Катар 37 жил хүлээсэн олимпийн анхны алтан медалиа авлаа | News.MN

Катар 37 жил хүлээсэн олимпийн анхны алтан медалиа авлаа

Токио 2020

Катар 37 жил хүлээсэн олимпийн анхны алтан медалиа авлаа

Катар 37 жил хүлээсэн олимпийн анхны алтан медалиа авлаа
CORRECTS LAST NAME TO ELBAKH FROM ELBACH - Fares Elbakh of Qatar celebrates on the podium after winning the gold medal in the men's 81kg weightlifting event, at the 2020 Summer Olympics, Saturday, July 31, 2021, in Tokyo, Japan. (AP Photo/Luca Bruno)

Олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнүүд эдгээр өдрүүдэд үргэлжлж байна. Өчигдөр/2021.07.31/ эрэгтэйчүүдийн 96 кг-ийн тэмцээн болж, Катарын тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Фарес Элбах нийт 402 кг өргөж, улсынхаа олимпийн анхны алтан медалийг авчирчээ. Харин мөнгөн медалийг Венесуэлийн Кэйдомар Валленилла, хүрэл медалийг Гүржийн Антон Пльеснои нар тус тус хүртжээ.

Өдгөө 23 настай Элбах “Энэ олимпийн наадмаас алтан медаль авсанаараа бахархаж байна” гэжээ.

2.8 сая хүн амтай Катар улс олимпийн наадмаас зургаа дахь медалиа авч байна. Тэд хамгийн анх 1984 оны Лос Анжелесын олимпод баг тамирчдаа илгээж байсан бол 1992 оны Барселонагийн олимпоос анхны медалиа хүртэж байжээ. Тухайн үед тус улсын тамирчин Мохамед Сулейман 1500 метрийн гүйлтэнд хүрэл медаль хүртэж байв.

Катар улс энэ удаагийн Токиогийн олимпод 16 тамирчнаа илгээжээ.

Маргааш хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг болон +87 кг-ийн жингүүдийн тэмцээн явагдана. Энэхүү тэмцээнд Э.Билэгсайхан болон МУГТ М.Анхцэцэг нар эх орноо төлөөлөн оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж