“Маргааш сайн буудаж байж л финалд үлдэнэ”

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Маргааш сайн буудаж байж л финалд үлдэнэ”

“Маргааш сайн буудаж байж л финалд үлдэнэ”

НЭМЭЛТ:

Буудлагын тамирчин Э.Даваахүү "Өнөөдөр эхний 30 сумаа буудлаа. Санасан амжилтандаа хүрээгүй ч гэсэн бэлтгэл дээр онож байсан оноогоо авчихлаа. Маргааш сайн буудаж байж л финалд үлдэнэ. Боломж багатай, тааруу буудчихлаа. Шалтаг тоочсон юм шиг болно л доо. Гэхдээ өнгөрөгч нэгдүгээр сард мөрөндөө бэртэл аваад хүндхэн байж байгаад бэлтгэлдээ орсон. Ямартай ч олимпод ирэхээсээ өмнө бэлтгэлээ хангасан. Нэгэнт л тэмцээндээ орж байгаа учир чадах бүхнээ л хийнэ.

Уг нь хийн гар бууны 10 метрт найдлага тавьж байсан. Харамсалтай нь финалд шалгарахад нэг оноо дутсан. 25 метрийн дасгалаа амжилттай буудаад дуусгана. 1988 оны Сөүлийн олимпоос хойш эрэгтэй гар бууны төрөлд Монгол тамирчин оролцоогүй байсан. Үүнийг үргэлжлүүлж оролцож байгаадаа баяртай байна. Буудлага спортын хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг яаж оруулах вэ гээд бодож санасан юм байгаа. Цаашдаа хэрэгжүүлнэ. Буудлага спортын холбооныхондоо баярлалаа, ажлын амжилт хүсье. Телевиз үзэн суугаа гэр бүлдээ, ах дүү нартаа хайртай шүү. Олимпийн наадамдаа амжилттай оролцоод очно" гэв.

БУУДЛАГА: Э.ДАВААХҮҮ 283 ОНООТОЙ, 23-Р БАЙРТ ОРОВ

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд өрсөлдсөн Э.Даваахүү 283 оноотой 23 дугаар  байранд орж, урьдчилсан шатаа өндөрлүүллээ.

Э.ДАВААХҮҮ ӨНӨӨДӨР СҮҮЛИЙН ТӨРӨЛДӨӨ ОРОЛЦОНО

Токио-2020 олимпийн буудлагын тэмцээнүүд өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр/2021.8.01/ 07.30 цагаас эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны түргэн буудлагын урьдчилсан шат эхэллээ. Энэхүү төрөлд Э.Даваахүү оролцох болно.

Өчигдөр О.Есүгэн олимпийн сүүлийн тэмцээндээ оролцож, 1158 оноотой 27 дугаар байр эзэлсэн. Харин МУГТ О.Гүндэгмаа, Ц.Анударь нар сүүлийн төрөлдөө оролцож,  МУГТ О.Гүндэгмаа хоёр өдрийн дараах байдлаар 30 сумнаас 578 оноо цуглуулан 26 дугаар байрт орсон бол Ц.Анударь 572 оноотой 34 дүгээр байрт орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж