Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна | News.MN

Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хашлага давж зүлгэн дээр зорчсон ачааны автомашины жолооч нарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Жолооч нарын үнэмлэхийг хураасан. Одоогоор зөрчил гаргасан автомашины жолооч нарын нийтийн эзэмшлийн зам талбайд учруулсан хохирлын хэмжээг тогтоогдоогүй байна. Хохирлын хэмжээг тогтоосны дараа холбогдох байгууллагууд хариуцлагын арга хэмжээг тооцно” гэлээ.

Сануулахад, Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замын тусгаарлах хэсэгт 61-74 УБТ, 58-80 УББ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар энэ сарын 23-нд 16.00 цагийн үед хашлага давж, зүлгэн дээр зорчсон нь шүүмжлэл дагуулсан. Хэрэв нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж сүйтгэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 14.4.1-т заасны дагуу хариуцлага тооцох юм. Уг хуулийн заалтад “Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-31 174.202.69.211

Muusain hujaanuud l biz

Avatar

Зочин 2021-07-31 202.126.88.65

Шалгаа л бна шалгаа л бна
Хэн нэгэн даргын хамаатан садан биш биз гэж шалгадаг юм болов уу
Тийм бол ч их хугацаа орно л доо
Зөрчил нь нүднн дээр ил бна шүү дээ
Яачихсан улс орон гэж ийм байдаг юм бол
Газар дээр нь үнэмлэхийг нь хураагаад
Тэргийг нь журамлаад,

Avatar

Өршөөл 2021-07-31 172.58.187.34

Тэгээд дараа нь Өршөөлөөр буцаагаад л өгна

Avatar

Зочин 2021-07-31 202.179.25.148

Хүнд өвчтөн тээсэн түргэний машин ч ингэж явахгүй байхад арай л юмаа

Avatar

Zaluu 2021-07-31 70.36.61.184

Naadhaaraa 100 odort 10,000 mod tariul. Ternii daraa unemlehiig ni 6saraar u esvel 1 jileer huraahuu gedeg asuudlaa yari

Avatar

Зочин 2021-07-31 43.242.243.229

Ямар муухай жолооч вэ

Avatar

Зочин 2021-07-31 217.138.216.12

Юун удаан шалгадаг юм? Шалгаж ядаад байх юу байсан юм? Эрхийг нь хас, байгуулагыг нь торго.! Жаахан хатуухан дүрэм журамтай байхгүй бол энэ Монгол улс хөл толгойгоо олохоо байлаа хөөе!

Avatar

Зочин 2021-07-31 192.82.75.7

бетон хатах гээд тэгээд ер нь бетон хатвал шууд цалингаас авдаг байхгүй юу..гэсэн байх зүлэг ургана ш дээ

Avatar

oogii 2021-07-31 66.181.190.208

ЭД ЭӨХ БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭРЧҮҮД. БАХАРХАЖ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2021-07-31 59.153.86.94

шууд эрхийг нь хас

Avatar

Зочин 2021-07-31 203.91.115.56

эд нарын үнэмлэхээр яадаг юм. машинийг хураа

Avatar

Иргэн 2021-07-31 192.82.88.120

Хашлага давсан гэж юугаа хуцаад байгаа юм бэ? Ногоон байгууламж их хэмжээгээр сүйтгэсэн хорлон сүйтгэх ажил байсан ш дээ.

Avatar

ШИХИХУТАГ 2021-07-31 192.82.84.43

ЭНЭ НЭГ ХАР ДЭЭР ЦАГААН ЗҮЙЛИЙГ, ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БОЛСОН ЗҮЙЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭДГЭЭР АВИЛГА, ЯЛ ЗАВШИЛТЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙДГИЙГ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ?

Avatar

oogii 2021-07-31 66.181.190.208

ЭД НАР БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭРЧҮҮД, БАХАРХАЖ БАйна, тэднээрээ.

Avatar

зочин 2021-07-31 202.126.88.152

ТЭНЭГ ОРК !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж