Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сараас эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ намар 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий. Ерөнхий боловсролын сургуулийн босгоор алхах зургаан настнуудын бүртгэл ирэх сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх тооцоог Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна гэдгийг тус яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм. Тэрбээр “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил нэгдүгээр ангийнхны элсэлтийг намар наймдугаар сараас эхлүүлэх зохицуулалт хийж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна” гэсэн юм. Хэдийгээр салбарын яам энэ намар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа юм. Гэвч эцэг эхчүүдийн хувьд хичээлийн шинэ жилийг эхлүүлэх хүлээлттэй байна. Хүүхдүүдийн хувьд цар тахлын улмаас бүтэн хоёр жил цахимаар хичээллэж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцаанд орох зэрэг олон эрх нь зөрчигдөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж