Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэсэн хөлгийг хураан авна | News.MN

Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэсэн хөлгийг хураан авна

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэсэн хөлгийг хураан авна

Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэсэн хөлгийг хураан авна

Эдийн засгийн хориг зөрчиж Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэж явсан Сингапурын эзэмшилтэй тэнгисийн хөлгийг АНУ хураахаар болсон талаар тус улсын Хууль зүйн яам өчигдөр /2021.07.31/ зарлажээ. "M/T Courageous" нэртэй уг хөлгийг одоогоор Камбожийн боомтод зогсч байгаа ба АНУ-ын хүсэлтээр Камбож улс 2020 онд саатуулж байжээ.

Хөлгийн эзэмшигч Сингапурын иргэн Квек Ки Сэнг АНУ-ын Хууль зүйн яам эрэн сурвалжилж байгаа гэнэ. Эзэмшигчид нь хөлгийн газар зүйн байрлал мэдээлэх системийг 2019 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл зогсоож, доод тал нь 1.5 ам.доллартай тэнцэх хэмжээний газрын тосыг нууцаар тээвэрлэн Хойд Солонгосын хөлөгт нийлүүлдэг байсан байна.

Энэ нууц ажиллагааг АНУ-ын тал хиймэл дагуулын зургийн тусламжтай илрүүлжээ. Квек Ки Сэн гэх этгээд уг үйл ажиллагаагаа нуухын тулд оффшор компанийн нэр ашиглаж, олон улсын тэнгисийн тээврийн захиргаанд худал мэдээлэл өгч байжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-01 202.21.100.210

Америк байхгүй бол монгол буриадтай нэгдчихсэн тууж явахгүй юудаа ойлгов уу

Avatar

Зочин 2021-08-01 66.181.182.251

Цөмийн зэвсэгтэй болчих гээд дайсагнаж байхаар хүчирхэг гүрнийг эвтэйхэн найрсаг байвал арай дээр баймаар юм. Хятадын нөлөө байгаад хамаг учир байна.

Avatar

Зочин 2021-08-01 192.82.87.81

h**** idsen america 50 bolgoj huvaah heregtei

Avatar

Зочин 2021-08-01 202.126.88.52

Америк одоо дэлхийн жандарм цагдаа юм уу

Avatar

Зочин 2021-08-01 202.179.25.222

Тийм. Хятадыг болгомоор байна уу?

Avatar

Зочин 2021-08-01 192.82.78.163

Дэлхийд цагдаа хэрэггүй.

Avatar

Зочин 2021-08-01 207.183.244.30

Amerik sularval Hyatad shuud l delhiin tsagdaa. Hamgiin turuund ar Mongoliig hovh sorno.

Avatar

mm 2021-08-01 192.82.81.105

1 litr benzin yum uu.

Avatar

Зочин 2021-08-01 202.179.25.222

Газрын тос гэж байна шт. Хойд Солонгос боловсруулах үйлдвэртэй юм байлгүй. Минийхээр бол 1.5 сая доллараар хэмжигдэх шатах тослох материал биз дээ.

Avatar

Б 2021-08-01 64.119.26.175

Сингапурын (АНУын биш) иргэний хийх наймаа АНУд ямар хамаа байнаа

Avatar

Зочин 2021-08-01 12.14.148.163

Сингапур Америк байгаа учраас л байж байгаа юм.

Avatar

Зочин 2021-08-01 66.181.187.119

Yrduu l $1.5 yun surtei yum 😂😂😂

Avatar

БАЯРЦОГТЫН МАРТДАГ Л МӨНГӨ БАЙНА 2021-08-01 192.82.72.210

ХН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж