Эдийн засгийн хориг зөрчиж Хойд Солонгос руу газрын тос тээвэрлэж явсан Сингапурын эзэмшилтэй тэнгисийн хөлгийг АНУ хураахаар болсон талаар тус улсын Хууль зүйн яам өчигдөр /2021.07.31/ зарлажээ. "M/T Courageous" нэртэй уг хөлгийг одоогоор Камбожийн боомтод зогсч байгаа ба АНУ-ын хүсэлтээр Камбож улс 2020 онд саатуулж байжээ.
Хөлгийн эзэмшигч Сингапурын иргэн Квек Ки Сэнг АНУ-ын Хууль зүйн яам эрэн сурвалжилж байгаа гэнэ. Эзэмшигчид нь хөлгийн газар зүйн байрлал мэдээлэх системийг 2019 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл зогсоож, доод тал нь 1.5 ам.доллартай тэнцэх хэмжээний газрын тосыг нууцаар тээвэрлэн Хойд Солонгосын хөлөгт нийлүүлдэг байсан байна.
Энэ нууц ажиллагааг АНУ-ын тал хиймэл дагуулын зургийн тусламжтай илрүүлжээ. Квек Ки Сэн гэх этгээд уг үйл ажиллагаагаа нуухын тулд оффшор компанийн нэр ашиглаж, олон улсын тэнгисийн тээврийн захиргаанд худал мэдээлэл өгч байжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ