөрийгөө мэдэрч чадсангүй.
Тоглолтоо гаргаж чадсангүй. Жиндээ бол гоё орсон. Бүх хүчээ л гаргалаа. Аймар харамсч байна. Ялахын тулд бүх бололцоогоо л гаргалаа. Үнэхээр болж өгсөнгүй. Уучлаарай. Монголын ард түмэн минь намайг дэмжсэнд баярлалаа" гэв.
Э.ЦЭНДБААТАР ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
НЭМЭЛТ:

Э.Цэндбаатар Оросын 23 настай тамирчин Альберт Батыргазиевтай тулалдаж, 3-2 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Угтаа МУГТ Э.Цэндбаатар эхний хоёр үе оноогоор ялалт байгуулсан ч шүүгчид гуравдугаар үед Оросын тамирчинд илүү оноо өгчээ.

 Э.ЦЭНДБААТАРЫН ЭСРЭГ АЛЬБЕРТ БАТЫРГАЗИЕВ

Токиогийн олимпийн боксын ганц найдвар болоод буй МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр/2021.08.01/ 16.40 цагаас чухал тулаанаа хийнэ. Тэрбээр Оросын 23 настай тамирчин Альберт Батыргазиевтай учраа таарсан.

 Хэн ялсан нь шөвгийн дөрөвт үлдэж, алтан медаль хүртэхэд нэг алхам ойртох болно.

Өдгөө 24 настай Э.Цэндбаатар эхний шатандаа Кенийн Ник Окотыг, хоёрдугаар шатандаа Вьетнамын Нгуен Ван Дуоныг тус тус ялсан. Харин түүний өрсөлдөгч Орос тамирчны хувьд эхний шатандаа гоц мөргөж, хоёрдугаар шатандаа Доминиканы тамирчин Алекси Мигуэль де ла Круз Баезыг ялжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж