Австрали: Хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж байж хилээ нээнэ | News.MN

Австрали: Хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж байж хилээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Австрали: Хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж байж хилээ нээнэ

Австрали: Хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж байж хилээ нээнэ

Австрали улс насанд хүрсэн хүн амынхаа 80 хувийг бүрэн вакцинжуулсны дараа хилээ нээж, хорио цээрийн дэглэмүүдээ цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Тус улсын хувьд 2020 оны гуравдугаар сард тус улс хилээ хааж байсан ба үүнээс хойш хэд хэдэн удаа хөл хорио тогтоож байв. Саяхнаас Австралийн хамгийн том хотуудын нэг Сидней хотод “дельта” вирусийн халдварын тархалт огцом нэмэгдсэн учир дахин хатуу хөл хорио тогтоожээ. Наймдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр иргэд үндсэн хэрэгцээт зүйлсээ худалдаж авах, бусдыгаа эргэх, дасгал хийх тохиолдолд л гэрээс гарч болно. Мөн гэрээсээ  10 км-ын зайд л явах эрхтэй ба эдгээр  дүрмийг мөрдөж буй эсэхэд зэвсэггүй цэргүүд хяналт тавих аж.

Одоогоор тус улсын хүн амын 14 орчим хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгээд байгаа аж. Тэгвэл насанд хүрсэн хүн амын 70 хувь вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа хорио цээрийн дэглэмийг суллаж, хязгаарлагдмал тооны гадаадын оюутнууд, бизнес аялагчдыг хилээрээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Харин энэ тоо 80 хувь болоход цар тахлын нөхцөл байдал сайтай гадаад орнуудад иргэдээ зорчихыг зөвшөөрч, Австралид хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар бүрэн дархлаажсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхлэх юм байна.

Тус улс нь дотооддоо үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакциныг түлхүү ашиглаж байгаа бол “Pfizer” вакцины хувьд олдоц муу байгаа юм. Нийт 25 сая хүн амтай Австрали улсад Covid-19 халдварын 33909 тохиолдол бүртгэгдэж, 923 хүн нас баржээ.

Эх сурвалж: AFR

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-01 192.82.78.7

haagaad baihad tarhaad baigaa, oduud n ylgaagui hulgaigaar orj garaad baigaa uls shuudee. Neemeer yum. 25 say hunii amidraliig haaj boono gedeg bas l utgagui.

Avatar

buduulgeerz 2021-08-01 216.38.195.77

c

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж