Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ | News.MN

Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ намар 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий. Ерөнхий боловсролын сургуулийн босгоор алхах зургаан настнуудын бүртгэл ирэх сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх тооцоог Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна гэдгийг тус яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм. Тэрбээр “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил нэгдүгээр ангийнхны элсэлтийг намар наймдугаар сараас эхлүүлэх зохицуулалт хийж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна” гэсэн юм. Хэдийгээр салбарын яам энэ намар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа юм. Гэвч эцэг эхчүүдийн хувьд хичээлийн шинэ жилийг эхлүүлэх хүлээлттэй байна. Хүүхдүүдийн хувьд цар тахлын улмаас бүтэн хоёр жил цахимаар хичээллэж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцаанд орох зэрэг олон эрх нь зөрчигдөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-31 45.117.32.5

Сургуульд бүртгүүлэхэд байрны ордер нэр дээр байх ёстой байрны ордероо авч очиж үзүүлдэг шал хөгийн нийгэм байргүй байр хөлсөлж амьдардаг бол хүүхэд нь харьяа биш гээд авахгүй хүүхэд бүхэн сурах ёстой энэ тэр гээд байдаг мөртлөө амьдрал дээрээ ёстой худ нийгэм

Avatar

Шийдэл 2021-07-31 202.126.89.191

Бага ангийн хүүхдүүдийг 7 настайгаас нь 1-р ангид нь оруулмаар бнаа. Хэдэн схрын өмнө Сайд асан ийм шийдэл яриад бсан юу болсон бол оо?

Avatar

Лалрын улс шүү 2021-07-31 103.57.95.114

х****л идсэн хогийн новшнуудаар дүүрэн улс

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.2

3 дугаар тундаа орж байна.

Avatar

Зочин 2021-07-31 202.126.89.238

Ээ БАЗАРВААНИЙ…..ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ОРНОО Л ГЭЛЦЭХ ЮМ….ТЭР ӨДРИЙН ТЭНГЭР НЬ Л МЭДЭЖ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж