Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хашлага давсан жолооч нарын үнэмлэхийг хураан шалгаж байна

Хашлага давж зүлгэн дээр зорчсон ачааны автомашины жолооч нарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Жолооч нарын үнэмлэхийг хураасан. Одоогоор зөрчил гаргасан автомашины жолооч нарын нийтийн эзэмшлийн зам талбайд учруулсан хохирлын хэмжээг тогтоогдоогүй байна. Хохирлын хэмжээг тогтоосны дараа холбогдох байгууллагууд хариуцлагын арга хэмжээг тооцно” гэлээ.

Сануулахад, Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замын тусгаарлах хэсэгт 61-74 УБТ, 58-80 УББ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар энэ сарын 23-нд 16.00 цагийн үед хашлага давж, зүлгэн дээр зорчсон нь шүүмжлэл дагуулсан. Хэрэв нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж сүйтгэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 14.4.1-т заасны дагуу хариуцлага тооцох юм. Уг хуулийн заалтад “Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж