Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг хүлээлцэх арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2021.07.31-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг хүлээлцэх арга хэмжээ болов

Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг хүлээлцэх арга хэмжээ болов
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “КОВИД-19 халдвартай тэмцэх эм, эмчилгээний тоног төхөөрөмж, хэрэгслийн хангамжийг дэмжих АСТ-А“ механизмын санхүүжилтийн хүрээнд олгосон эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг хүлээлцэх арга хэмжээ өчигдөр /07.30/ Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдав. Арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Канад Улсын Элчин сайдын яамны Элчин эөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Гленн Зизански, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Тоног төхөөрөмж болон хэрэгслийг  хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтсээр дамжуулж Дексаметазон, Кетамин тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч дагалдах хэрэгслийн хамт, пульсоксиметр зэргийг Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцолж дээрх хангамжийн санхүүжилтийг олгосон Канал Улсын Засгийн газарт тэрчлэн чанар аюулгүй байдлыг хангасан эм, тоног төхөөрөмж, хэрэгслийг ханган нийлүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Санд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ. Хүлээн авсан эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 3 амаржих газар, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд болон КОВИД-19 халдвартай өвчтнийг хүлээн авч эмчилж байгаа бусад салбар яамны харьяа эмнэлгүүдэд буюу нийт 43 эмнэлэгт албан ёсоор хуваарилж өгсөн болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана хэлсэн үгэндээ хүчилтөрөгчийн хангамжийн тусламжтайгаар олон хүний амь насыг аврах боломжтойг онцолж, Монгол Улсад эдгээр нэн шаардлагатай эм хэрэгслийг нийлүүлэхэд дэмжиж ажилласан донор байгууллагууд нэн ялангуяа Канад Улсын ард түмэнд талархал илэрхийлэв. Канад Улсын Элчин сайдын яамны Элчин эөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Гленн Зизански хэлсэн үгэндээ Канад Улс ACT-A SFF хөтөлбөрийг хамгийн эхэнд дэмжиж ажиллах болохоо тэрчлэн уг хөтөлбөрт 182 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаагаа тэмдэглэв. Монгол Улсыг тус хөтөлбөрт хамрагдаж КОВИД-19 цар тахалтай тэмцэх эм, тоног төхөөрөмж болон хэрэгслийг тэргүүн ээлжинд хүлээн авсанд баяртай байна гэв. Арга хэмжээний үеэр тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж