"Токио-2020" зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн Гүржийн хоёр эрэгтэй тамирчин хорио цээрийн дэглэм зөрчиж, олимпийн тамирчдын тосгоноос гарсан шалтгаанаар Япон улсаас хөөгдөхөөр болжээ.
Олимпийн наадам долдугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд анх удаа тамирчдад ийм шийтгэл оноож байгаа нь энэ аж. Зохион байгуулах хорооноос цар тахлын үед маш хатуу дүрэм журам баримталж байгаа ба тамирчид олимпийн тосгоноос зөвхөн тэмцээн уралдаан болох газруудад очих зорилгоор гарах эрхтэй байгаа юм.
Гэтэл Гүржийн тамирчид болох Важа Маргвелашвили, Лаша Шавдатуашвили нар өнгөрсөн Мягмар гаригт /2021.07.27/ алдарт Токио цамхаг руу очиж, өөр хэд хэдэн хүнтэй хамт зургаа авхуулсан нь саяхан илэрчээ.
Маргвелашвилигийн хувьд жүдо бөхийн 66 кг-ийн жинд Японы Хифуми Абэд ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол Шавдатуашвили нь 73 кг-ийн жинд мөн Японы Шохэй Онод ялагдан мөнгөн медаль авсан байна.
Эх сурвалж: Kyodo News
Зочин 2021-08-01 103.242.47.90
хууль дүрэм журмаа яг таг баримталдаг улс орон л хөгжсөн байдаг
Боги 2021-08-01 202.126.90.55
Наран улс бас л чанга шүү. Журам бол журам
Иргэн 2021-08-01 66.181.161.45
Улс, сахилга бат, дүрэм журам гэж ийм байдаг ажээ
Зочин 2021-08-01 202.21.109.121
Манайхан байсан бол яаж бөгсийг нь долоож байгаа болоо
Зочин 2021-08-01 39.7.55.213
бичих юмаа олж бичээрээ хэний бөгсийг долоох гэж чи өөрөө б**с жолоогчуу 2 хэнэггүй тамирчин хөөгдсөнд б**с долоох нтр гээд хадуураад явчиж гэнэ
Зочин 2021-08-01 216.38.195.77
cpok
Зочин 2021-08-01 202.9.46.247
Бэлэн юм горьдож, аз эзэд найдаж суудаг үхрүүдийн сэтгэгдлийг хараад байгаарай.
Зоригоо 2021-08-01 66.181.176.212
Шавдатуашвилигийн мөнгөн медалийг хурааж манай Цогоод өгөөрэй кккккккккк.
Зочин 2021-08-01 192.82.74.68
Мөнгөн медалийг нь хурааж манай Цогтоод өгвөл таарна.
Зочин 2021-08-01 202.126.89.98
Ийм гэнэ тэнэг юм дахиж бичихгүй байх гэж найдаж байна.
Зочин 2021-08-01 172.56.26.50
Улс шиг улс ийм л бдаг даа