Узбекистан улсад “Sputnik V” вакцины эхний багц бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Узбекистан улсад “Sputnik V” вакцины эхний багц бэлэн боллоо

Узбекистан улсад “Sputnik V” вакцины эхний багц бэлэн боллоо

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хоёр талын шийдвэрээр “Sputnik V” вакцины үйлдвэрлэлийг Узбекистан улсад явуулахаар болсныг тавдугаар сарын 28-ний өдөр мэдэгдэж байв. Тэгвэл “Sputnik V” вакцины эхний багц Ташкент мужийн Алмалык хотын Журабек лабораторид бэлэн болсныг Узбекистан улсын Эпидемиологийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Баходир Юсупалиев өчигдөр /7.30/ мэдэгдэв.

Мөн тэрбээр "Sputnik V вакцины эхний багц бэлэн болсон. Вакцины чанарыг шалгуулахаар ОХУ-ын Гамалея эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны хүрээлэн рүү илгээсэн. Энэ нь зайлшгүй авч хэрэгжүүлэх горим бөгөөд бид одоогоор шинжилгээний дүнг хүлээж байна. Үүний дараа манай улсад бүрэн хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой болно" гэснийг “Uzbekistan-24” телевизээр дамжуулжээ.

Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сараас Sputnik V, астразенека, ZF2001 зэрэг вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн юм. 35 сая орчим хүн амтай тус улсад одоогийн байдлаар 1.5 сая орчим хүн вакцинд бүрэн хамрагдсан бол 5 сая иргэн эхний тунгаа хийлгэжээ. Түүнчлэн олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд Moderna вакцины гурван сая тунг өчигдөр /7.30/ тусламж болгон хүргэжээ. Энэ нь АНУ-д хэрэглэж буй гурван вакцины нэг төдийгүй ДЭМБ-ын яаралтай хэрэглэх заалттай зургаан вакцины нэг юм.

Өчигдрийн байдлаар Узбекистан улсад “Covid-19”-ийн 924 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж, нийт тохиолдлын тоо 129,327-т хүрсэн бол найман хүн нэмж нас барснаар “Covid-19”-өөр нас барагсдын тоо 874 боллоо гэж Узбекистаны Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлжээ.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: Тass, Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж