Цамхаг дээр очиж зургаа авхуулсан жүдочид Японоос хөөгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Цамхаг дээр очиж зургаа авхуулсан жүдочид Японоос хөөгджээ

Цамхаг дээр очиж зургаа авхуулсан жүдочид Японоос хөөгджээ

"Токио-2020" зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн Гүржийн хоёр эрэгтэй тамирчин хорио цээрийн дэглэм зөрчиж, олимпийн тамирчдын тосгоноос гарсан шалтгаанаар Япон улсаас хөөгдөхөөр болжээ.

Олимпийн наадам долдугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд анх удаа тамирчдад ийм шийтгэл оноож байгаа нь энэ аж. Зохион байгуулах хорооноос цар тахлын үед маш хатуу дүрэм журам баримталж байгаа ба тамирчид олимпийн тосгоноос зөвхөн тэмцээн уралдаан болох газруудад очих зорилгоор гарах эрхтэй байгаа юм.

Гэтэл Гүржийн тамирчид болох Важа Маргвелашвили, Лаша Шавдатуашвили нар өнгөрсөн Мягмар гаригт /2021.07.27/ алдарт Токио цамхаг руу очиж, өөр хэд хэдэн хүнтэй хамт зургаа авхуулсан нь саяхан илэрчээ.

Маргвелашвилигийн хувьд жүдо бөхийн 66 кг-ийн жинд Японы Хифуми Абэд ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол Шавдатуашвили нь 73 кг-ийн жинд мөн Японы Шохэй Онод ялагдан мөнгөн медаль авсан байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХахаХаха
12
БурууБуруу
11
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж