2100 он гэхэд 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдана | News.MN

2100 он гэхэд 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдана

2100 он гэхэд 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдана

2100 он гэхэд 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдана
Men sleep on the floor during a heat wave, at a mosque at the premises of Jinnah Postgraduate Medical Centre (JPMC) in Karachi, Pakistan, June 28, 2015. Sea breezes brought lower temperatures on Friday to ease a heat wave that killed more than 1,150 people around Pakistan's teeming port city of Karachi during the Muslim fasting month of Ramadan. REUTERS/Akhtar Soomro

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйн улмаас агаарын температур жилээс жилд нэмэгдсээр 2100 он хүртэл 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдахыг АНУ-ын эрдэмтэд тооцоолжээ.

АНУ-ын Колумбын  их сургуулийн дэргэдэх Дэлхий судлалын хүрээлэнгийн  эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэчнээн хүний амийг аврах, эсвэл хохироохыг тооцоолжээ.

Энэ тооцооллоор, 2020 оны байдлаар агаар мандалд цацаж байгаа 4434 тонн нүүрстөрөгчийн хий тутамд нэг хүний амь хохирч байгаа гэв. Харин агаарын дундаж температур дэлхийд аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэмээр нэмэгдээд байгаа.

Уг зүй тогтлоор үргэлжилбэл 2100 он гэхэд уг хэмжээ Цельсийн 4.1 хэм болох ба энэ хооронд 83 сая хүн зөвхөн их халалтын улмаас амиа алдах юм байна. Илүү олон хүн амиа алдах эрсдэлтэй улсуудад Африк, Ойрх Дорнод, Өмнөд Ази зэрэг хамгийн ядуу буурай бөгөөд халуун уур амьсгалтай улсууд багтаж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн улс орнууд энэ зууны төгсгөлд дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2.4 хэмээр хязгаарлах зорилго тавьсан бөгөөд энэ зорилгоо биелүүлж чадвал 74 сая хүний амийг аврах боломжтой гэнэ.

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-08-01 49.0.142.18

Бага байна, Xятад Энэтхэг тус бүрээс нь 830 сая хүн үхэж байж л нэг нүүрсний хэрэглээ багасаж дэлхийн уур амьгал хөрч таатай болох байх

Avatar

- ylcuun 2021-08-01 216.38.195.77

ob

Avatar

CàHUTGUR ,s****m BA NOBSH 2021-08-01 216.38.195.77

workers shynaj bn; – yduun xooloo ?

Avatar

Зочин 2021-08-01 216.38.195.77

ylc

Avatar

- zaig,garuun ycegeer geree,obiekt,ctants xylgailj,blokloj. 2021-08-01 216.38.195.77

XYYRSHIL UUR.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж