Тойм: Шатахууны үнэ өсч, дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдэв | News.MN

Тойм: Шатахууны үнэ өсч, дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Токио 2020 - COVID-19

Тойм: Шатахууны үнэ өсч, дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдэв

Тойм: Шатахууны үнэ өсч, дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдэв
Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ц.ЦОГТБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Ц.Цогтбаатар Даваа гаригт /2021.07.26/ хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрбээр "Өнгөрөгч 2016 онд ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан Гран При байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй.
Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийнхөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Намайг тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна" хэмээн ярьсан юм.

 БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ 2-3 ДАХИН ӨСЧЭЭ

Бүтээн байгуулалтын саруудад түм түжгэнэж байдаг захын гудамж, лангуу аль аль нь хоосорчээ. Хүнгүй дээрээс нь зарим бараа материал нь тасалдаж, үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн байна. Иргэдийн хэлснээр арматур, вакум цонхны үнэ 2-3 дахин нэмэгдсэн нь орон сууцны квадрат метрийн үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материалын бараа, бүтээгдэхүүн авахаар нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийн зорьдог газар бол 100 айлын барилгын материалын зах. Газрын маргаанаас болж нүүлгэн шилжүүлэх, үнийн хөөрөгдлөөс хамаарч захыг торгох асуудлууд яригддаг ч өнөөх хөдөлгөөн өвөл, зуны алинд ч их хэвээр байсаар ирсэн. Харин хавраас эхлээд барилгын материалын үнэ ханш огцом өссөн талаар иргэд төдийгүй худалдан борлуулагч, үйлдвэрлэгчид ярьж байгаа юм. Үнийн өсөлтийг дагаад үйлчлүүлэгчийн тоо ч буурчээ.

Вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн жилээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шил болон цонхны хуванцар хүрээ, түгжээ, нугас, бариул зэрэг барааны үнэ нэг дахин нэмэгдээд байсан бол сүүлийн хөл хорионоос хойш барааны хомстол үүсч үнэ огцом өсчээ.


ДЕЛЬТА ВИРУСИЙН ТАРХАХ ЧАДВАР 40-80 ХУВИАР НЭМЭГДСЭН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт /2021.07.28/танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, бүрэн тунд хамрагдуулсан ч тайвшрах цаг болоогүй байгаа гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Монгол Улсад цар тахлын мутацлагдсан вирус хувилбар буюу дельта хувилбар бүртгэгдсэн тухай танилцуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад буй дельта хувилбарын вирус нь маш өндөр хурдаар өвчлөлийн хүндрэл их байдаг. Дельта вирус нь тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн. Ингэснээр эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин нэмэгдлээ.

Мөн есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай. Хичээл сургуулийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг салбарын сайд, яамдын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд Л.Энх-Амгалан тодорхой мэдээллийг хүргэсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэсэн хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ.  Өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл сургуулийн асуудлыг шийднэ” гэдгийг онцлов.


МОНГОЛЫН ХҮН АМЫН 60 ХУВЬ ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДЖЭЭ

Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Пүрэв гаригийн байдлаар нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Тодруулбал, улсын хэмжээнд нийт хүн амын эхний тунгийн хамралт 66,2  хувь, хоёр дахь тунгийн хамралт  60.1 хувь  байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-01 203.98.76.176

ийм хүнд үед ард түмнээ бодмоор юм даа МАН

Avatar

зочин 2021-08-01 203.98.76.176

Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ мэтийн хүмүүс сонгуулийн дараа нэм гэнэсэн юм уу, яагаад дуугүй байна,нөгөөдүүл нь биднийг яахын гэж байгаа юм биш үү,төрийн эргэлт хийх болжээ

Avatar

Зочин 2021-08-01 59.153.114.18

Сонгуулиас өмнө бензиний үнэ нэмэхгүй. Бид зохицуулж чадаж байна гээд байсан. Ялчихаараа салаавч өгдөг МАН нам даа. чааваас

Avatar

Зочин 2021-08-01 103.212.119.225

Эргүү сэтгүүлч нар нэг тоо сонсохоороо буруу зөвгүй буудах юм аа. Дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдлээ гэж шааж байна. Тархалт гэж юуг хэлдгийг ч ойлгохгүй мал яаж сэтгүүлч болсон байна аа.

Avatar

ард түмэн 2021-08-01 64.119.26.242

бага ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхгүй бмаар бна бага насны хүүхдүүд халдвараас өөрийгөө хамгаалж чадахгүй

Avatar

Зочин 2021-08-01 103.212.119.225

Дэлхий даяар өсөөд байхад балга бензин нэрдэггүй Монголд өсөлгүй яах вэ дээ.

Avatar

Зочин 2021-08-01 103.212.119.225

Харин ч 95, 98-ын өсөлтөөр 92-ын үнийг барьж нэлээн явлаа. Арай орчин үеийн, арай сайн бензин нэхдэг машинтай хүмүүс бусдыгаа чирж явсан гэсэн үг.

Avatar

Зочин 2021-08-01 66.181.161.78

3өгбсаммас

Avatar

Заагч 2021-08-01 202.9.47.26

Хог хятадаас вакцин авч олон иргэнээ устгачихаад одоо дахиад емхий вирус хятадаас их ендер vнэтэйгээр шатахуун авна ч гэх шиг юу хуцаад байгаа гамингийн шээс вэ?

Avatar

Зочин 2021-08-01 202.126.88.192

Сонгуулийн буянаар 5 сараас хойш үйлдвэрлэгч орноос нь бараг хямд бензин хэрэглэсэндээ засагтаа талархаж явжюцгаа.

Avatar

Төрийн зохицуулалт шаардлагатай зүйлс гэж бий 2021-08-01 202.55.188.44

энэ хэдэн дарга нар нь төрийн зохицуулалт байхгүй гэж хэлж буй нь өөрөөсөө л холдуулж байгаа хээрг юм. үнэндээ төр зохицуулах зүйлсээ ард түмнээ буюу олонхоо бодоод зохицуулах л ёстой. Ковид гээд зохицуулалт хийгээд болоод л байна. ийм үед мөн л үүнийг зохицуулж болохоор л юм. хаашдаа л энэ хэдэн нефтийн бизнес эрхлэгчид нь их л хөрөнгөжсөн шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-01 202.126.88.192

Чи талх 1000 аар аьчихаад хэзээ ч 900 р зарахгүй биздээ өөр дээрээ бодоод үз буяны байгууллага биш бизнесийн байгууллага.

Avatar

Зах зээл 2021-08-01 64.119.17.12

Та нар чинь төр бизнест хутгалдахаараа болохх байдаг гэж олон жил улигласан биз дээ. Юмны үнэ хятдарч байгаа нэг ч улс орон энэ дэлхий дээр байхгүй. Бидний сайн сайхан гээд орсон зах зээлийн нийгэмийн мөн чанар ердөө л энэ. Мөнгөтэй баян улсууд хэлсэнээрээ л үнээ нэмдэг нийгэмд бид байгаа шүү дээ. Хаана ч адил…

Avatar

Zochin 2021-08-01 64.119.17.252

Oyun-Erdenee ogtsorch uz !!!!

Avatar

Зочин 2021-08-01 66.181.160.119

Хүн амын 60% вакцинд хамрагдсан гээд хоёр сар ярилаа яасан ахидаггүй хувь бэ. Вакцинжуулалтаа нэмэгдүүлээч.

Avatar

Иргэн 2021-08-01 59.153.114.43

Цогтбаатар ялагдахад өөрөөс нь өөр хэн буруутай юм бэ? Хүрэлсүх эсвэл долоон буудлын Должин эмээ буруугүй биз дээ?

Avatar

Zochin 2021-08-01 64.119.16.142

Ene chadvargui Zasgiin gazriig ogtsruulay!!!!!

Avatar

Зочин 2021-08-01 192.82.68.110

Төрөөс бензиний үнэ хянахгүй гэх шиг зах зээл гэж байхгүй би бүгдийг зохицуулна гэж Ерөнхийлөгч болсон биздээ .Бензиний үнэ хоёр дахин.өргөн хэрэглэгээний барааны үнэ 5 дахин тээврийн зардал 4 дахин нэмэгдлээ. Энэ ард түмэн чинь яаж амьдрах пм болж бна.

Avatar

хэ хэ хэ 2021-08-01 202.126.89.62

хохь чинь.Хүүк болон түүний намтай хүчээ нэгтгэснийхээ шанг хүртэж байгаа чинь тэр. Сонгогдохын өмнө чамд таалагдах гэж бензиний үнээр барьсан, Төрийн зохицуулалттай зах зээл энэ тэрээ гэж.Сонгогдсоныхоо дараа чөлөөт зах зээл өөрөө мэднэ гээд хариуцлагаас бултаж байгаа юм. Хамгийн чухал алхам бол ер нь энэ эрчим хүч, ус цахилгаан дулаан, шатах тослох материалын үнийг төр бүр мөсөн чөлөөлөх хэрэгтэй.Халамжийг үгүй болгож үнэхээрийн өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэйгээс бусдыг нь ажил хийлгэ

Avatar

Зочин 2021-08-01 64.119.17.140

Өөдрөг мэдээ ховор болждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж